No menu items!
HomeДэлхийКим Чен Ирийн дурсгалд зориулж 11 өдөр инээх, дэлгүүр хэсэх, согтууруулах ундаа...

Ким Чен Ирийн дурсгалд зориулж 11 өдөр инээх, дэлгүүр хэсэх, согтууруулах ундаа уухыг хориглов

-

БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ир таалал төгссөнөөс хойш 10 жил тохиож байгаатай холбогдуулан Хойд Солонгост 11 өдрийн гашуудал зарлаж, инээх, төрсөн өдөр тэмдэглэх, талийгаачдаа нутаглуулах, дэлгүүр хэсэх, согтууруулах ундаа уухыг хоригложээ. Энэ талаар  RFA мэдээлсэн байна.

Хойд Солонгосын Синыйжу хотын оршин суугч RFA-д ярихдаа эрх баригчид нь амралтын өдрөө өнгөрүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахыг нь ч хориглосон гэнэ. Түүнчлэн өнгөрсөн жилийн гашуудлын өдрүүдийн үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг баривчилж байсан гэж эх сурвалж өгүүлжээ.

“Тэднийг үзэл суртлын гэмт хэрэгтнүүд гэж үзсэн. Тэднийг авч явснаас хойш хэн ч дахин хараагүй” хэмээн Хойд Солонгосын оршин суугч өгүүлсэн байна.

Түүнчлэн, гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь гашуудлын өдрүүдийн үеэр таалал төгсвөл оршуулах боломжгүй гэнэ. Мөн чангаар уйлахыг хориглосон бөгөөд гашуудлын өдрүүд дууссаны дараа л талийгаачдаа нутаглуулахыг зөвшөөрсөн аж.

Гашуудлын өдрүүдийн үеэр цагдаагийн тусгай хэсэг ажиллуулахаар томилсон гэж Өмнөд Хванхэ мужийн оршин суугч өгүүлжээ. Энэ тусгай хэсэг нь “олон нийтийн гашуудлын уур амьсгалд хор хохирол учруулсан хүмүүсийн асуудлыг шийдэх” үүрэгтэй гэнэ. Түүнчлэн хойд солонгосчууд орон гэргүй хүмүүст туслах үүрэг хүлээж, хоол хүнсний хомстолд орсон хүмүүст хүнс цуглуулж өгөх шаардлагатай болсон аж.

Ким Чен Ир 1994 онд эцэг Зим Ир Сенээ таалал төгссөний дараагаас БНАСАУ-ыг удирдсан. Тэрбээр 2011 онд таалал төгсөх хүртлээ улс орныг удирдсан бөгөөд Ким Чен Ирийг бие барсны дараа түүний хүү, өнөөгийн удирдагч Ким Жон Ун улсаа тэргүүлэх болсон юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд