No menu items!
HomeДэлхий“1986 оны эмгэнэлт явдлыг давтуулахгүйн төлөө манай цэргүүд амиа золиосолж байна”

“1986 оны эмгэнэлт явдлыг давтуулахгүйн төлөө манай цэргүүд амиа золиосолж байна”

-

Чернобылийн атомын цахилгаан станцыг Оросын цэргүүд хяналтдаа авсныг Украины албаны эх сурвалж мэдээллээ. 1986 онд Чернобыльд болсон дэлбэрэлтийн улмаас хүн төрөлхтөн түүхэндээ хамгийн том хохирол амссан. Хэрэв Орос түрэмгийллээ үргэлжлүүлбэл ийм гамшиг дахин тохиолдож магадгүй гэдгийг Украины ерөнхийлөгч анхааруулав.

Ерөнхийлөгч Владимир Зеленский “1986 оны эмгэнэлт явдлыг дахин давтуулахгүйн төлөө манай цэргүүд амиа золиосолж байна” гэж тэр твиттер хуудсандаа бичиж байв.

Киев хотоос хойд зүгт 130 км зайтай оршдог Чернобылийн атомын цахилгаан станцын реактороос одоо болтол цацраг идэвхт бодис ялгарч байгаа тул хамгаалалтын бүрхүүлээр хаасан байдаг. Энэ бүсэд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилбэл байгаль орчны томоохон гамшиг бий болох эрсдэлтэй юм.

“Эзлэн түрэмгийлэгчдийн их бууны сум цөмийн хаягдал хадгалах байгууламжийг сүйтгэвэл цацраг идэвхт тоосонцор Украин, Беларусь, цаашлаад Европын Холбооны орнуудын нутаг дэвсгэрийг бүрхэх эрсдэлтэй” гэж Украины дотоод хэргийн дэд сайд Антон Херащенко ярьж байна.

Эх сурвалж: BBC, Reuters

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд