No menu items!
HomeХөтөчНийслэлд үйл ажиллагаа явуулдаг эрэгтэйчүүдийн эмнэлгүүдийн мэдээлэл

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эрэгтэйчүүдийн эмнэлгүүдийн мэдээлэл

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг эрэгтэйчүүдийн эмнэлгүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

“Адам” эмнэлэг

Тус эмнэлэг нь эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй, бэлгийн үйл ажиллагааны болон эрэгтэй, эмэгтэй шээсний замын эмгэгүүдийг оношилж, өдрөөр эмчилгээ хийдэг байна.

FB:  АДАМ эрэгтэйчүүд, бөөрний эмнэлэг

Холбогдох утас: 7755 9596

Хаяг, байршил: БЗД, 26-р хороо, Park Side үйлчилгээний төв, 4 давхар, 402 тоот

“Очир анагаагч” эмнэлэг

“Очир анагаагч” эмнэлэг нь эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний өвчлөл, үрэвсэлт өвчнийг оношлон, өдрөөр эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг.

FB:  ОЧИР Анагаагч Эрэгтэйчүүдийн Эмнэлэг

Холбогдох утас: 7723 9999, 8580 7778, 8961 7778

Хаяг, байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10-р хороолол, Хаан банкны замын урд талд

“Цэ-Пү” эмнэлэг

“Цэ-Пү” андрологийн эмнэлэг 1996 онд анх нэг эмчтэй байгуулагдсанаас хойш өнөөдрийн хугацаанд нийт 90 гаруй мянган эрчүүдэд андрологийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тус эмнэлэг нь түрүү булчирхайн шүүдэс шинжлэх, түрүү булчирхай шээсний суваг давсагны үрэвслийг оношлох шээсний 3 аягат шинжилгээ, үрийн шингэний шинжилгээ, ЭХО-оор бөөр болон давсаг, түрүү булчирхайн оношлогоог хийдэг байна.

FB: Цэ-Пү эрчүүдийн эмнэлэг

Холбогдох утас: 11 32 8378

Хаяг, байршил: Сүхбаатар дүүрэг. Усны гудамж. Циркийн зүүн талд

“Гарьдманлай” эмнэлэг

“Гарьдманлай” эмнэлэг нь 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогоор ард иргэдэд амбулаторийн үзлэг хийж, зөвлөгөө өгч үйлчилж байна. Тус эмнэлэг нь лабораторийн бүх төрлийн шинжилгээ, хэт авиан шинжилгээ (ЭХО), зүрхний цахилгаан бичлэг ЭКГ, ясны сийрэгжилт оношлогоо, давсагны дурангийн шинжилгээ хийдэг ажээ.

FB: Гарьдманлай эмнэлэг

Холбогдох утас: 9922 3333

Хаяг, байршил: Баруун 4-н замаас Гандан руу өгсөх замд баруун гар талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд байрладаг.

“Godsend” эмнэлэг

Тус эмнэлэг нь эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал, үргүйдэл, түрүү булчирхайн өвчнүүд, бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүдийг оношилж, лабораторийн бүх төрлийн шинжилгээг хийдэг байна.

FB: Godsendhospital

Холбогдох утас: 8012 3807

Хаяг, байршил: Улсын 1-р төв эмнэлгийн ард, “Авзага” трейдийн 6 давхарт 600 тоот

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд