No menu items!
HomeХэн юу хэлэв"Бельги, Чех, Их Британи, Австрали, Итали зэрэг улсаас ирэх иргэд хэвийн журмаар...

“Бельги, Чех, Их Британи, Австрали, Итали зэрэг улсаас ирэх иргэд хэвийн журмаар нэвтэрнэ”

-

Коронавирусийн шинэ мутац Омикрон хувилбар тархсан нөхцөл байдлаас шалтгаалан манай улс гадаадаас ирэх иргэдэд ямар хязгаарлалт тавьж байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Коронавируст халдварын шинэ хувилбар буюу Омикрон хувилбар нь 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад албан ёсоор бүртгэгдсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн хувилбарт халдвар дэлхийн 20 гаруй улс оронд бүртгэгдээд байгаа юм.

Шинэ хувилбарын тохиолдол гарч байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнууд гаднын зорчигчдыг авахгүй байх, зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлах болон хилээ хаах хүртэл арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Манай улсын хувьд, Улсын Онцгой комиссын шийдвэрээр,

  1. Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс,
  2. Ботсвана,
  3. Ангол,
  4. Эсватини,
  5. Лесото,
  6. Намиби,
  7. Замби
  8. Малави,
  9. Мозамбик,
  10. Зимбабве зэрэг улсаас гаднын зорчигчийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан.

Мөн дээрх улсуудад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дайран өнгөрсөн монгол иргэд болон Монгол Улсад оршин суудаг гадаад иргэдийг ирэхэд нь өөрийнх нь зардлаар 10 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг гаргаад хэрэгжүүлж байна.

Цаашид нөхцөл байдлаас шалтгаалаад халдварын тохиолдол илэрсэн улс орнуудаас зорчигч хүлээн авахгүй байх, зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах, хилээ хаах магадлалтай улсуудын тоо нэмэгдэж болзошгүй байна. Иймд халдвар авахгүй байж, бусад улсад очоод тусгаарлалтад орж болзошгүй эрсдэлүүдийг тооцож үзэн онц шаардлагагүй бол гаднын улсуудад, тэр дундаа халдвар илэрсэн гаднын улсуудад зорчихгүй байхыг иргэдэд зөвлөж байна. Улсын онцгой комиссоос гаргасан хязгаарлалт нь зөвхөн дээр нэр дурдсан 10 улсаас ирэх зорчигчдод хүчин төгөлдөр үйлчилнэ.

Хэдийгээр Монгол иргэд түгээмэл зорчдог Бельги, Чех, Их Британи, Австрали, Итали зэрэг улсад халдварын тохиолдол илэрсэн ч дээрх улсуудаас ирэх гаднын иргэд болон манай улсын иргэд Монголд ирэхэд ямар нэг хязгаарлалт байхгүй. Хэвийн журмаар нэвтэрч байгаа” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд