No menu items!
HomeХөтөчНийслэлд үйл ажиллагаа явуулдаг жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төвүүд

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төвүүд

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулан сургалт явуулдаг төвүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Энх төрөхүй

“Энх төрөхүй” төв нь охид эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, гэр бүл төлөвлөлтөөр сургалт явуулж мэдээлэл олгодог. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө ч өгдөг байна.

Фэйсбүүк хаяг: Энх Төрөхүй жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв

Холбогдох утас: 9912 9428

Зинт

Тус төв нь жирэмсэн эхийн дасгал хөдөлгөөн, хооллолт, дэглэмийн талаар сургалтууд явуулдаг. Мөн сэтгэлзүйн зөвлөгөө, төрөлтөнд бэлтгэх боловсрол олгох мэдээллүүдийг ч өгдөг байна. Түүнчлэн сургалтын төвийн хажууд  “Зинт” хүүхдийн клиник ажилладаг бөгөөд нэг дороос өөртөө болон хүүхдэдээ хэрэгтэй бүхий л зөвлөгөө болон эмчилгээг авах боломжтой.

Фэйсбүүк хаяг: Zint Pregnancy & Physical Therapy

Холбогдох утас: 8807 4445

Best Mother

“Best Mother” жирэмсний төв нь төрөхийн өмнөх бэлтгэлийг Монгол Улсад хөгжүүлэх зорилгоор 2007 онд үүсгэн байгуулагджээ. Тус хамт олон Нийслэлийн Эрүүл мэндийн газраар батлуулсан жирэмсний иогийн болон бөмбөгтэй дасгалын хөтөлбөрөөр жирэмсний 16 долоо хоногтойгоос төрөх хүртэлх хугацаанд үйлчилгээ үзүүлдэг байна.

Фэйсбүүк хаяг: Best Mother жирэмсний төв

Холбогдох утас: 9105 7988, 7722 7994

Sara

“Sara” жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв нь цаг үеийн нөхцөл байдлын улмаас онлайнаар болон утсаар зөвлөгөө өгч байгаа ажээ. Тус төв нь жирэмсэн эхчүүдэд зориулсан олон төрлийн сургалтууд явуулдаг.

Фэйсбүүк хаяг: Sara Жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв jiremsen

Холбогдох утас: 9914 5965

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд