No menu items!
HomeНийгэмУИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компаниуд зээлээ төлжээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компаниуд зээлээ төлжээ

-

Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг нэгдүгээр сарын 31-ний өдөр олон нийтэд мэдээлсэн. Харин өнөөдөр тус мэдээллийг шинэчилсэн байна.

Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 22 хоногийн хугацаанд нийт 39 828 377 135 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Мөн Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байгаа билээ. Хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан “Сод Монгол компани өчигдрийн байдлаар зээлээ төлж барагдуулсан. 3.6 тэрбум төгрөгийн зээл төлсөн.

Мөн “Вояжер минерал ресурсес” уул уурхайн компани өчигдөр 2 тэрбум, өнөөдөр 1.6 тэрбум төгрөг төлөөд зээлээ хаасан.

Өнөөдрийн байдлаар 39 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна. Үүний дийлэнх нь зөрчилтэй, шүүхэд хандсан зээл байсан” гэв.

Одоогийн парламентад сууж буй Ц.Анандбазарын эзэмшдэг “Сод Монгол групп”, Ч.Ундрам гишүүний аавын эзэмшдэг компани болох “Вояжер минерал ресурсес” ХХК Хөгжлийн банкнаас зээл авч байжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд