LOADING

Type to search

13А буюу өвчтөн шилжүүлэх маягтыг ямар үед ашиглах вэ

Share

Иргэд, даатгуулагчдаас нийтлэг ирдэг асуултын дагуу 13А буюу өвчтөн шилжүүлэх маягтыг ямар үед ашигладаг талаар товч мэдээллийг ЭМДЕГ-аас хүргэжээ.

Тодруулбал, “13А буюу өвчтөн шилжүүлэх маягт нь иргэн, даатгуулагч эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ авах тохиолдолд өвчтөний онош, эмчилгээний талаарх тэмдэглэл бүхий илгээх хуудас юм. Даатгуулагч Амбулаториор эмчийн үзлэгт хамрагдахын тулд 13-ын А маягтыг авна.

Гэхдээ амбулаторийн тусламж үйлчилгээнд багтдаг Жирэмсний хяналт, яаралтай болон түргэн тусламж, арьс, харшил, нүд, чих, хамар хоолойн үзлэг, халдварт өвчин, сэтгэцийн эмгэг, осол гэмтлийн үед өвчтөн шилжүүлэх маягтгүйгээр дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн эмнэлгүүдэд шууд хандана” гэлээ.

error: Content is protected !!