No menu items!
HomeДэлхийАлександра Трусова: Би энэ спортыг үзэн ядаж байна

Александра Трусова: Би энэ спортыг үзэн ядаж байна

-

Өчигдөр Бээжин-2022 олимпын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэрийн үеэр Оросын уран гулгагч Александра Трусова “гайхалтай” үзүүлбэр толилуулав. Тэрбээр дөрвөлсөн үсрэлтийг таван удаа хийж, Олимпын наадмын дээд амжилтыг тогтоосон юм. 

Гэвч тэрбээр хоёрдугаар байранд орсон. Учир нь Александра чөлөөт үзүүлбэртээ хамгийн өндөр болох 177,13 оноо авсан ч богино үзүүлбэртээ дөрөвт бичигдсэний улмаас нийлбэр дүнгээр эхний байранд орж чадаагүй юм.

Телевизийн шууд нэвтрүүлгийн дундуур тэмцээний дараа медальгүй хоцорсон Камила Валиева уйлж байгаа нь гарч, дэргэд аварга болж чадаагүй Трусова мөн л уйлж байгаа нь бичигджээ.

“Орос пуужин” хэмээн нэрлэгддэг Трусова “Би дахиж хэзээ ч мөсөн дээр гарахгүй. Би энэ спортыг үзэн ядаж байна.

Надаас бусад нь бүгд медальтай. Би яагаад алтан медальгүй юм бэ. Үзэн ядаж байна” гэжээ. Түүнийг асгалжуулагч нь тайвшруулах гэж оролдсон ч бүтсэнгүй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд