No menu items!
HomeХоол, шим тэжээлДАРААХ хүнсний бүтээгдэхүүнүүд амтлах, үнэрлэх мэдрэмжийг сэргээнэ

ДАРААХ хүнсний бүтээгдэхүүнүүд амтлах, үнэрлэх мэдрэмжийг сэргээнэ

-

Коронавируст халдварын үед болон дараа ямар хоол хүнс тохиромжтой, ямар хоол хүнснээс татгалзах талаар зөвлөмжийг хүргэе.

Хэрэв халдварын улмаас үнэрлэх мэдрэмжээ алдсан бол нимбэг, сарнай, лиш цэцэг, эвкалиптыг тус бүр 20 секундын турш өдөрт хоёр удаа үнэрлэхийг зөвлөж байна.

Харин амтлах мэдрэмжээ нэмэгдүүлэхийн тулд чинжүү, нимбэгний шүүс, яншуй, цоохор майлз, сармис, цагаан гаа, синнамон хоолондоо нэмж хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ ходоодны сөөргөөг өдөөх эрсдэлтэй тул болгоомжтой хэрэглэх нь чухал.

Хоолоо хэт халуунаар биш, уурыг нь дарж хэрэглэх нь чухал.

Амтлах болон үнэрлэх мэдрэмж сэргээх хүнсний бүтээгдэхүүнд дараах зүйлс багтана:

-Хүрэн манжин

-Самар, хушга, алмонд

-Авокадо

-Элэг

-Сүү, сүүн бүтээгдэхүүн

-Шош

Халдварын дараа биеийн дархлааг дэмжих хоол хүнсэнд:

-Өгнөөний цайнд сүү, сүүн бүтээгдэхүүн, будаа овьёос, бүхэл үрийн талх, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, жимсний чанамал, өндөг, арвайн гурил хэрэглэх,

-Жимсний шүүс, бүх төрлийн цай, сүү зэрэг шингэн зүйлсийг аль болох халуун, бүлээнээр уух,

-Тараг, аарц, зөөхийй, шар тос, ааруул, ээзгий, ээдмийг тогтмол хэрэглэх,

-Адуу, үхэр, хонь, тахианы махыг өдөр тутамдаа тохируулж хэрэглэх

-Өдөрт 6-8 аяга ус уух

Коронавируст халдварын дараах цус шингэлэх хооллолтод:

-Турмерик нь цус шингэлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй

-Сармис нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байгалийн антибиотик бөгөөд цусны бүлэн үүсэхээс сэргийлнэ

-Цагаан гаа нь байгалийн салицалит агуулдаг тул цус шингэлэх үйлчилгээ үзүүлдэг

-Синнамонд агуулагдах кумарин, варфарин хэмээх бодис нь цус шингэлэх өвөрмөц үйлчилгээтэй. Варфарин нь цус шингэлэх эмийн найрлагын чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

-Улаан чинжүү нь байгалийн салицилатыг их хэмжээгээр агуулдаг тул цус шингэлэх үйлдэлтэй.

-Е амин дэмээр баялаг хүнс цус өтгөрөлтийг бууруулдаг.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд