No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилБ.Алтанзаяа: 0-2 насанд хүүхдийн өөртөө итгэх итгэлийн суурь тавигддаг

Б.Алтанзаяа: 0-2 насанд хүүхдийн өөртөө итгэх итгэлийн суурь тавигддаг

-

“Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв”-ийн сэтгэл зүйч Б.Алтанзаяатай бага насны хүүхдийн хүмүүжлийн талаар ярилцлаа.

– Бага насны хүүхдүүдийн насны онцлогийн талаар яриагаа эхэлье?

– 0-2 насанд хүүхдийн өөртөө итгэх итгэлийн суурь тавигдаж, гэр бүлээ тодорхойлж байдаг. Энэ үед хүүхэд намайг хайрлаж байна гэдэг мэдрэмжийг авах ёстой.

Харин 3-5 хүртэлх насанд хүүхдийн бэлгийн боловсролын суурь тавигддаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүн ийм байдаг юм байна шүү гэдгийг ялгаж, мэдэрч эхэлдэг гэсэн үг. Ээжүүд анзаарвал 3-4 настай эрэгтэй хүүхэд ээждээ зөөлөн хүрч, мэдэрч байдаг. Мөн энэ насанд хүүхэдтэй харилцахдаа загнаж, зодож болохгүй. Ширүүн хашгирахгүй. Яагаад гэвэл хамгийн эмзэг үе нь. Гэтэл ээж аавууд  хувцсыг нь өөрөөр нь тайлж эвхүүлж, бие дааж сургах гээд байдаг. Энэ нь хүүхдэд дарамт болж ирээдүйн харилцаанд нь сөргөөр нөлөөлнө. 3-5 нас нь хүүхдийн тоглох дуртай үе байдаг учраас тоглоомоор дамжуулж тэдэнтэй харилцах нь зөв. Жишээлбэл, та хүүхдэдээ буруу зөвийг ойлгуулахыг хүсч байвал хамт тоглож байхдаа л хэлэх хэрэгтэй.

Одоо харин 7-9 насны хүүхдүүдийн тухай ярья. Энэ үед хүүхэд илүү нухацтай болж ирдэг. Учир нь зургаан нас бол юу ч мэдрэлгүй өнгөрдөг үе. Хүүхэд өөрийгөө илэрхийлэхэд л суралцаж байдаг.  Яагаад зургаан насыг орхиод, тусад нь авч үздэг вэ гэхээр энэ үед хүүхэд сургуульд ордог. Зургаан настнуудын хувьд стресст орж, цочирддог. Учир нь эцэг эхчүүд, багш нар хөгжлийн хувьд хурдтай байхыг шаарддаг. Энэ үед хүүхэд өөрийгөө хэрхэн илэрхийлэхэд суралцсаар л өнгөрдөг.

– Эцэг эх, гэр бүл бол хүүхдийн хувьд хамгийн чухал орчин байдаг. Аавуудын үүрэг оролцооны талаар ярья?

– Та хүүхдэдээ өдөрт 20-30 минутыг л зарцуул. Хүүхэдтэйгээ тогло, ярилц. Нүдрүү нь хараад л урам өг. Бүр долоо хоногийн нэг өдрийг гэр бүлийн өдөр болгочих. Долоо хоногийн гурван өдөр 30-40 минут л утас үздэг л бай. Бага юманд ч гэсэн сэтгэл ханамжтай байлгах мэдрэмжийг аавууд л хүүхдэд өгч байдаг. Ер нь аавуудын оролцоо хүүхдийн хүмүүжилд илүү байвал хүүхэд зөв хүн болно.

-Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд  хүн ямар үг, үйлдлийг цэгнэж явах ёстой вэ, юуг анхаарах вэ?

– Хүүхэд таны хэн болгохыг хүссэнээр биш, таныг л дурайна. Хүүхэд бол гэр бүлийн толь. Бид сүүлийн үед хүүхдийн оюун ухаан, харилцаанд л илүү анхаараад байна. Гэтэл эцэг эхчүүд өөрсдийгөө анхаардаггүй.

Хүүхэд өөрийг  чинь дурайдаг.  Тиймээс томчууд өөрсдийгөө л анхаарах хэрэгтэй. Жишээ нь найзтайгаа утсаар хэрхэн ярьж байгаа, таксины жолооч, дэлгүүрийн худалдагчтай яаж харьцаж байгаа дээрээ л анхаарчих. Таны хүүхэд тэдгээрийг бүгдийг даган дурайна.

Хүүхдийн хүмүүжилд дараах гурван зүйлийг анхаарах хэрэгтэйг сэтгэл зүйчид зөвлөж байгаа.

1. Хөдөлмөр- Хөдөлмөр хүнийг хүн болгоно гэдэг шүү дээ. Хөдөлмөрлөж сургах нь хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлдэг.

2. Зан үйл- Үүнийг энгийнээр тайлбарлавал өдөр тутмын зөв хэвшил гэсэн үг. Ээж аавууд өөрсдөө 10 цагт босчхоод хүүхдээ 7 цагт босохыг шаардаад байж болохгүй. Алим модноосоо хол унахгүй шүү дээ.

3. Хайр, халамж- Хүүхдийг ойлгож, халамжилж хайр мэдрүүлэх нь хүмүүжилд эерэг нөлөө үзүүлнэ. Эдгээр зүйлс байхгүй бол хүүхэд зөв хүн болж хүмүүжихгүй.

Дээрх хэлсэн гурван зүйлийг анхаарч тэнцвэртэй байлгахгүй бол хичнээн сайн боловсрол, үнэтэй хувцас өмсгөөд ч хүүхэд зөв хүн болж чадахгүй.

– Хүүхдэд багаас нь өөрт нь тохирсон үүрэг хариуцлага өгөх нь зөв үү?

– Цэцэрлэгт байх үеийг л анхаарах хэрэгтэй. 4-6 нас нь хүүхдийн үйлдэл төлөвших үе байдаг. Та анзаарвал, цэцэрлэгийн багш нар аягаа хураагаарай, жижүүр хий гэх мэт хөнгөн даалгаврыг өгч байдаг. Өөрөөр хэлбэл энэ үед хүүхэд бие дааж сурах анхан шатны үйлдлээ хийдэг гэсэн үг. Ээж аав, өвөө эмээ нар урдуур нь орж болохгүй. Хүүхдэд насанд нь таарсан үүргийг хүлээлгэх хэрэгтэй. Гэхдээ хэтрэхгүй, багадахгүй байх ёстой .

-Баярлалаа

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд