No menu items!
HomeДэлхийНиколас Кейжийн 31 насаар дүү япон эхнэр Рико Шибата

Николас Кейжийн 31 насаар дүү япон эхнэр Рико Шибата

-

Николас Кейж эхнэр Рико Шибатагийн хамт анх удаа сэтгүүлийн нүүрэнд тавигдах зураг авалтад оролцлоо. Лас Вегас хотод хоёрдугаар сард цомхон хуримласан тэд энэ долоо хоногт худалдаанд гарсан “Flaunt” сэтгүүлийн нүүр хуудсанд гарчээ.

Зургийг Ноа Диллон авсан гэнэ. Сэтгүүлд ярилцлага өгөхдөө Кейж “Бид өөр өөрсдийнхөө хийдэг юмыг хийгээд л амьдарч байна. Гэхдээ энэ удаагийн зураг авалт бараг түүхэнд үлдэх байх. Бид 47 хэмийн халуунд элсээр ордон барьж байгаад зураг дарууллаа. Ийм тохиолдол байдаггүй байх. Рикод энэ санаа маш их таалагдсан” гэж ярьжээ.

Гэвч хос хоёр ярилцлагадаа өөрсдийн хувийн амьдралын тухай төдийлөн дэлгэрэнгүй ярьсангүй. Кейжийн хэлснээр, тэр Японд “Prisoners of the Ghostland” киноны зураг авалтаар явж байхдаа найзаараа дамжуулан 27 настай жүжигчин Шибататай танилцжээ.

Кейж тав дахь удаагаа гэрлэсэн. Тэрбээр өмнө нь 53 настай Патришиа Арквитте, 53 настай Мари Пресли, 38 настай Эрика Койке, 37 настай Алис Ким нартай гэр бүлээ батлуулж байсан. Алис Кимээс төрсөн өдгөө 16 настай Кал Эль Коппола хэмээх хүүгийн аав билээ. Мөн түүний 54 настай хуучин найз бүсгүй жүжигчин Кристиниа Фултоноос нь төрсөн хүү Вестон Коппола өдгөө 30 нас хүрч, Кейжийг дөрвөн хүүхдийн өвөө болгожээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд