No menu items!
HomeДэлхийЖо Байден: Дэлхий нийт Орост хариуцлага тооцох болно

Жо Байден: Дэлхий нийт Орост хариуцлага тооцох болно

-

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл гаргасан тухай АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден “Өдөөн хатгах үйлдэл хийгээгүй мөртөө Оросын цэргийн хүчний үндэслэлгүй халдлагад өртөж буй Украины ард түмний төлөө өнөө орой дэлхий нийтээрээ залбирч байна.

Олон хүний амь нас үрэгдэж, их хэмжээний зовлон шаналал авчирч болох дайныг Ерөнхийлөгч В.Путин урьдчилан төлөвлөж, сонгосон. Энэхүү халдлагаас үүдэх үхэл, сүйрлийн хариуцлагыг зөвхөн Орос улс хүлээх бөгөөд АНУ болон түүний холбоотон, түншүүд үүнд нэгдмэл, шийдэмгий байдлаар хариу өгөх болно. Дэлхий нийт Орост хариуцлага тооцох болно” гэжээ.

Ерөнхийлөгч Байдены мэдэгдлийг бүрэн эхээр нь унших: https://go.usa.gov/xzxxd 

Эх сурвалж: АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд