No menu items!
HomeХүмүүсБүхнийг тэгээс эхэлж, тарчигхан амьдралаас өндийсөн 10 алдартан

Бүхнийг тэгээс эхэлж, тарчигхан амьдралаас өндийсөн 10 алдартан

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа бүхнийг тэгээс эхэлж, дэлхий дахинаа алдаршсан цуутай эрхмүүдийн түүхийг онцолж байна. Тэд хөдөлмөр зүтгэлийн үнэ цэнийг мэдрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Бидний хэн байсан нь чухал биш хэн байх нь чухал гэдэг байх аа.

ХОЛЛИ БЕРРИ

Орон гэргүй хүмүүсийн хоргодох байранд…

Холли Берри  2002 онд “Мангасуудын үдэшлэг” кинонд бүтээсэн дүрээрээ Оскар хүртэж байсан. Анхны Африк гаралтай Оскарын шагналт эмэгтэй жүжигчин  болсон Холли “ Х хүмүүс”, Жеймс Бондын цувралд бүтээсэн дүрүүдээрээ алдартай билээ.

Харин түүний алдар нэрд хүрэх амьдралын замнал тийм ч дардан байгаагүй аж. Тэрбээр “Оскар”-ын шагнал хүртэхээсээ өмнөх үед орон гэргүй хүмүүсийн байранд байрлаж байсан аж. Холливудын жүжигчин болохыг маш их хүсч байсан тул хямд үнэтэй орон байрны хувилбарыг хайж байлаа. Холли энэхүү карьерийнх нь эхэн үеийн тэмцэл түүнийг улам бүр хүчирхэгжүүлсэн хэмээжээ. “Хүмүүс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ нь надад өөрийгөө хэрхэн арчлан хайрлах талаар сургаснаас гадна орон гэргүй хүмүүсийн байранд багахан хугацааг өнгөрүүлснээр ямар ч нөхцөл байдлыг даван туулах чадалтай болсон” гэжээ.

Холле Берри одоо 70-80 сая долларын хөрөнгөтэй.

Сара Жессика Паркер

Цахилгааны мөнгөө төлөх чадваргүй гэр бүл…

“Секс ба их хотын амьдрал” цуврал кино дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулж буй билээ. HBO сувгийн “Sex and the City” цувралд тоглож, алдаршихаасаа өмнө Сара Жессика Охайо мужийн Нелсонвилл хотын жижигхэн тосгонд амьдардаг охин байжээ.

“Finances Online”-ийн нийтлэлд дурдсанаар түүний гэр бүл тарчигхан байсан тул төрсөн өдөр, аливаа баяр ёслолыг огт тэмдэглэдэггүй байжээ. Тэр есөн хүүхэдтэй айлын нэг бөгөөд гэрийнхээ цахилгаан, утасны төлбөрийг төлөх чадваргүй байсан талаар дурсжээ. Сара Жессика Паркер 11 настайдаа Бродвейд анхны дүрээ бүтээсэн бөгөөд удалгүй 1981 онд Холливудад шилжин, “Square Pegs” хэмээх телевизийн шоунд оролцсон юм.

Долли Партон

Хөдөө тосгоны тарчигхан гэр бүл…

Алдарт “I Will Always Love You” дууг бүтээснээр нь бидний сайн мэдэх Кантри урсгалын төлөөлөгч дуучин, продюсер, жүжигчин Долли Партон 1946 онд Теннесси мужийн хөдөөгийн нэгэн тосгонд ядуу ажилчин Робэрт Лий Партоны 12 хүүхдийн 4 дэх охин нь болон мэндэлжээ. Олон хүүхэдтэй өнөр, өтгөн гэр бүлийнхээ амьдралыг залгуулах гэж эцэг, эх нь хэрдээ л чардайж хөдөлмөрлөсөн гэдэг юм. Аав нь багаасаа барилгын ажил эрхэлж, сургуулиа орхисон тул бичиг үсэг суралцаж чадаагүй талаар Долли дурссан байдаг.

Тарчигхан амьдралд өсч торнисон ч Партон хөгжимчдийн хүрээлэл дундаа нэлээд нэр хүндтэй нэгэн болж чадсан юм. 10 наснаасаа урлагийн ертөнцөд хөл тавьсан тэр амьдралынхаа 60 жилийг шоу бизнест зарцуулахдаа Грэммийн шагналыг есөн удаа хүртжээ. 2017 оны байдлаар 37 сая доллар байсан бөгөөд “Forbes”-ын мэдээлснээр дуучин бүсгүй мөнгөө харамгүй бусдад хандивладаг гэжээ.  Саяхан л гэхэд COVID-19-ийн эсрэг вакцинд 1 сая доллар хандивласан байна.

Эд Ширан

Сургуулиа орхиж, метроны буудлаар хоноглосон өдрүүд…

Тэрээр сургуульд байхдаа ээрч ярьдаг, томдсон шилтэй, улбар шар үстэй хүү байв. Үүнээсээ болж үеийнхэндээ дээрэлхүүлдэг байжээ. Харин түүний эцэг хүүгээ реппер Эминемийн Marshall Mathers LP студид аваачсан нь түүнд урам зориг өгч, 10 нас хүртлээ бүх үгээ тод хэлж сурсан хэмээн Эд Ширан Rolling Stones сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Одоо тэр хөл хөдөлгөөн ихтэй Лондоны хөгжмийн ертөнцөд нэр хүндтэй уран бүтээлч болж чадсан.

Энэ амжилтанд хүрэх зам төдийлөн дардан байгаагүй аж. Ихэнхдээ Лондонгийн метроны буудлаар хоноглодог байсан тухайгаа дурссан байдаг юм. “Букингем паласийн гадна халаалтын сувагтай нуман хаалга байда. Би тэнд хэдэн шөнийг өнгөрөөсөн. Тэнд байхдаа “Homeless” дуугаа бичсэн” гэжээ.

Нэг удаа нутгийхаа орон гэргүй хүмүүсийн асрамжийн газарт тоглолт хийж байхдаа хар тамхинд донтсон нэгний түүхийг сонсож, сэтгэл нь ихэд хөдөлсөн тул түүнд зориулан “The A Team” дуугаа зохиожээ. Энэ дуу Эд Шираны анхны сингл уран бүтээлүүдийг нэг бөгөөд олны анхаарлыг төвпд багтахад нөлөөлсөн байна. Ширан өдгөө 64 сая долларын хөрөнгөтэй.

Арнольд Шварценеггер 

Дэлхийн II дайны дараах өлсгөлөн…

Калифорн хотын захирагч, бас “Терминатор” кинонд тоглохоосоо өмнө тэр сантехникийн шийдэл, утас, сүлжээгүй амьдарч байжээ. Дэлхийн II дайны дараах Австрийн нэгэн хотод өссөн жүжигчин тухайн үед роол хүнсний хомсдол үүсч, байнга үймээн самуун гардаг байсан тухай дурссан байдаг аж. Өдгөө бүх цаг үеийн хамгийн баян оддын нэг тэрбээр 400 сая долларын хөрөнгөтэй гэсэн мэдээлэл байна.

Селин Дион

14 хүүхэдтэй тарчигхан гэр бүл…

Алдарт дуучин Селин Дион Канадад 14 хүүхэдтэй айлын отгон хүүхэд болон мэндэлжээ.  Түүний гэр бүл олон хүүхдийг асран хүмүүжүүлэх гэж хүнд, хэцүү үеүдийг бишгүй л туулсан.

Селин Дион “CBS News”-т өгсөн ярилцлагадаа “Бид нэг оронд гурван, дөрвүүлээ унтдаг байсан. Надад тусдаа унтлагын өрөө байтугай ор ч байгаагүй. Давхар шаттай ор руугаа өгсөх налуу зам л байсан” гэжээ. Тэр өөрийн хөгжмийн авьас билгээрээ орон нутгийнхаа жижиг арга хэмжээнд оролцож эхэлэн бөгөөд “My Heart Will Go On”, “It’s All Coming Back To Me Now” зэрэг хит дуунуудаараа бүхий л чартуудыг тэргүүлж иржээ. Түүний алдар нэр өсөхийн хэрээр хөрөнгө мөнгө ч ихэссэн. 2020 оны байдлаар түүний хөрөнгө 455 сая доллараар үнэлэгдэж байна.

Роман Абрамович

Өнчин хөвүүн дэлхийн гурав дахь том дарвуулт завины эзэн, тэргүүн баян болсон нь

Орос-Израйлын тэрбумтан, бизнесс эрхлэгч, улс төрч Роман Абрамович дэлхий дахинд Chelsea, Premier League зэрэг алдарт хөлбөмбөгийн клубуудэд эзэмшлээ тогтоосон гэдгээрээ танигдсан. Тэрээр дэлхийн гурав дахь том дарвуулт онгоцыг эзэмшдэг бөгөөд 2010 онд 400 сая доллараар худалдаж авсан аж. Өдгөө тэр  14 тэрбум долларын хөрөнгөтэй.

Тэрбумтан залуу “Форбс”-оос зарласан тэрбумтнуудын жагсаалтад орохоосоо өмнө Москвад өссөн өнчин хүү байсан тухайгаа дурсжээ. Тэр хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн коллежийг орхин бизнес эрхлэх замыг сонгожээ. Газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Сибнефть”, Оросын Хөнгөн цагаан, ган үйлдвэрлэгч “Evraz Group” зэрэг компаниудад хөрөнгө оруулалт хийж, асар их ашиг олж чадсан юм.

До Вон Чанг

Forever 21 -ийг үүсгэн байгуулагч тэрбээр амжилтанд хүрэхээсээ өмнө үйлчлэгч байжээ.

Business Insider -ийн мэдээлснээр, 1981 онд Жин Сук, До Вон Чанг нар амжилт, шинэ боломжийг эрэлхийлэхийн тулд Өмнөд Солонгосоос Лос Анжелес руу цагаачилсан байна. Мөнгөгүй, албан ёсны боловсролгүй, англиар муухан ярьдаг байсан тул тэд нэлээд хичээнгүй ажиллаж байв.  

Анх кофены бизнес эрхэлдэг байсан ч энэ нь  амжилтанд хүрэх тасалбар биш болохыг олж мэдсэн аж. Тэгээд хэдэн жилийн турш Дон үйлчлэгч хийхийн зэрэгцээ, хий шахагч, кофе зөөгчөөр ажиллаж, гэр бүлээ тэжээдэг байв. Удалгүй тэрээр “Fashion 21” нэртэй 900 метр квадрат хэмжээтэй хувцасны дэлгүүрээ нээжээ. Энэ нь үүрд мөнхийн бэлгэдэл бүхий “Forever 21” болсон байна. “Forbes”-ийн мэдээлснээр Жин Сук, До Вон Чанг  нар 2015 онд 5.9 тэрбум долларын хөрөнгөтэй байжээ. Тэдний нийт хөрөнгө 1,6 тэрбум доллар болтлоо буурч, дахин гурван тэрбум доллар болж өсчээ.

Стив Жобс

Цагаачдын хүү 23 насандаа саятан болов.

Залуухан, ажилчин ангийн эцэг, эх түүнийг өсгөж, хүмүүжүүлэхэд бэрх байсан тул хүүхэдгүй хос Пол, Клара Жобс нарт жаал хүүд сайн боловсрол олгоно гэсэн амлалтыг нь аван үрчлүүлжээ. Эхнэр, нөхөр Жобс ч хэлсэн амандаа хүрч Стив 17 настайдаа Портленд дэх Рид коллежид орсон боловч эхний улирал суугаад л тэндээсээ өөрийн хүсэлтээр гарсан юм. Тэрээр ингэх болсноо сургалтын төлбөрт эцэг эхийнх нь хамаг хурааж хуримтлуулсан мөнгө урсаж, харин Стив өөрөө сургууль түүнд юу өгч байгаа, ер нь сурах хэрэгтэй эсэхийг ойлгохгүй байсан гэдгээр тайлбарлаж байжээ.

businessinsider

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд