No menu items!
HomeЭмч зөвлөж байна“Тогтмол цагт унтаж амрах нь айдас, сэтгэл түгшүүрийг бууруулах энгийн арга”

“Тогтмол цагт унтаж амрах нь айдас, сэтгэл түгшүүрийг бууруулах энгийн арга”

-

“Айдас ба сэтгэл түгшилт” сэдвээр СЭМҮТ-ийн сэтгэл засалч Г.Гантулгын өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

“Айдас нь хүчтэй сэтгэл хөдлөлийн нэг”

Айдас нь хүчтэй сэтгэл хөдлөл бөгөөд бидний бие, сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлдэг. Айдас бидний бие махбодыг хүчдэлийн байдалд шилжүүлдэг бөгөөд энэхүү байдал өдөр тутам олон зүйл дээр илэрч болно. Айдас нь таны амь нас эрүүл мэнд, үнэт зүйл, аюултай байдалд орох үед бие махбод, сэтгэл зүйн талаас үзүүлж буй хэвийн хариу урвал юм.

Харин сэтгэл түгшилт нь айдсын нэг хэлбэр. Гэхдээ ялгаатай нь одоо цаг дээр болоогүй буюу ирээдүйн талаарх санаа зовинол бүхий хариу урвал юм. Айдас, сэтгэл түгшилтийг бид өдөр бүр мэдэрч болох бөгөөд энэ нь хэсэгхэн хугацаанд үргэлжлээд арилдаг. Гэвч зарим тохиолдолд удаан хугацаанд үргэлжилж болно.

Биеийн шинж тэмдэг, муу бодол санаа, зовиур дээр анхаарлаа хэт төвлөрүүлэх нь айдас, түгшүүрийг улам ихэсгэдэг. Биеийн шинж тэмдэг муу бодол санаа, зовиур дээр анхаарлаа хэт төвлөрүүлэх нь айдас, түгшүүрийг улам ихэсгэдэг. Ингэснээр таны амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх талтай. Жишээ нь, Нойргүйдэл, хооллох дур буурах, анхаарал төвлөрөлт алдагдах, амьдралын идэвх буурах, ажилдаа хоцрох, таслах, сургууль завсардах гэх мэт шинж илэрч болно.

Айдас, сэтгэл түгшилтийн үед бидний бие, сэтгэцийн хурд түргэсдэг. Үүнтэй холбоотойгоор  бие махбод талаас хөлрөх, толгой эргэх, гэдэс базлах, ам хатах, бие хөших, зүрх дэслэх, амьсгал олшрох, артерийн даралт ихсэх, булчин сулрах, бие халуу оргих шинж илэрнэ.

Харин сэтгэл зүйн талаас эргэлзэн тээнэгэлзэх, цочромтгой буюу уцаарламтгай болох, анхаарал сарних, сэтгэл тогтворгүй болох, аливаа зүйлсийг сөргөөр харж дүгнэх, сэтгэл ханамжгүй болох, аймааргүй зүйлээс хар аяндаа айх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх шинж илэрдэг.

Сэтгэл түгшсэн үед дараах аргуудыг хэрэгжүүлээрэй

  • Амьсгалаа хянах
  • Одоо цаг дээр төвлөрөх
  • Бодит аюул байгаа эсэхийг нягтлах
  • Дотроо 10 тоолох
  • Цаасан уутаар амьсгалах
  • Тайвшруулах амьсгалын дасгал хийх
  • Бусдаас тусламж авах
  • Тайвшруулах үг хэлэх

Айдас түгшүүрээ бууруулах энгийн аргууд:

  • Өөрийн биеийн талаар танин мэдэх
  • Айдас сэтгэл түгшилт нь бие сэтгэцэд хэрхэн нөлөөлдгийг мэдэх
  • Өөрийн өвөрмөц айдас болон сэтгэл түгшээж буй зүйлсээ тодорхойлох
  • Айдас бүхий таагүй мэдрэмжээ зураг болон бичгийн хэлбэрээр илэрхийлэх
  • Тогтмол цагт унтаж амрах

Сэтгэл түгшилт нь хүн бүрт илэрч болох сэтгэлзүйн хариу урвал боловч сэтгэл санааны тааламжгүй үйл явдлын улмаас эмгэг байдлаар илэрч болно.

Айж түгшсэнээс болж “үхчих вий”, “өвчин тусчих вий” гэх мэт бодлууд ч төрж болно.

Айж сэтгэл түгших байдал нь 3 сараас дээш хугацаагаар үргэлжилбэл сэтгэцийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэйг анхаарна уу.

Эх сурвалж: СЭМҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд