No menu items!
HomeUncategorized“Сөрөг сэтгэл хөдлөлөө удирдаж, тайвшрах хамгийн энгийн үр дүнтэй арга нь зөв...

“Сөрөг сэтгэл хөдлөлөө удирдаж, тайвшрах хамгийн энгийн үр дүнтэй арга нь зөв амьсгалах юм”

-

ТТАХНЭ-ийн сэтгэцийн их эмч Э.Даваажаргал Короновируст халдварын үед сэтгэл зүйгээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өглөө.

Хүмүүс нийгмийг хамарсан халдварт өвчний үед маш их хямардаг. Учир нь аливаа нэгэн гамшиг цар тахал нь маш хоруу чанар ихтэй, хүчтэй стрессийг хүнд үүсгэдэг.

Энэ үед хүмүүс айдас, сэтгэл түгшилт, гомдол, сэтгэл гутрал гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлөөр хариу урвал үзүүлдэг. Эдгээр сөрөг сэтгэл хөдлөл нь бие махбодыг хүчдэлийн байдалд оруулж хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны үйл ажиллагааг муутгаж дархлааг сулруулдаг.

Сөрөг сэтгэл хөдлөлөө удирдаж, тайвшрах хамгийн энгийн үр дүнтэй арга нь зөв амьсгалах юм. Түүнчлэн зөв хооллож, бусадтай сайхан харилцаж, дандаа эерэг байх хэрэгтэй. Учир нь эдгээр нь өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалах нэг алхам болдог.

Сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах хамгийн эхний арга зам буюу зөв амьсгалын талаар мэдээлэл өгье.

  • Хүмүүс өөрийгөө зөв болон буруу амьсгалж байгаагаа мэддэггүй. Тиймээс эхлээд амьсгалаа ажиглах хэрэгтэй.
  • Дараа нь хэвлий дээрээ гараа тавиад,  гэдсээ дүүртэл амьсгал аваад гаргахдаа гараараа дарж өгнө.
  • Энэ амьсгалыг 5-10 минут давтах хэрэгтэй. Ингэснээр бие амарч, тайвшрах болно.

Аливаа нэг бэрхшээл тулгарахад түүнийгээ хөгжих боломж гэж хараад, сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэж хүсье.

Эх сурвалж: ТТАНЭ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд