No menu items!
HomeЭмч зөвлөж байна“Хэвлийн таргалалттай, цөсний хүүдий нь нугаларсан хүмүүс улиралд нэг удаа цөсөө угаавал...

“Хэвлийн таргалалттай, цөсний хүүдий нь нугаларсан хүмүүс улиралд нэг удаа цөсөө угаавал үр дүнтэй”

-

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны тасгийн эрхлэгч, дэд хурандаа, клиникийн профессор Ш.Мөнгөнтуяа эмч “Цөс угаах арга, аргачлал” сэдвээр мэдээлэл өглөө.

– Цөсийг ямар өвчний үед угаах нь зохистой вэ?

– Архаг өтгөн хаталт, цөсний хүүдийн архаг үрэвсэл, цөсний хүүдий хүзүүгээр нугаларсан тохиолд, цөс өтгөн үед угаадаг. Цөсийг гэдсээ угаасны дараа үргэлжлүүлэн угаавал илүү үр дүнтэй. Болж өгвөл хэвлийн таргалалттай, цөсний хүүдий нь нугаларсан хүмүүс улиралд нэг удаа цөсөө угаавал үр дүнтэй. Энэ нь цөсний чулуу үүсэх, цөсний хүүхдийд цөс хуримтлагдах, арьс загатнах, хуурайших, нүүрэн дээр сэвх толбо нөсөө гарахаас сэргийлнэ.

– Цөсийг хэрхэн зөв угаах вэ. Юуг анхаарах вэ?

Цөс угаахдаа “Кука курортная”, “Оргил”, “Жанчивлан” зэрэг бэлэн савласан рашаануудыг ашиглаж болно. Эдгээр рашааны нэг литрийн савлагаатайг нэгийг бэлдэнэ. Мөн эмийн сангуудад байдаг 25 мл магни сульфат, халуун бүлээн жин тавих грилка хэрэгтэй.  Хэрэв грилка байхгүй бол гэрийн нөхцөлд ундааны сав гэх мэт гарын доорх материал ашиглаж болно.

Түүнчлэн рашааны тагийг авч, газыг нь гаргаж хонуулна. Ингээд аяганд 25 мл магни сульфатаа хийгээд дээрээс нь рашаанаа /200-250 гр аяга/ хийгээд уустал хутгана. Найруулсан уусмалаа уусны дараа хажуу талаараа хэвтэн, бүлээн жингээ баруун хөхний дор байрлуулаад, баруун хөлөө нугалаад хэвлийрүүгээ шахаж өгнө. Харин зүүн хөлөө биеийн дагуу шулуун байлгана. Зүүн гараа толгойнхоо дор эвээд, толгойгоо арагш харуулан хэсэг хэвтэнэ. Үлдсэн рашаанаа баг багаар гүйлгэх мэдрэмж төртөл ууж дуусгана.

Цөс угаахын өмнөх өдөр хөнгөн хооллож 6 цагаас хойш хоол идэхгүй. Маргааш өглөө нь 6-7 цагийн хооронд цөсийг угаана. Цөс угаасны дараа зутан шөл идэх нь зүйтэй. Харин сүү сүүн бүтээгдэхүүн, хуурсан шарсан хоол, боловсроогүй хүнсний ногоо хэрэглэхгүй байхыг анхаараарай.

– Ямар хүмүүс цөсөө угааж болохгүй вэ?                 

– Ходоодны хурц болон архаг үрэвсэл, ходоодны шархлаат өвчлөлийн үед цөсийг угаадаггүй.

  • Мөн гэдэсний хурц болон шархлаат өвчлөл
  • Бүдүүн гэдэсний хурц болон шархлаат өвчлөл
  • Цагаан мах эргэсэн үед цөсийг угааж болохгүй. Учир цөс угаахад ашиглаж буй магни нь ходоод, гэдсэнд хүчтэй нөлөө үзүүлдэг. 

-Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд