No menu items!
HomeЭмч зөвлөж байнаМ.Цэндсүрэн: Ходоод, улаан хоолойн сөөргөөтэй хүмүүст төвөнхийн сөөргөө тохиолдох болсон

М.Цэндсүрэн: Ходоод, улаан хоолойн сөөргөөтэй хүмүүст төвөнхийн сөөргөө тохиолдох болсон

-

“УБ Сонгдо” эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч М.Цэндсүрэнгийн “Төвөнхийн сөргөө” өвчний талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

– Төвөнх нь ямар бүтэц үүрэгтэй эрхтэн бэ?

– Төвөнх нь хүзүүний өмнө хэсэгт, улаан хоолойн урд талд зэрэгцээ байдаг мөгөөрсөн хоолойн эхлэл хэсэг юм. Төвөнх нь амьсгалд оролцохоос гадна дуу гаргадаг үүрэгтэй. Хэд хэдэн мөгөөрс, булчин, холбоос тэдгээрийн хоорондох зайнаас бүрдэж дээрх үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг. Өөрөөр хэлбэл хүний амьсгалдаг, ярьдаг, дуулдаг хоолой нь төвөнх. Үүний ард залгиур буюу улаан хоолой зэрэгцээд оршиж байдаг.

– Төвөнхөд эмгэг үүссэн тохиолдол ямар зовиур илрэх вэ?

– Төвөнхийн эмгэг нилээд олон төрөл. Гэхдээ энэ л төвөнхийн эмгэг байх магадлалтай гэдгийг мэдэх хэд хэдэн шинж бий. Тухайлбал хамгийн түрүүнд хоолой сөөх, дуу сульдах, дуу цуцах зэрэг шинж илэрнэ. Өөрөөр хэлбэл дуу хоолойн өнгөтэй холбоотой зовиур илэрдэг.

Түүнчлэн юм залгихад хүндрэлтэй зовиур өгч болно. Жишээ нь юм идээд залгихад хоолойд тээглэх, дахин дахин залгимаар байх, хоолойгоо засах, цэр хурах, гадна биет хоолойд байгаа мэт  мэдрэмж төрөх зэрэг шинж өгч болно. Мөн хоолой сэрвэгнэж ханиах, идэх зүйлдээ хахах, цээж гашуу оргих, амьсгал эвгүй үнэртэй болох, бачуурах, хяхтнах зэрэг зовиур илрнэ. Бүр хүндэрсэн үед төвөнхийн гадна талд товгор үүсч, турж эцнэ. Мөн сүүлийн үед төвөнхийн сөөргөө гэдэг өвчин ихэссэн гэдгийг хэлье.

– Төвөнхийн сөөргөө өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

– Сүүлийн үед хүмүүсийн дунд төвөнхийн сөөргөө өвчин ихэссэн. Ялангуяа ходоод, улаан хоолойн  сөөргөөтэй  хүмүүст төвөнхийн сөөргөө тохиолдох болсон. Учир нь ходоод, улаан хоолойн сөөргөө өвчний зовиур төвөнхөд мэдрэгдэх тохиолдол байдаг. Ходоод, улаан хоолойн сөөргөө нь төвөнхийн төдийгүй хамар, залгиур, уушги гэх мэт амьсгалын замын эрхтнүүдийн мэдрэгшлийг нь нэмэгдүүлдэг. Ходоод, улаан хоолой нь хүчиллэг орчинтой бөгөөд түүнийгээ тэнцвэржүүлдэг механизмтай байдаг. Гэтэл төвөнх нь тэдэн шиг хүчлийг тэнцвэржүүлэх механизмгүй учир сөөргөөд зохицох чадвар нь муу. Төвөнх нь агаар дамжуулах зориулалттай тул бага хэмжээний сөөргөө ч аюултай үр дагаварт хүргэж болно. Тэгэхээр сэрвэгнэж ханиах, хоолойд юм байгаа мэт мэдрэмж төрөх, залгилт дахин дахин хиймээр санагдах гэх мэт төвөнхийн зовиуртай хүмүүс мэргэжлийн эмчид хандаж төвөнх цагаан мөгөөрсөн хоолойгоо дурандуулах хэрэгтэй. Эмч дурандаад онош гаргаж, тухайн хүнд тохирсон эмчилгээг хийж эхэлнэ.

– Төвөнхийн эмгэг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс нь юу байдаг вэ?

– Төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой нь амьсгалын хоёр талын уушгинд аваачиж өгдөг онцлогтой. Тиймээс олон хүчин зүйл төвөнхийн эмгэг үүсэхэд нөлөөлж болно. Жишээ нь:

  • Архи – Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн зөв хооллолтын горим алдагддаг. Мөн хүчтэй огилт, бөөлжилт зэрэг нь төвөнхийн эмгэгт хүргэх шалтгаан болдог.
  • Тамхи
  • Хэт хүчиллэг хоол идэх- газтай, халуун ногоотой хоол хүнс хэрэглэх нь сөөргөөг нэмэгдүүлж байдаг.
  • Химийн бодистой ажилладаг хүмүүс- Үсчин,төрөл бүрийн засал чимэглэл хийдэг хүмүүс, уурхайчид гэх мэт химийн бодистой харьцдаг болон удаан хугацаанд өндөр дуугаар ярьдаг хүмүүст төвөнхтэй холбоотой дуу хоолойн эмгэг үүсдэг.

Эх сурвалж: Сонгдо подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд