No menu items!
HomeХүмүүсСолонгосын хамгийн үзэсгэлэнтэй 10 жүжигчин

Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй 10 жүжигчин

-

2021 оны Солонгосын кино урлаг дахь хамгийн үзэсгэлэнтэй 10 жүжигчнийг танилцуулж байна. “Businessupturn” сайтаас оны хамгийн үзэсгэлэнтэй, дур булаам жүжигчдийг нэрлэснийг хүргэе.

1. HAN HYO JOO

Тэрээр 1987 оны 2 -р сарын 22 -нд Өмнөд Солонгосын Чонжү хотод төржээ. 33 настай жүжигчин бүсгүй 34 дэх удаагийн “Blue Dragon Film Awards”-аас “Шилдэг эмэгтэй жүжигчин шагнал”-ыг хүртсэн. Түүнийг бид “Дун И” цувралын дүрээр нь эчнээ таних билээ. “Spring Waltz”, “Brilliant Legacy” зэрэг цувралуудаараа алдартай тэрбээр англи, япон хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ.

2. SONG HYE-KYO

Өмнөд Солонгосын жүжигчин бүсгүй Ази тив дэх хамгийн алдартай хүмүүсийн нэг билээ. My Girl And I (2005) , Full House (2004) зэрэг олон драма, кинонд чадварлаг бүтээсэн дүрүүдээрээ өөрийн авьяас чадвар, чансаагаа харуулж томоохон од гэдгээ баталсан юм. Тэрээр багаасаа кино од биш тамирчин болохыг хүсдэг байсан гэдэг. Тийм ч учраас уран гулгалтаар хичээллэж байжээ.  Гэвч 1996 онд түүнийг 14 настай ахлах сургуулийн сурагч байхад эцэг эх нь SunKyung загварын тэмцээнд оролцуулсан бөгөөд  тэрээр амжилттай оролцож тэргүүлсэн юм.  Удалгүй урлагийн ертөнцөд хөл тавьжээ.

3. LEE JI-EUN

Өхөөрдөм жүжигчин тэрбээр 1993 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. Ахлах ангид орохдоо дуулах хүсэлдээ автан олон компанид шалгуулсан ч бүтэлгүйтэж, “Good Entertainment”-д тэнцсэн ч удалгүй гарчээ. 2007 онд “LOEN Entertainment” урлагийн компанид элсч “I and You” (Чи бидэн хоёр) гэсэн англи үгийг товчилсон “IU” (Ай-Ю) хэмээх тайзны нэртэй болсон. “Мөрөөдлөөс ч илүү”, “Дел луна зочид буудал” зэрэг олон киногоороо алдартай тэрбээр к-поп урсгалын бяцхан гүнд хэмээгддэг.

4. BAE SUZY

“Мөрөөдлөөс ч илүү” цувралаар олон танигдсан тэрыээр 1994 онд төржээ. Тэрбээр чадварлаг жүжигчин төдийгүй дуучин бас модел. “Miss A” хамтлагийн гишүүн байв. Сөүлийн урлагийн Их сургуульд суралцаж төгссөн тэрыээр 2011 оноос кино урлагийн ертөнцөд хөл тавьжээ.

5. JUN JI-HYUN

2001 онд “Миний танхай найз охин” кинонд тоглосноороо ихээхэн алдаршсан тэрбээр хамгийн Солонгосын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтыг тэргүүлдэг билээ.

6. PARK SHIN HYE

Тэрбээр 2015 онд “Форбес”-ын Korea Power Celebrity жагсаалтын 33-т эрэмбэлэгдсэн бөгөөд хоёр жилийн дараа амжилтаа эрчимтэй ахиулж 12 дугаарт бичигджээ. 31 настай жүжигчин бүсгүй 2003 онд “Диваажингийн шат” кинонд тоглосноороо олны танил болж, 2013 онд “Өв залгамжлагчид” кинонд тоглосноороо ихээхэн алдаршжээ.

7. LEE SUNG KYUNG

“Хүндийн өргөлтийн дагина Ким Буг Жү” кинонд тоглосноор нь сайн мэдэх залуу жүжигчин 1990 онд төржээ. Тэрээр чадварлаг жүжигчин төдийгүй модел, дуучин билээ. Урлагийн гараагаа моделоор эхэлсэн тэрбээр анх орон нутгийнхаа супер моделийн тэмцээнд оролцож байжээ. 2014 оноос жүжигчний гараагаа эхэлсэн түүний анхны томоохон дүр нь “Зүгээр дээ, энэ бол хайр” драмын дүр аж.

8. PARK BO YOUNG

Ихэнх К-драма сонирхогчид түүнийг “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн”-ий дүрээр нь сайн мэднэ. Гэхдээ түүнээс өмнө 2008 оны “Scandal Makers”-д тоглосноороо ихээхэн нэр хүндийг олсон. Энэхүү кино нь 8.3 сая үзэгчийн хандалт авч, тухайн ондоо ашиг орлогоороо тэргүүлсэн бөгөөд жүжигчин бүсгүй 45 дахь Baeksang Arts Awards-аас “Шилдэг Шинэ Жүжигчин” шагнал хүртжээ.

9. KIM YOO JUNG

1999 онд төрсөн залуу жүжигчин таван настайдаа чихэрийн сурталчилгаанд тоглож, энтертайнмет ертөнцөд хөл тавьсан. 2003 оноос эхлэн Солонгосын алдартай жүжигчдийн жагсаалтад багтсан тэрбээр хэд хэдэн түүхэн цувралд тоглосон. 2017 онд Форбесоос зарласан “Korea Power Celebrity” жагсаалтын 8 байранд орсноор уг жагсаалтын топ 10-т багтсан хамгийн залуу уран бүтээлч болсон юм.

10. CHOI JI WOO

Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй “Диваажингийн шат”, “Өвлийн хайрын дуу” зэрэг киногоороо монголын үзэгчдийн эчнээ танил болсон билээ. Тэрыээр үзэсгэлэн гоо төдийгүй авьяас чадвар, ашиг орлогоороо тэргүүлэгч жүжигчдийн тоонд багтдаг.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд