No menu items!
HomeUncategorizedИнстаграм өсвөр насны охидод "хортой" нөлөө үзүүлж байна гэв

Инстаграм өсвөр насны охидод “хортой” нөлөө үзүүлж байна гэв

-

Фэйсбүүк компаний зүгээс хийсэн судалгаагаар инстаграм аппликейшн нь өсвөр насны охидод “хортой” нөлөө үзүүлдэг болохыг хэд хэдэн судалгаагаар тогтоосон талаарх нийтлэл The Wall Street Journal сэтгүүлд нийтлэгджээ. Тус сэтгүүлд Фэйсбүүк компаний өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн судалгаанаас иш татан залуу хэрэглэгчдэд ямар нөлөө үзүүлж байгааг тогтоожээ. Энэхүү судалгааг фейсбүүкийн шилдэг менежерүүд хянан шалгасан байна. Судалгааны үр дүнд инстаграмын өсвөр насны охидод үзүүлэх нөлөө хамгийн муу үзүүлэлттэй гарсан байна.

Тодруулбал, инстаграмын нөлөөллөөр гурван охин тутмын нэг нь гадаад төрх байдалдаа санаа зовдог аж. Энэхүү аппликейшн нь зөвхөн хамгийн шилдэг зураг, агшинг нийтлэх соёлыг түгээгээд байгаа юм. Энэ нь гадаад дүр төрхийн хувьд заавал “төгс төгөлдөр байх ёстой мэтээр сэтгэл зүйн дарамтанд оруулдаг аж. “Судалгаанд хамрагдасдын 32 хувь нь инстаграм ашигласнаас болж өөрийгөө голох мэдрэмж авдаг гэжээ. Гэхдээ энэ зөвхөн охидод хамаагүй. АНУ-ын хөвгүүдийн дунд хийсэн судалгаагаар тэдний 14 хувь нь мөн тийм төрдөг гэж мэдээлсэн байна.

Мөн хамгийн аюултай нь өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаагаар Британийн хэрэглэгчдийн 13 хувь, Америкийн хэрэглэгчдийн зургаан хувь нь инстаграмтай холбоотойгоор амиа хорлох бодол тээж байсан гэж мэдээлжээ. Инстаграмын олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Карина Ньютон хийсэн мэдэгдэлдээ “Хэдийгээр инстаграм нь сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа ч мөн эерэг зүйлс их бий. Инстаграм нийгмийн хүрээллийг тэлж, найз нөхөд, гэр бүлийнхэтэйгээ харилцах, нийгэмд дуу хоолойгоо хүргэхэд чухал ач холбогдолтой юм. Бид цаашид энэ тал дээр анхааран ажиллах болно” гэдгийг мэдэгдсэн байна.

Фейсбүүк компанийн зүгээс 13-аас доош насны хүүхдэд зориулсан инстаграмыг бүтээхээр ажиллаж байгаа юм байна. Инстаграм хэрэглэгчдийн дийлэнх нь залуус бөгөөд 40 гаруй хувь нь 22 болон түүнээс доош насныхан байна гэдгийг тус судалгаанд мөн дурьджээ.

Эх сурвалж: cnbc

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд