No menu items!
HomeUncategorizedГэрээсээ орлогоо нэмэгдүүлэх боломжтой ажлууд

Гэрээсээ орлогоо нэмэгдүүлэх боломжтой ажлууд

-

Гэрээсээ ажиллах шаардлагатай нөхцөл байдал бидний амьдралд олон тулгардаг.  Харин тэр бүр хэрхэн, ямар ажил хийхээ мэддэггүй. Дэлхий даяар зөвхөн оффист сууж ажиллах бус онлайнаар, гар утсаар ажиллах соёл, хэв маяг газар авч цаг үеийн иргэн танд мэдэхэд илүүдэхгүй мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

Америкт нийт 40 саяас илүү хүн гэрээсээ ажилладаг гэсэн судалгаа гарчээ. Эдийн засаг өсөхийн хэрээр олон компани ажилтныхаа тоог нэмэх шаардлагатай болдог. Гэрээсээ хийх боломжтой ажлын дийлэнх нь компьютер болон онлайнаар ажиллах нөхцөлтэй ба тухайн ажлыг хийх мэргэжлийн болон мэргэжлийн бус суурь чадвар, хамгийн чухал нь ажлаа сайн хийх хүсэл эрмэлзлэл, хандлага маш чухал байдаг ажээ. Яг одоо дэлхий даяар хамгийн түгээмэл, эрэлттэй байгаа гэрээсээ хийх боломжтой арван ажлыг танилцуулж байна. 

1. Судалгаа авагч 

Цагт 1- 50 ам.долларын хөлс авах боломжтой. Энэ бол таны хийсэн нэг судалгааны төлбөр юм. Цалин судалгаа авахад шаардагдаж буй хугацааны их багаас шалтгаалдаг. Бүтээгдэхүүн үйлчилгээ ба худалдан авах зуршлын талаар санал асуулга явуулж судалгаа хийдэг ба ажлын хөлсийг бэлэн мөнгө, PayPal, мөн чекээр олгодог.
Хэрэв та энэ ажлыг сонирхож байгаа бол DarwinsData.com, PineconeResearch.com, PaidViewpoint.com, RealWaystoEarnMoneyOnline.com цахим хуудсаар орж ажил хайх, холбоотой мэдээлэл авах боломжтой.

2. Вебсайт шалгагч

Тест нэг бүрт 10- 15 ам.доллар олдог. Олон компани вебсайтаа хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар байгаа эсэхийг шалгахын тулд онлайн шалгагчдыг авдаг. “Вебсайтыг шалгах шаардалагыг дагаж биелүүлэхэд л хангалттай хэмээн 500 орчим ажлын байр бий болгоод буй RealWaysToEarnMoneyOnline.com вебсайтын үүсгэн байгуулагч Анна Турман ярьжээ.

Нэг тестэнд 15 минут л шаардагдана. Та 10-12 өөр газар бүртгүүлвэл дээр гэдгийг мөн зөвлөжээ. 
UserTesting.com, YouEye.com, Userlytics.com сайтуудаас ажил хайлтаа эхлээрэй. Аль болох олон компанид бүртгүүлэх хэрэгтэй ба системд бүртгүүлснээс хойш компиуд таны цахим хаягаар шалгах шаардлагатай вебсайтын мэдээллийг илгээх юм. Ихэнхи сайтыг шалгахад микрофон, вебкамер хэрэгтэй болдог. Таны ажлын хөлсийг долоо, эсвэл хоёр долоо хоног бүр “PayPal”—р шилжүүлдэг.

3. “Үүнийг хэрхэн хийх вэ?” кино, бичлэг

Таны хийсэн бичлэгийн бичлэгийг 1,000 хүн үзэх тутамд танд 1 -2 ам.доллар төлнө. Төлбөр бичлэгийн хандалтаас шалтгаална. YouTube зэрэг сайтад тавигдсан бичлэгүүдийн хандалт 20,000 -300,000 эсвэл үүнээс ч илүү байдаг. 
Хүмүүс танаас “Яаж  ийм амттай бялуу хийсэн бэ? Яаж хувцас сайн оёдог юм бэ?” гэх зэрэг асуулт асууж байсан биз дээ? Хүн бүхэнд ямар нэг хийх дуртай, сайн хийж чаддаг хобби байдаг. 

Та сонирхлоо ашиглан мөнгө олох боломжтой ба зүгээр л “YouTube”-д үнэгүй хаяг нээхэд хангалттай. Ухаалаг утас, эсвэл гэрэл зургийн аппарат ашиглан  бичлэгээ хийж “YouTube”-д байршуулна. Ингэснээр “Youtube” бичлэгийн чинь хажууд, эсвэл бичлэгийн аль нэг хэсэгт сурталчилгаа байршуулна. Ийнхүү та бичлэгийнхээ хандалтын хэмжээнээс шалтгаалан сурталчилгаанаас ашиг олох боломжтой болно.

Бичлэгээ гар утсаар хийсэн бол YouTube аппликэшнээ нээгээд бичлэгээ “илгээх” гэсэн хэсгийг дарна. Харин компьютерээс орж байгаа бол дэлгэцийн баруун дээд буланд байрлах “оруулах” товчийг дарна. “YouTube”-тэй “хамтрагч ажиллах” гэж байгаа бол тохиргооруу нь орж “Allow Advertisements,” хэсэгт очиж “View Additional Features.” –г сонгоорой. “YouTubе” дээр байшуулсан бичлэгээсээ эхэндаа маш бага ашиг олдог хэдий ч  тогтвортой, бас сайн бичлэг хийснээр ашиг нэмэгддэг. “YouTube” төлбөрийг сараар төлдөг. 

4. Борлуулагч 

Компаниасаа шалтгаалж танд төлөх хөлс өөр өөр байх ч ерөнхийдөө зарсан барааны үнийн дүнгийн 20% to 35%-та й тэнцэх мөнгө авдаг. Шинийг санаачлагч, эрч хүчтэй, хүмүүстэй уулзах дуртай хүнд тохиромжтой. Бидний сайн мэдэх “Avon”, “Mary Kay” зэрэг компани бүх төрлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж, тодорхой хэрэглэгчийн бүлэг үүсгэдэг шүү дээ. Үүний тулд заавал оффист суух шаардлагагүй борлуулагч хэрэгтэй болдог.

Энэ төрлийн ажил сонирхож буй хүмүүс тухайн компанируу шууд холбогдох боломжтой байдаг. Жишээ нь “Stella & Dot” гоё чимэглэл, үнэт зүйлийн компани гэхэд борлуулагчиН тусламжтайгаар 2010 онд 100 сая ам.доллараас илүү ашиг олж чаджээ. Үүнээс гадна Silpada (гоёл чимэглэл), The Pampered Chef (гал тогооны хэрэгсэл), Dove Chocolate Discoveries гэх зэрэг компаниудруу хандахад нээлттэй. Та “Direct Selling Association”-ийн DirectSelling411.org вебсайтруу орж компаниудын жагсаалт, холбогдох мэдээллийг харах боломжтой.

5. Англи хэлний хувийн багш

Цагийн 15 ам.доллар орчим хөлстэй энэ ажил төрөлх англи хэлтэй, компьютерийн суурь мэдлэгтэй, онлайнаар холбогдох, чат бичих зэрэг соёлыг сонирхдог, ойлгодог зэрэг шаардлага хангасан хүмүүст тохиромжтой. Тухайн багш хувийн компьютер, хурдтай интернеттэй байхаас гадна хэд хэдэн хэлээр ярьж чаддаг бол давуу тал болно. 

Япон, Солонгос, Франц, Герман гэх зэрэг орны оюутан сурагчид англи хэлээ сайжруулахын тулд хувийн багшид ханддаг. Хувийн багшийг хичээл зааж эхлэхээс хоёр хоногийн өмнөкомпаниас тусгайлан сургах ба ёс зүй, яридцах сэдвүүдийг хэлж өгдөг. Хичээлийг утсаар, эсвэл “Skype”-аар хийх боломжтой байдаг. Долоо хоногт дор хаяж 20 цаг, ихдээ 35 цагийг зарцуулах шаардлагатай байдаг. 

GoFluent.com англи хэлний сургалтын төв нь дэлхийн 12 томоохон корпорацитай хамтын ажиллагаатай байдаг ба англи хэлний багшийн орон тоо эрэлттэй ажээ. Мөн iSpeakUSpeak.com сургалтын компанид хандах боломжтой. 

6. Утсаар зөвлөгөө өгөх сувилагч 

Энгийн сувилагчийн цалинтай ижил хөлс төлдөг буюу  50,000 ам.доллар ба түүнээс дээш цалинтай ажлыг сувилагчийн  зэрэгтэй хүмүүст санал болгох ба “Humana”, “Aetna,  United Health Group” зэрэг томоохон компани  эмчилгээ, менежмент, мөн үйлчлүүлэгчийн боловсролд зориулж утасны сувилагч авч ажиллуулдаг байна.  

Өөрт тохирсон сувилагчийн ажлыг  эрүүл мэндийн ажлын байрны тухай мэдээлэл түлхүү байдаг MedicalJobsOnline.com, The Judge Group (Judge.com), and MedZilla (Medzilla.com) зэргээс хайгаарай.

 
7. Хайлтын хэрэгслэлд үнэлгээ өгөгч 

Танд нэг цагт 9 – 10 ам.доллар санал болгох энэ ажил англи хэлтэй, кино, хөгжим зэрэг соёлын бусад төрлийг сонирхдог хүмүүст тохирно. “Google”, “Yahoo!” зэрэг том компаниуд мэдээллийн хайлт хийх, олоход тусалдаг. Энэ чиглэлийн компанид долоо хоногт 10- 25 цаг ажиллана. Та хайлтын үр дүн хэрэгслийн тохиргоо зэргийг шалгах, үнэлэх үүрэг гүйцэтгэх юм. LeapforceAtHome.com, AppenButlerHill.com хаягаар орж хайлтын хэрэгслэлд үнэлгээ өгөх ажил олоорой. 

8. Хэрэглэгчийн үйлчилгээний төлөөлөгч
Компьютер дээр ажиллангаа утсаар ярих боломжтой, хүнтэй сайн ярилцах чадвартай бол энэхүү ажлыг хийж гэрээсээ цагт 8- 18 ам.долларын цалин авна. Компаниуд ихэвчлэн зөрчил, гомдол үүсэхэд шийдвэрлэх хэл ярианы чадвар сайтай хүнийг ажилд  авах сонирхолтой байдаг. Энэ ажлыг та бүтэн болон хагас цагаар хийж боломжтой байдаг. Spiegel, Hilton, Best Western, HSN, 1-800-FLOWERS зэрэг компанид энэ ажлын орон тоо байдаг. Харин компанийн ажлын анкетийг бөглөх бол Arise.com, AlpineAccess.com, VIPdesk.com, LiveOps.com Convergys.com сайтуудаар зочлоорой. 

9. Онлайн багш

Та гэрээсээ ажиллаад жилд ойролцоогоор 30,000 ам.долларын цалин авдаг ажил байдаг гэдгийг мэдсэн үү? Таны заах гэж буй хичээлээс шалтгаалан цалин өөр өөр байдаг. Багшлах эрхтэй, зэрэгтэй бол, мөн сургуульд заадаг хичээлийн хөтөлбөрөөс өөрөөр заах сонирхолтой байх хэрэгтэй байдаг. 

Ангид хичээл заахын оронд “Skype”, эсвэл бичлэгээр хичээлийг заадаг. Англи хэл, түүх, шинжлэх ухааны хичээлийн багш нарыг түлхүү авдаг. Таны хаана амьдардгаас шалтгаалан байгууллагаас даатгал, тэтгэврийн хадгаламжийг санал болгодог. K12.com, ConnectionsAcademy.com цахим хуудсанд энэ төрлийн багшлах боломжийг олоорой. 

10. Виртуал багш

Та гадаад хэлтэй, мөн өөрийгөө мэдээлэл, мэдлэг сайтай гэж боддог бол нэг цагт 12 – 35 ам.доллар олж болох ажил байдаг юм байна. Гүйцэтгэх үүрэг нь нэмэлт давтлага, туслалцаа хэрэгтэй байгаа оюутнуудад ихэвчлэн утсаар болон “Skype”-аар холбогдож туслах юм. Tutoring.SylvanLearning.com, Tutor.com, TutorVista.com, Tutorzilla.com вебсайтуудаар зочилж сонирхож буй виртуал багшийн ажлаа судлах, хайх боломж бий. 

Эдгээрээс гадна та өөрийн бичих, найруулах чадвар, туршлагыг ашиглан блог хөтөлснөөр цагт 15-25 ам.долларын орлоготой болох боломж бий. JournalismJobs.com, About.com MediaBistro.com, problogger.net, editfast.com вебсайтуудаар зочилхыг санал болгож байна.

Эх сурвалж: http:www.womansday.com 

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд