No menu items!
HomeЗурхай2022 оны дэлгэрэнгүй зурхай

2022 оны дэлгэрэнгүй зурхай

-

Ирэх онд танд тохиолдож болох зүйлд бэлтгэлтэй, боломж болон сорилт бэрхшээлийг аль алийг нь хэрхэн удирдах талаар дараах зурхайгаас уншаарай.

ХОНЬ

Ангараг гараг нэгдүгээр сарын сүүл хагас буюу 1-р сарын 16-нд Нумын ордонд байрших бөгөөд энэ нь танд санхүүгийн хувьд таатай байх болно гэдгийг харуулж байна. Энэхүү шилжилт нь Хонины ордныхны амьдралд эерэг үр дүнг авчрах болно. 4-р сарын 13-нд Бархасбадь Загасны ордоор дамжин өнгөрөх нь таныг эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргахад тусална. Санчир гарагийн нөлөөгөөр жилийн ихэнх хугацааг амжилтанд хүрэхийн тулд  өмнөхөөсөө илүү шаргуу хөдөлмөрлөж өнгөрүүлэх хэрэгтэй болно.

Оны эхэн үед хайр дурлалын амьдралд зарим бэрхшээл тулгарч магадгүй. Гуравдугаар  сар хүртэл Санчир, Буд гарагийн нөлөөллөөр эрүүл мэндэд жижиг асуудлууд тулгарч магадгүй. 5-р сарын дунд үеэс 8-р сар хүртэл Ангараг гараг Загасны ордонд шилжсэний нөлөөгөөр хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой асуудал гарч болзошгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хоолны дэглэмээ хянах хэрэгтэй. Ангараг гараг таны ордонд байх бөгөөд энэ нь таны гэр бүлийн амьдралд ихээхэн нөлөөлнө.

ҮХЭР

Үхрийн ордынхон энэ жил амьдралын янз бүрийн салбарт дундаж үр дүнд хүрэх нь гарцаагүй. 1-р сарын 16-нд Ангараг гараг Нумын ордыг дамжин өнгөрөх тул таны амьдралын томоохон, чухал асуудлуудад аз тохионо. Ажил мэргэжлийн салбарт таатай үр дүнд хүрч, мэргэжлийн карьер тань цэцэглэх болно. Мөн Санчир гарагийн нөлөөгөөр орлогын олон эх үүсвэр бий болно. Дөрөвдүгээр сард гараг эрхсийн хэд хэдэн нүүдэл болж, эд баялаг, мөнгө хуримтлуулах боломж бүрдэнэ. Гэсэн хэдий ч ирэх оны 8-10-р сарын хооронд санхүүгийн нөхцөл байдал тогтворгүй, өсөлт, бууралттай байх болно гэдгийг анхааруулж байна. 4-р сараас эхлэн Бархасбадь гараг Загасны ордонд шилжсэнээр их хэмжээний мөнгө зарлагадах хэрэгцээ шаардлага, хүсэл төрнө. Дарга нартайгаа сайн харилцаа тогтоох боломжтой. 2022 оны сүүлийн гурван сар буюу 10, 11, 12 сар таны хүүхдүүдэд ээлтэй байна.

ИХЭР

Гарагуудын хөдөлгөөн нь Ихрийн ордныхонд хэд хэдэн сорилт, боломжуудыг бий болгоно. 1-3-р сар хүртэл найм дахь ордонд байрлах Санчир гарагийн нөлөөгөөр санхүүгийн алдагдалд орж болзошгйүгээс гадна эрүүл мэндийн асуудлууд тулгарна. Энэ үе Ихрийн ордныхны хувьд туршилтын үе. 2-р сарын дундаас (2-р сарын 17) 4-р сар хүртэл үе мөч өвдөх, ханиад хүрэх гэх мэт эрүүл мэндийн асуудлууд тулгарч магадгүйг анхааруулж байна.

Гэхдээ 4-р сарын дунд үеэс хойш амьдралд эерэг өөрчлөлтүүд гарна. Бархасбадь гараг Загасны ордонд шилжсэний улмаас 4-7-р сарын хооронд оюутнууд сурлагын хувьд хүссэн үр дүндээ хүрэх болно. Гэхдээ 4-р сарын 27-ноос хойш Санчир гарагийн нөлөөгөөр шалгалтанд бэлдэж буй оюутнууд амжилтанд хүрэхийн тулд илүү удаан хүлээх шаардлагатай болно. 5-8-р сарын хооронд Ангараг гараг таны ордны 10, 11, 12-р байрыг дамжин өнгөрөх тул ажил хайж байгаа бол хүссэн боломжоо атгана.

Мэлхий

Санчир гарагийн нөлөө амьралд хэд хэдэн асуудал үүсгэж болзошгүйг анхааруулж байна. 1-р сарын 16-нд Ангараг гараг Нумын ордонд шилжиснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, хэд хэдэн асуудлаас даруй ангижрах боломжтой болно. Гэсэн хэдий ч Ангараг гарагийн нөлөөгөөр ээжийн тань эрүүл мэндэд асуудал тулгарч магадгүй тул ээжийгээ сайн анхаарч, халамжлаарай. 4-р сард гарагийн олон шилжилт хөдөлгөөн өрнөх бөгөөд Санчир гариг 4-р сарын сүүлээс 7-р сарын дунд хүртэл Хумхын ордоор дамжин өнгөрөх нь таны санхүүгийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлнэ. 4-8-р сар хүртэл илүү үр бүтээлтэй байна. Дөрөвдүгээр сарын дундуур Бархасбадь гарагийн шилжих хөдөлгөөний нөлөөгөөр нөхцөл байдал сайжирна. Мөн хэд хэдэн ажлын байр бий болох тул Мэлхийн ордныхон есдүгээр сар хүртэл азтай байна. 6-7-р сарын хооронд Ангараг гараг Хонины ордонд шилжиж, таны ордыг бүрэн дүүрэн харуулах тул үүний үр дүнд гэр бүлийн амьдралын сөрөг байдлаас ангижрах боломжтой.

Арслан

Оны эхээр ордны эзэн болох Нар шилжин суурьшсанаар санхүүгийн байдал сайжирна. 1-р сарын сүүлээс 3-р сар хүртэл Ангараг гарагийн нөлөөгөөр таны хүүхдийн эрүүл мэнд ихээхэн сайжирна. Ангараг гараг 2-р сарын 26-нд таны ордны зургаа дахь оронд байрласнаар аз хийморьтой байхын зэрэгцээ ажил мэргэжилдээ томоохон амжилт гаргана. Гэсэн хэдий ч 2, 4-р саруудад гарагуудын холбоо, хөдөлгөөн тааламжгүй байх тул бага зэрэг сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Дөрөвдүгээр сар Арслангийн ордныхны хувьд гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн байх болно. 4-р сарын 12-ноос хойш эрүүл мэндийн асуудал тулгарч болзошгүй тул анхаарал болгоомжтой байгаарай. Бархасбадь 4-р сарын 13-аас 8-р сарын хооронд Загасны ордонд бүрэн дүүрэн шилжих үе тул Арслангийн ордныхонд аз тохионо. Үүний үр дүнд оюутнууд эрдэм шинжилгээний ажилдаа хүссэн амжилт гаргана. 4-р сарын 12-ноос хойш дарга нартайгаа мэргэжлийн хүрээнд сайн харилцаатай болоход тодорхой нөлөө бий болно. Энэ нь таны ажил дээрх нэр хүндэд шууд нөлөөлж, албан тушаал дэвших боломжийг нэмэгдүүлнэ.

Дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд хосууд бэрхшээлээ даван туулж, хань ижилтэйгээ аялалд гарахаар төлөвлөж болно.

ОХИН

Оны эхний сард Ангараг гараг Нумын ордонд шилжсэний нөлөөгөөр  эд баялаг, санхүүгийн хөгжил цэцэглэлтийг эдлэх болно. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн хувьд бага зэргийн асуудал гарч болзошгүй гэдгийг анхаараарай. Дөрөв, зургаа, есдүгээр сарууд эрүүл мэндийн хувьд ч таагүй байх магадлалтай. 2-р сарын 26-ны өдрөөс эхлэн Ангараг гараг Матрын ордонд шилжиснээр Охины ордныхны эрдэм шинжилгээний ажилд ихээхэн ахиц авч ирнэ.

Гуравдугаар сард Матрын ордонд Санчир, Ангараг, Буд, Сугар гэсэн дөрвөн том гараг нэгдэх бөгөөд энэ нь санхүүгийн таатай нөхцөлийг илтгэж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгоно. 9-р сараас 12-р сарын хоорондох гадаадад боловсрол эзэмших хүсэлтэй Охины ордны оюутнуудад маш таатай байна.

10-11-р сарын дунд үе хүртэл хайрттайгаа харилцах харилцаа улам бат бөх болж байгааг мэдрэх болно.

ЖИНЛҮҮР

Жилийн эхэн үед бие бялдар, оюун ухаан, ажил мэргэжлийн хувьд эерэг үр дүнд хүрэхийг харуулж байна. Гэсэн хэдий ч гэр бүлийн тухайд тийм ч таатай бус байна. 1-р сарын дундуур Ангараг гараг Нумын ордонд дамжин өнгөрөх нь санхүүгийн таатай үр дүн, ашиг олох боломжийг олгоно. Гуравдугаар сарын эхээр Санчир, Ангараг, Буд, Сугар гаригуудын нөлөөгөөр санхүүгийн амжилт, мөнгөний урсгал жигдрэх болно.

Оюутнуудын тухайд гэвэл 4-р сард Бархасбадь гараг Загасны ордонд шилжих нь боловсролын салбарт эерэг үр дүнд хүргэнэ. 5-11-р сарын хооронд гадаад орон, ажил, боловсролтой холбоотой бүх зүйл биелэлээ олно. 2-р сарын 26-нд Ангараг гарагийн шилжих хөдөлгөөн явагдах бөгөөд энэ үед оюутнуудад эрдэм шинжилгээний ажилдаа үр бүтээлтэй байна.

4-р сард хосууд болон гэрлэсэн хүмүүсийн амьдралд томоохон өөрчлөлт бий болно. Ганц бие хүмүүс 10-11-р сарын хооронд хостой болох магадлалтай.

ХИЛЭНЦ

Ирэх жил Хилэнцийн ордныхон адал явдал, олон янзын үр дүнгээр дүүрэн байх нь.  Оны эхнээс дөрөвдүгээр сар хүртэл шаардлагагүй зардал гарна. Дөрөвдүгээр сарын сүүлчээр Санчир гаригийн нөлөөгөөр ажил мэргэжил, санхүүгийн болон гэр бүлийн амьдралд холимог үр дүн гарна.  4-р сарын дундуур Бархасбадь гарагийн нөлөөгөөр санхүүгийн байдалд томоохон ахиц гарах бөгөөд 4-р сарын 12-ноос хойш эрүүл мэнд сайжирна. Гэсэн хэдий ч сэтгэлзүйн хувьд таагүй нөхцөл байдал ажиглагдаж байгаа бөгөөд стресс нь амьдралын бусад талбарт нөлөөлж болзошгүй юм.

5-9-р сарын хооронд гаригийн таатай нөхцлийн үр дүнд хангалттай хэмжээний мөнгө олох болно. Сугар гаригийн нөлөөгөөр мөн 9-р сард ашиг орлоготой байхын зэрэгцээ мөнгө хуримтлуулахад тусална. 8-10-р сар хүртэл ээж, хань ижилийнхээ эрүүл мэндэд сайн анхаарах хэрэгтэй.

4-р сарын сүүл үеэс хосуудын хувьд өчүүхэн асуудлаас болж бага зэргийн маргаан үүсч болзошгүй. Гэсэн хэдий ч асуудлыг эерэгээр шийдэх боломжтой. 9-11-р сарын хооронд Сугар гаргийн нөлөөгөөр бие биенээ ойлгоход маш их цаг зарцуулна.

НУМ

2022 он Нумын ордныхонд санхүүгийн хувьд таатай жил байх болно.

 Оны эхний сард Ангараг гарагийн нөлөөгөөр санхүүгийн нөхцөл байдал тодорхой түвшинд бэхжинэ. Оны эхэн үед оюутнуудад эрдэм боловсролын хувьд таатай. 2-6-р сар хүртэл та шаргуу хөдөлмөрийнхөө ачаар тодорхой үр дүнд хүрэх төдийгүй өрсөлдөөнт шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс хүлээлтээсээ давж гарах чадвартай гэдгээ мэдрэх болно.

Оны эхээр Ангараг гариг Нумын ордонд дамжин өнгөрөх нөлөөллийн улмаас сэтгэлийн түгшүүр, стресст өртөх төдийгүй гэр бүлд маргаан үүсч болзошгүй. Нэгдүгээр сард гарагуудын нөлөөгөөр хосуудын хооронд асуудал, үл ойлголцол үүсч болзошгүй тул хэлэх үгээ сайтар хянахыг зөвлөж байна.

Дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд Бархасбадь гарагийн шилжилт хөдөлгөөн нь нөхцөл байдлыг эргүүлнэ. 6-р сараас 7-р сарын 20 хүртэл гэр бүлийн харилцаа сайжирч, гэр бүлээрээ халуун дулаан, аз жаргалтай байна.

Ажил мэргэжлийн хувьд гэвэл 11-р сараас эхлэн ажлын шинэ эх үүсвэрүүд бий болно. Сугар гараг дамжин өнгөрөх тул 6-10-р сар хүртэл ямар нэгэн өвчин эмгэгээс сэргийлэх хэрэгтэй.

МАТАР

Ирэх он Матрын ордныхонд амжилт, уналтаар дүүрэн жил байх болно. Оны эхээр Санчир гаригийг нөлөөгөөр ажил мэргэжил, эрдэм шинжилгээний ажилд таатай байх болно. Гэсэн хэдий ч 4-р сард Санчир гараг дамжин өнгөрөх нь амьдралын янз бүрийн талбарт сорилт авч ирнэ.

Ангараг гарагийн нөлөөгөөр мөнгө хуримтлуулахад  саад учирч магадгүй. Бизнес эрхлэгчид, худалдаачдын хувьд 9-р сараас оны эцэс хүртэлх хугацаа илүү үр дүнтэй байна. Дөрөвдүгээр сард Санчир гариг Хумхын ордыг дайран өнгөрөх бөгөөд үүний нөлөөгөөр эрүүл мэндэд жижиг асуудал тулгарч магадгүй. Тиймээс хооллолтдоо сайн анхаарч, өдөр бүр дасгал хөдөлгөөн, йог хийгээрэй. Мөн 9-11-р сарын сард боловсруулах эрхтэн, ялангуяа ходоодтой холбоотой аливаа асуудлыг үл тоомсорлож болохгүй, шаардлагатай бол эмнэлгийн тусламж аваарай.

Оюутнуудын хувьд 1-р сард илүү их хөдөлмөр, хүчин чармайлт гаргана. Гэр бүлийн харилцаанд асуудал үүсч болзошгүй. Гарагийн нөлөөгөөр та өөрийгөө тусгаарлах байдал үүсч болзошгүй. Бархасбадь гарагийн шилжих хөдөлгөөний улмаас 4-р сар хосуудад ээлтэй. Оны эхэнд гэрлэсэн хосуудын хувьд бага зэргийн асуудал гарч болзошгүй ч 8-р сараас эхлэн харилцаа таатай болж эхэлнэ. Энэ хугацаанд хань ижилтэйгээ аялалд гарахаар төлөвлөж болно.

ХУМХ

Ирэх жил Хумхын ордныхонд илүү таатай жил байх болно. Санхүүгийн хувьд гайгүй байна. 1-р сард Ангараг гарагийн нөлөөгөөр санхүүгийн хувьд ашигтай байдал үүснэ. Санчир, Ангараг, Буд, Сугар гэсэн дөрвөн том гарагуудын нэгдлийн нөлөөгөөр гуравдугаар сарын эхээр хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж, амжилтанд хүрнэ.

4-р сарын 12-нд Раху гараг Хонины ордонд шилжсэнээр гэнэтийн шийдвэр гаргахад хүргэж болзошгүй. Үүнд маш сайн анхаарал хандуулж, ямар нэгэн зүйлийн нөлөөлөлд автах ёсгүй.

Эрүүл мэнд жилийн турш хэвийн байна. 1-5-р сар хүртэл гариг эрхсийн хөдөлгөөний улмаас сэтгэл санааны хямралд өртөж болзошгүй. 1-р сард Ангараг гарагийн нөлөөгөөр ажил, бизнесийн аль алинд нь ихээхэн амжилттай байна. Гэхдээ 9-11-р сар хүртэл дарга удирдлагуудтайгаа бага зэрэг таагүй харилцаа үүсч, асуудалтай тулгарч магадгүй.

Хумхын ордны оюутнууд энэ жил их үр бүтээлтэй байна. Үр шимийг нь хүртэхийн тулд оны эхний өдрүүдэд шаргуу ажиллах хэрэгтэй.

Оны эхний өдрүүдэд хань ижил, хадмуудтайгаа муудалцаж, 4-р сар хүртэл байдал сайжрахгүй байж магадгүй. 4-р сард Бархасбадь гарагийн нөлөөгөөр хосууд хуримаа хийнэ.

ЗАГАС

Ирэх он Загасны ордныхонд ихээхэн таатай. Жилийн ихэнх хугацаанд санхүүгийн хувьд чинээлэг байна. Дөрөвдүгээр сард орлогын шинэ эх үүсвэр нээгдэнэ. 8-10-р сарын хооронд гарагуудын байрлал байнга өөрчлөгддөг тул санхүүгийн өсөлт, уналт бий болно.

Ажил мэргэжлийн хувьд хүссэн үр дүндээ хүрнэ. Бархасбадь гарагийн нөлөөгөөр дөрөвдүгээр сард хамт олонтойгоо сайн харилцаа тогтоохоос гадна албан тушаал ахих, хүссэндээ хүрэх боломжтой. Оюутнууд өрсөлдөөнт шалгалтандаа амжилттай оролцоно. Санчир гарагийн нөлөөгөөр дөрөвдүгээр сарын сүүлээр гэр бүлээсээ хол явахад хүрч болзошгүй.

5-8-р сарын хооронд таны ээжийн биеийн байдал сайжирна. 5-9-р сар хүртэл эрүүл мэнддээ сайн анхаар.

5-р сард Ангараг, Сугар, Бархасбадь гэсэн гурван гараг нийлдэг тул танай гэр бүл, ахмад настнуудад ихээхэн таатай. Оны эхээс 3-р сар хүртэл гэрлэсэн хосуудын хувьд туйлын таатай байх бөгөөд дөрөвдүгээр сарын сүлээс хосуудын дунд шинэлэг мэдрэмж давамгайлах болно.

Гэрлээгүй хосуудын хувьд ирэх жил дундаж байх бөгөөд гуравдагч нэгэн хайр дурлалын амьдралд гэнэт орж ирж магадгүй. 9-11-р сарын хооронд жижиг сажиг асуудлаас болж маргахаас зайлсхий.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд