No menu items!
HomeХүмүүс"Дөрвөлийн хаан" Нэтан Чен

“Дөрвөлийн хаан” Нэтан Чен

-

Энэ удаагийн “Хүмүүс”буландаа олимпын шинэхэн аварга Нэтан Ченийг онцолж байна.

АНУ-ын уран гулгалтын шигшээ багийн гишүүн Нэтан Чен өчигдөр Бээжин-2022 өвлийн олимпын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. Тэрбээр үүний өмнө, богино үзүүлбэрийн төрөлд дөрвөл флип, гурвалсан аксель, гурвалсан тулуп хийж гүйцэтгэснээр шүүгчдээс 113,97 оноо авч, дэлхийн дээд амжилт тогтоосон.

Нэтан Чен мэдэгдэл хийхдээ “Та нар дөрвөлсөн үзүүлбэрт л гол учир нь байгаа гэж бодож байна уу? Би 5745 өдөр гулгаж байна. Энэ нь мөсөн дээр 27 мянга гаруй цагийг өнгөрүүлсэн гэсэн үг. Би 300 мянган үсрэлт хийснээс 100 мянгад нь унаж байлаа” хэмээсэн байдаг.

Нэтан Чен 1999 оны тавдугаар сарын 5-нд АНУ-ын Юта мужийн Солт Лейк хотод Хятадын цагаачдын гэр бүлд төрсөн. Түүний аав нь эрдэмтэн бол ээж нь орчуулагч мэргэжилтэй. Нэтан хоёр ах, хоёр эгчтэй, айлын бага хүүхэд юм. Тэрбээр АНУ төдийгүй дэлхийд алдартай Йелийн их сургуульд суралцдаг байна. Харин Чен 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцож, бэлтгэлээ базаахын тулд түр чөлөө авчээ.

2018, 2019, 2021 онуудын дэлхийн аварга, 2017 оны дөрвөн тивийн аварга, Гран-пригийн шувтаргын гурван удаагийн ялагч, АНУ-ын зургаан удаагийн аварга тамирчин тэрбээр гурван настайгаасаа тэшүүрээр гулгаж эхэлжээ.

Олимпын аварга болоод буй уран гулгач залуу дөрвөлсөн үзүүлбэрийнхээ ачаар “Дөрвөлийн хаан” хэмээн нэрлэгдэх болсон гэдэг. Нэтан Чен уран гулгалтын хажуугаар балет, спортын гимнастикаар хичээллэж, хоккей тоглодог байна.

Түүний хувийн амьдралын талаар сонирхох шүтэн бишрэгчид цөөнгүй. Олимпын шинэхэн аварга Нэтан Чен АНУ-ын уран гулгалтын аварга Эмбер Глентэй үерхэж байжээ. Нэтан түүнд хайртайгаа инстаграм хуудсаараа дамжуулан илэрхийлж, Эмбер хариуд зүрх илгээж байж. Гэвч тэднийг спортын болон оюутны амьдрал нь өөр зүг рүү салгасан байна. Харин түүний найз бүсгүй асан Эмбер түүнээс салсныхаа дараахан бисексуал гэдгээ зарласан юм.

Азид төдийгүй дэлхийд алдартай болсон уран гулгагчийн талаарх дуулиан олимпын өмнө дэгджээ. Учир нь уран гулгагч залуу хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би ижил хүйстэн болон ЛГБТК бүлгийн төлөөлөгчид давамгайлдаг спортоор хичээллэдэг гетеросексуал залуу” хүмүүсийн эгдүүцлийг хүргэсэн юм. Гэвч тэрбээр дараа нь хариуцлаггүй үг хэлснийхээ төлөө уучлалт гуйсан байдаг. Нэтан Чен “Мэдээж сайжруулах ёстой зүйл үргэлж байдаг, мөн арай илүү сайн хийж болох байсан зүйлс ч гэж бий. Гэхдээ ерөнхийдөө би сэтгэл хангалуун байна” хэмээн Бээжин-2022 өвлийн олимпын наамдын үзүүлбэрийнхээ дараа хэлсэн байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд