No menu items!
HomeЯрилцлага"Хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг засах эмчилгээний зардлыг ЭМД-аас 100 хувь хариуцна"

“Хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг засах эмчилгээний зардлыг ЭМД-аас 100 хувь хариуцна”

-

ЭХЭМҮТ-ийн Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ундрал, их эмч Ж.Бат-Ундрах нарын өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна. Мэдээллийн үеэр хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг, судсан доторх аргаар эмчлэх бүх төрлийн тусламж үйлчилгээг ЭМД-аас 100 хувь хариуцдаг болсон талаар хэллээ.

– Хүүхдүүдийн дунд зүрхний гажиг хэр элбэг байдаг вэ. Үүсэх шалтгаан, нөхцөл нь юу вэ?

Б.У: – Одоогоор манай эмнэлгийн хяналтад 3000 шахам хүүхэд бий. Ер нь бол жилд дунджаар нийт төрөлтийн арван хувьд нь зүрхний төрөлхийн гажиг оношлогддог гэх олон улсын судалгаа байдаг. Манай улсын хувьд 2013-2014 онд ЭХЭМҮТ-д төрсөн бүх нярайд зүрхний төрөлхийн гажгийг илрүүлэх судалгаа хийсэн бөгөөд энэ тоо нь арван нэгэн хувь гэж гарсан байгаа. Зүрхний төрөлхийн гажиг нь дотроо маш олон янз. Зүрхний төрөлхийн гажигийг ганцхан шалтгааны улмаас үүсдэг гэж үзэхэд хэцүү л дээ. Жирэмсний дөрвөөс зургаан долоо хоногтойд хүүхдийн зүрх бүрэлдэж эхэлдэг. Хүүхэд бүрэлдэж байх энэ явцад зүрхэнд нь ямар нэгэн зүйл нөлөөлснөөр зүрхний төрөлхийн гажиг үүснэ.  Хамгийн гол зүйл нь эцэг эхийн эрүүл мэнд. Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрнө. Тэгэхээр эх хүн жирэмслэхдээ өөрийгөө бэлтгэх ёстой. Жишээлбэл, амьдралын хэв маяг, ажлыг нөхцөл, архи тамхины хэрэглээ зэрэг нь нөлөөлж байдаг. Мөн удамшил нөлөөлдөг. Гэхдээ зүрхний төрөлхийн гажиг нь яг юунаас болов оо гэдгийг одоогоор хэлж чадахгүй байгаа.

– Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эмчилж, тусламж үйлчилгээндээ шинэ техник технологийг нэвтрүүлээд байгаа. Хэзээнээс судсан доторх мэс заслыг хийж эхэлсэн бэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Б.У: – 2014 онд Эх хүүдийн эрүүл мэндийн үндэсний төвд засгийн газрын хөрөнгө оруулалтаар ангиографын оношилгоо эмчилгээний лаборатори суурилагдсан. Өмнө бол гуравдугаар эмнэлэг дээр энэ төрлийн эмчилгээг хийж л байсан юм. Харин 2014 оноос манай дээр лаборатори суурилагдсан. Түүнээс хойш манай эмч нар бие даагаад, мөн хамтарч ажилладаг япон эмч нартайгаа судсан доторх мэс заслын аргаар хүүхдүүдийг эмчилж эхэлсэн. Жилд 60-120 хүүхдийг эмчилж байна. 2014 оноос хойш манайх 800-аад хүүхэд эмчилсэн.

– Энэ төрлийн эмчилгээ нь өмнө нь хамтын төлбөртэй байсан. Одоо ямар өөрчлөлт гарсан бэ?

Ж.Б: – Урьд нь зүрхний судсан доторх мэс заслын эмчилгээний 75 хувийг улсаас, 25 хувийг иргэд өөрсдөө төлдөг байсан. Энэ үед зарим хүмүүс 25 хувиа төлөх боломжгүй, эсвэл гаднын эмч нарыг хүлээх зэрэг цаг хугацаа алдах асуудал байсан. 2021 оны шинэ даатгалын хуулиар энэ төрлийн эмчилгээг 100 хувь даатгалаас төлж байгаа. Энэ нь үйлчлүүлэгчид, ялангуяа хөдөө орон нутаг холоос ирж байгаа хүмүүст сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүлсэн. Шинэ даатгалын хууль гарснаас хойш 70-аад хүүхэд эмчилсэн байна. Үүнийг мөнгөн дүнгээр авч үзвэл 110-120 сая төгрөг болно.

– Зүрхний гажгийн хэдэн төрлийн эмчилгээг хийж байна вэ. Мөн төрөлхийн зүрхний гажгийг эмчилгээг хэдээс хэдэн насны хүүхдэд хийдэг вэ?

Ж.Б: – Зүрхний төрөлхийн гажгийн судсан доторх эмчилгээ нь зүрхний нийт гажгийнх 25 хувийг эмчилдэг гэж үздэг. Артерийн битүүрээгүй цорго буюу нярайн цусны эргэлттэй холбоотой гажиг байдаг. Энэ нь нийт зүрхний гажгийн 30-40 хувийг эзэлж байна. 2014 оноос хойш энэ төрлийн өвчтэй 350-иад хүүхдийг эмчилсэн. 6-сараас дээш настай хүүхдэд эмчилгээг хийдэг. Судсан доторх эмчилгээгээр 100 хувь эмчлэгдэх боломжтой байдаг.

Мөн зүрхний тосгуур хоорондын таславчийн гажгийг эмчилж байна. Энэ төрлийн өвчний эмчилгээг 2014 оноос хойш 100-аад хүүхдэд хийсэн. Бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг.

Түүнчлэн уушгины артерийн нарийсал гээд төрөлхийн гажиг байдаг. Энэ бол ихэнхдээ нэг, хоёроос дээш сартай хүүхдүүдэд тохиолддог. Аль болох эрт оношлуулбал эмчилгээний үр дүн сайтай. Мөн зүрхний төрөлхийн цоорхойноос шалтгаалсан уушгины артерийн даралт ихсэх эмгэг гэж бий. Үүний эмчилгээг 2014 оноос хойш 350-400 аад хүүхдэд хийсэн. Эдгээр эмчилгээнүүд даатгалаар үнэгүй хийгдэж байгаа.

-Ер нь нэг хүүхдийн эмчилгээний зардал хэдэн төгрөг байдаг вэ?

Ж.Б: – Ямар төрлийн гажиг байна гэдгээсээ шалтгаалаад харилцан адилгүй үнэ төлбөртэй байдаг. Ерөнхийд нь авч үзвэл 500 мянгаас эхлээд 5 сая төгрөгний өртөгтэй байдаг.

– Судсан доторх ангиографийн хагалгааг ЭХЭМҮТ-д л хийдэг учраас дараалал их байдаг байхЗохицуулалтуудаа яаж хийдэг вэ?

Б.У: – Зүрхний гажиг оношлогдсон хүүхдүүдээ орон нутаг, дүүргүүдээс манай зөвлөх полклиник руу явуулдаг. Ингээд манайх оношлогоо, үзлэг хийгээд ямар аргаар эмчлэхээ шийддэг.

ЭМДЕГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд