No menu items!
HomeХүмүүсЦар тахлын улмаас ажилгүй болсон залуу Тик Ток-ын од болсон нь

Цар тахлын улмаас ажилгүй болсон залуу Тик Ток-ын од болсон нь

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Tik Tok-д алдаршиж буй Италийн үйлдвэрийн ажилчин байсан Хабане Лейм хэмээх залууг онцолж байна. Тэр хэрхэн сошиалд алдаршиж, олон дагагчдыг өөртөө татсан контент бүтээгч болсон талаар сонирхуулая.

Хабане Лейм гэж хэн бэ?

Хабане Лейм гэх энэ залуу 2000 онд төржээ. Түүний гэр бүл Сенегалаас 2001 онд Итали руу нүүж ирсэн. Хүүхэд нас нь үйлдвэр хөгжсөн Пьемонт мужийн Кивассод өнгөрчээ. Сургуулиа төгсөөд найзуудын адил үйлдвэрт ажилд орсон.

Гэвч 2020 оны 3-р сард коронавируст цар тахлын дэгдэлтийн улмаас Италийн хойд нутгийн нэгэн цахилгаан барааны үйлдвэрт оператораар ажиллаж байсан тэрбээр ажилгүйдэлд хүрчээ. Ажилгүйдэлд өртсөнийхөө дараа эгэл жирийн л амьдралтай гэр бүл рүүгээ зүглэн, дүүтэйгээ нэг өрөөнд амьдрах болов.  Аав нь түүнийг өөр ажил олж хий хэмээн шаардаж байсан ч өдрийн ихэнх цагийг “Khaby Lame” хэмээх Тик Ток-доо бичлэгийг оруулахад зарцуулдаг байв. Удалгүй алдартай лайфхакуудыг шоглосон, богино хэмжээний бичлэг хийж эхэлсэн нь түүнийг өдгөө цахим орчинд алдаршуулжээ.  

Сошиал медиаг идэвхтэй ашиглах болсон тэрээр хялбараар шийдэж болох зүйлсийг хүндрүүлж буй хүмүүсийг хөнгөн маягаар шоочилсон бичлэгүүдийг оруулдаг. Тухайлбал, гадил жимсийг хальснаас нь салгахын тул дөрвөн талаас нь хутгаар хэрчиж байж. Гэтэл үүнийг хариуд тэрбээр зүгээр нь гараараа гадил жимсийг хальснаар нь салгаж буй бичлэгийг оруулжээ. Уг бичлэг түүний хамгийн их хандалттай бичлэг бөгөөд 274 сая хүн үзсэн байна. Энэ мэт хөгжөөнт, тэгсэн хэрнээ ёжилсон бичлэгүүд зөндөө бий. Тавдугаар сард Италийн алдарт хөлбөмбөгч Алессандро Дель Пьеротой хийсэн бичлэг нь мөн ихээхэн алдартай. Гараараа алим хуваах гэж оролдож буй уг бичлэгийн хариуд тэрбээр алимыг хутгаар зүсээд Пьерод өгчээ.

Олон таван үггүй, харахад л ойлгомжтой, богино, хөнгөн хошигнол бүхий өвөрмөц бичлэгүүд оруулж эхэлснээр түүнийг өдгөө 111,2 сая хүн дагах болжээ. Цар тахлын улмаас ажилгүйдэж байсан залуугийн хувьд энэ нь бүтэн цагийн ажил болон хувирасан юм. Тэр хэрхэн сошиал медиад алдартай блогчин болсон бэ?

Өөрийнхөөрөө, бусдад таалагдах гэж хичээдэггүй нь түүний “нууц”

Мэдээж Тик Ток дээр бичлэг оруулдаг олон сая хүн бий. Харин түүүнийг юу ингэтлээ алдаршуулав. Тэрээр үүний гаргалгааг тайлах сэжмийг өгсөн нь нэгэн ярилцлагадаа “…Энэ бол миний нүүрний хувирал. Үүнийг л харж хүмүүс инээдэг” гэжээ. Дуу хоолой, олон таван үггүй зөвхөн үйл хөдлөл, нүүрний хувирал бүхий илэрхийлэмж нь түүнийхээр бол “дэлхийн хэл” аж.

Түүний Тик Ток дээр алдартай болсон бас нэгэн гол шалтгаан нь өөрийнхөөрөө, өвөрмөц байж чадсанд оршино. Учир нь тэр олон дагагчтай болохын тулд ямар нэгэн маркетингийн төлөвлөгөө боловсруулж, бусад сошиал медиа одуудтай хамтраагүй, үзэл бодлоо худалдаагүй. Тэгэхээр нууц нь ердөө л хүн бүхний хайрыг хүлээсэн хувь хүний зан чанар байх нь. “The Publish Press” -ийг үүсгэн байгуулагч Самир Чаудри хэлэхдээ “Тэр олон нийтийг хамарсан хөгжөөнт, шооч бичлэгүүдийг оруулдаг. Тэр үүгээр бодит, жинхэнэ нөхцөл байдлыг л илэрхийлдэг. Үүнд л хүмүүс их татагддаг байх гэж би бодож байна. Хэн нэгний хэт их хичээхгүй байгаа энэ мэдрэмж үнэхээр жинхэнэ юм шиг санагддаг” гэжээ.

Сошиал од болсон нь

Сонирхуулахад, тэрбээр нэг настайгаасаа хойш Италид амьдарч байсан ч түүнд ямар нэгэн пасспорт, мөн Италийн иргэншил байгаагүй аж. Түүний хэлсэнээр бол бусад инфлюнсерүүдээс АНУ-д зочлох урилга хүлээн авахаас өмнө түүнд паспортгүй гэдэг нь ямар нэгэн асуудал болж байгаагүй гэнэ лээ. Тэрээр “Өөрийгөө итали хүн гэж тодорхойлоход надад цаас хэрэггүй” тиймээс л паспортгүй байсан нь наад зах нь өнөөдрийг хүртэл хэзээ ч асуудал үүсгэж байгаагүй гэжээ.

@khaby.lame

Could be the new Khaby ?🤣🤣 👩🏿‍🦱 🤲🏾 Potrebbe essere il nuovo Khaby? #learnfromkhaby #imparacontiktok #stitch

♬ suono originale – Khabane lame

 Ийнхүү түүний бичлэгүүд өнөөгийн хамгийн алдартай TikTok одуудтай харилцаа холбоо тогтооход нөлөөлжээ. Түүний бичлэгүүд анхандаа Итали хэл дээр, хадмал орчуулгатай гардаг байв. Харин одоо түүнийг дагагчид англи, герман, араб, португал, испани болон бусад хэл дээр фэн хуудсуудыг ажиллуулдаг. Түүний сошиал медиа контентууд “meme” хуудсуудын бэлэн “өгөөш” болдог аж. Маш олон “meme” хуудсан дээр түүний зураг явж л байдаг.

King Bach нэртэй алдартай юүтүбер түүнтэй холбоо тогтоож хамтран ажиллахаар болсон төдийгүй олон брендүүдтэй хамтран ажиллах санал хүлээн авчээ. Тухайлбал, саяхан Италийн гоймонгийн “Barilla” компанитай хамтран ажиллахаар болсон. Одоо DLuiRepubblica загварын сэтгүүлийн моделиор ажиллаж буй аж.

“Мөнгөө цуглуулж байгаад ээждээ том байшин авч өгнө”

Тэрээр “New York Times”-д өгсөн ярилцлагадаа “Олон улсын “од” болсноор би илүү их эрэлт хэрэгцээтэй болж байна. Одоогоор тогтвортой орлого олж байгаа боловч ээждээ байшин худалдаж авах мөрөөдлөө биелүүлэхийн тулд хангалттай мөнгө олж чадаагүй байна. Магадгүй… Ирээдүйд болох байх…” гэжээ.

Тик Токийн дагагчийнхаа тоогоор европ тивд тэргүүлдэг, дэлхийд хоёрдугаарт жагсдаг энэ залуу 78 дахь удаагийн Венецийн Кино фестивальд оролцлоо.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд