No menu items!
HomeДэлхийСербид литийн уурхай нээх Рио Тинтогийн төлөвлөгөөнд хориг тавив

Сербид литийн уурхай нээх Рио Тинтогийн төлөвлөгөөнд хориг тавив

-

Серби улсын Лозница хотын иргэдийн төлөөлөгчид Рио Тинто компанийн литийн уурхай нээх төлөвлөгөөнд хориг тавих шийдвэр гаргажээ.

Сүүлийн гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд дараалан нийслэл Белград болон бусад хотуудад Рио Тинтогийн төслийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон юм. Рио Тинто компани Сербийн баруун бүсийн Лозница хотын ойролцоо литийн уурхай байгуулах $2.4 тэрбумын хөрөнгө оруулалт төлөвлөөд байгаа.

Лити бол цахилгаан автомашины батарей үйлдвэрлэхэд ашиглагддаг үнэт металл бөгөөд дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжиж буй энэ үед эрэлт нь улам нэмэгдэж байна.

Рио Тинто компани уурхай ажиллуулахдаа байгаль орчныг хамгаалах бүх стандартыг хатуу дагаж мөрдөхөө амлаж байгаа ч эсэргүүцэгчид литийн олборлолт орон нутгийн гол ус, газрын хөрсөнд экологийн хохирол учруулна гэж үзэж байгаа юм.

Өчигдөр Рио Тинто компаниас гаргасан мэдэгдэлд тус компани Сербид 10 жил үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн өндөр стандарт, хууль дүрмийг сахиж ирснээ мэдэгджээ.

Мөн энэ удаагийн төсөл нь Серби улсын уул уурхайн салбарын хамгийн том хөрөнгө оруулалт болохыг онцолсон байна.

“Бид иргэдийн ашиг сонирхлыг сайн ойлгож байгаа ба төсөлтэй холбоотой бүх төрлийн мэдээллээр хангах ажлыг үргэлжлүүлэн хийх болно” гэж Рио Тинтогийн мэдэгдэлд өгүүлжээ.

Сербийн ерөнхий сайд Ана Брнабич “Уурхай байх эсэх нь орон нутгийн ард иргэд, байгаль орчинд ямар нөлөө үзүүлэхийг судалсан үнэлгээний үр дүнгээс хамаарна. Ерөнхийлөгч бас ийм байр суурьтай байгаа” гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Associated Press

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд