No menu items!
HomeЗөвлөгөөАялал зугаалгаар явахдаа авч явах зүйлсийн ЖАГСААЛТ

Аялал зугаалгаар явахдаа авч явах зүйлсийн ЖАГСААЛТ

-

Зуны дулаан өдрүүд эхэлж эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялахаар төлөвлөж, зарим нь анх удаагаа хөдөө хээр аялахаар зэхэж байгаа байх. Туршлагатай ч бай шинэхэн аялагч ч бай аялалд бэлдэх ёстой зүйлсээ бүрэн бэлдсэн эсэхээ нягтлахад гэмгүй.

Аялалдаа гарах сэтгэл хөөрөлдөө догдлоод заримдаа чухал зүйлсээ мартчихдаг шүү дээ. Тиймээс л урьдаас бэлтгэлээ сайн хангаж, богцондоо хийх зүйлсээ маш оновчтой төлөвлөх хэрэгтэй.

Аялалд гарахын өмнө юун түрүүнд бүрэн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Үүний тулд шаардлагатай зүйлсийн жагсаалт гаргаад, түүнийхээ дагуу бэлтгэл хангах хэрэгтэй. Аялалд заавал авч явах зүйлсийг жагсаалтыг бэлдлээ.

Хээр буудаллахад хэрэгтэй зүйлс

Майхан

Мишок, дэр, гудас

Чийдэн, батерей, зай

Аяны сандал, ширээ

Майхнаас өлгөх гэрэл

Шаардлагатай багаж, хэрэгсэл

Багажны жижиг хайрцаг /отверка, бахь, алх, наалддаг тууз гэх мэт/

Мод хагалахад хэрэглэх сүх

Хээрийн гал тогоо

Ундны цэвэр ус, усны сав

Гаазан плитка, гааз

Асаагуур, чүдэнз

Тогоо, тогооны бариул

Аяны аяга, таваг, халбага, сэрээ

Махны мод, хутга болон бусад хэрэгслүүд

Бөглөө онгойлгогч, лааз онгойлгогч 

Аяга таваг угаах шингэн болон зүлгэгч

Хогийн уут

Гал тогооны алчуур

Шинэхэн хүнсээ хадгалах аяны хөргүүр, мөс

Ингэхэд замд гарахдаа машинаараа дүүрэн хүнс ачаад явах гэж байна уу? Очсон орон нутагтаа хөрөнгө оруулалт хийгээд тэндээсээ хүнсээ цуглуулбал хэчнээн сайн гээч! Бие биеэ дэмжиж, хэцүү цагийг хамтдаа давцгаая.

Хувцас

Полифер/polyester/ материалтай амархан хатдаг хувцаснууд

Нар, шавьжнаас хамгаалах урт ханцуйтай цамц

Хөнгөн, биед эвтэйхэн гадуур хувцас

Борооны цув

Сэрүүн орой түүдэг тойроод суухдаа өмсөх дулаан цамц

Нар, салхинаас хамгаалах малгай

Нуур, голтой газар явж байгаа бол усны хувцас

Алхахад зориулсан хөнгөн, хөлд эвтэйхэн спорт гутал

Аялах үед танд тийм ч олон хувцас хэрэггүй. Яг одоо авч явъя гэж бодож байгаа хувцасныхаа талыг нь авч явахад л хангалттай гээд боддоо. Угааж цэвэрлэхэд амархан хатчихдаг, хөнгөн, зай бага эзлэх, солиод өмсчих цөөхөн боловч хэрэгтэй хувцаснуудаа аваад явахад л болно. Ачаа ихдэчихээр төвөгтэй байдаг шүү, тийм ээ?

Эрүүл мэнд & Ариун цэвэр

00 цаас, хуурай болон нойтон салфетка

Гар ариутгагч болон амны хаалт

Шүдний оо, сойз

Микро мяндсан буюу microfiber материалтай амархан хатдаг гар нүүрийн алчуур

Анхны тусламжийн хайрцаг

Шаардлагатай эмүүд /харшлын эм, гэдэсний эм, зүрхний эм, халуун буулгах эм гэх мэт/

Коронавирусын цар тахлын аюул тааварлашгүй хэвээр байгаа энэ үед хөдөө хээр явахдаа ч амны хаалт, гар ариутгагчаа байнга биедээ авч яваарай. Шим тэжээлтэй хүнс хэрэглэж, нойроо бүтэн авч дархлаагаа дэмжээрэй.

Ачаагаа аль болох хөнгөн байлгах үүднээс гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг аялалд тохирох хэмжээгээр багахан авч яваарай. Сав дүүрэн шампунь авч яваад гуравхан удаа хэрэглэвэл хайран зай, бас дээрээс нь асгарчхаж мэднэ. Аяны хэмжээтэй савнууд аваад тохирох хэмжээгээр авч хийгээд явбал оновчтой.

Нар, шавьжаас хамгаалахад

Нарны тос

Нарны шил

Саравчтай малгай

Шавьж үргээгч майхны хаалт, шавьжаас хамгаалах биеийн тос, лаа зэрэг

Нарны хордлогод орвол толгой өвдөж, бөөлжих, суулгах шинж тэмдгүүд илэрнэ. Сэтгэл ханамжтай, санаа зовох зүйлгүй аялахын тулд нарнаас өөрийгөө болоод гэр бүл, найз нөхдөө хамгаалаарай.

Нэмэлтээр авч явах зүйлс

Утас, гэрэл зургийн камер, чийдэн зэргээ цэнэглэх аяллын нарны самбар

Дуран

Унших ном

Аяллын тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг, харандаа

Авсаархан спикер

Бөөнөөрөө тоглож болох тоглоомууд /хөзөр, даалуу, саятан гэх мэт/

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОЛБОГДОЛТОЙ САНАМЖУУД

Хувийн эмийн сантай явах /шаардлагатай эм, хэрэгслүүд, гэмтэх үед хэрэглэх ариутгал, боолтны материал, сойлт, хүйтэн жинтэй байх/

Ахмад настнууд даралтны аппарат, цусны даралт бууруулах болон бусадтогтмол уудаг эмээ биедээ ойр авч явах, даралтаа тогтмол хэмжих

Анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай мэдээллийг эрүүл мэндийн байгууллагын сайтуудаас унших, тэмдэглэх

Аялах газрын аймаг, сум, багийн эмнэлгүүдийн байршлыг тэмдэглэж авах

Нарнаас хамгаалах тос, цацлага, нарны малгай, шүхэр, борооны цув, шумуул, амьтан дайжуулач тос, цацлага авч явах

Ходоодны шархтай, нойр булчирхай, элэгний үрэвсэлтэй бол өөх тос ихтэй хурц хоол, хорхог, боодог идэх, архи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх (ходоодноос цус алдсан, элэг, нойр булчирхайн үрэвсэл сэдэрсэн өвчтөнүүд баярын үеэр ихэсдэг)

Автомашин, мотоцикл, моторт завины даац хэтрүүлэхгүй байх /хэт олуулаа суухгүй байх/, бүрэн бус тээврийн хэрэгслээр аялал, зугаалганд явахгүй байх 

Зам тээврийн аюул, ослоос сэргийлэх /хурд хэтрүүлэхгүй байх, машины суудлын бүсээ тогтмол зүүх, хүүхдийг арын суудалд аюулгүйн хамгаалалтынбүсийг зүүлгэж машины суудалд суулгаж цонхоор цухуйлгахгүй зөв авч явах, согтуугаар машинаа жолоодохгүй байх, автомашин, мотоцикл, завь, мориор шөнө явахгүй байх /

Автомашин дотор хүүхдээ орхихгүй, унтахгүй байх /Машины дотор гадаах хэмээс +20 градусаар илүү халдаг/

Усанд живэхээс сэргийлэх /голын эрэгт амарч зугаалахдаа бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, согтуугаар усанд орохгүй байх/

Уул, хадандаа авирахдаа зориулалтын хувцас өмсөх

УСАНД ЖИВЭХ

Зуны цагт иргэд хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө хамт гол, мөрөн, нуурын эрэг дагуу амарч зугаалан үер, усанд осолдох эрсдэл ихэсдэг. 

Тиймээс:

Гол, мөрөн, усны эргээс зайдуу газар амарч, зугаалах амарч зугаалах

Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, зөөврийн бассейнд хараа хяналтгүй орхихгүй байх

Түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх

Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохоос зайлсхийгээрэй.

Хүн усанд живж байгаа үед авах арга хэмжээ:

Аврах баг-105, түргэн тусламж-103 дуудах 

Усанд осолдогчийг орчноос хамааран  усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж  аврах 

Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах 

Усанд осолдогч ухаангүй  байвал нэн тэрүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгэн харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй 5 удаа хүчтэй дарж өгөх 

Амьсгал, зүрх судсыг дэмжих /зүрхэнд массаж хийх буюу цээж шахалт 30 удаа, амнаас амруу 2 удаа амьсгал өгөх арга хэмжээг ээлжлэн хийх/  

МОГОЙД ХАТГУУЛАХ

Зуны улиралд иргэд зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог.Могойд хатгуулсан тохиолдолд дараах арга хэмжээг аваарай:  

Могойд хатгуулсан газрыг усаар үрэхгүйгээр урсгаж угаана /амаараа сорж болохгүй/

Хатгуулсан хэсгийг зүрхний түвшингээс дээш өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох

Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгээс дээш 5-10 см хүртэлх хэсгийг  чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр/

Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг/. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.

Шингэн зүйл их уулгах

Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно

Мөс, хүйтэн жин тавьж болно. Мөс нь өвдөлт намдаах,хорыг тархаахгүй байхад тустай

Эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй

Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал байдаг.Хортой могойд хатгуулсан бол амь насанд аюултай.

ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ БОЛОН ЗЭРЛЭГ АМЬТАНД ХАЗУУЛАХ, ЗУУЛГАХ

Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу өвчинюм.Амьтны шүлсэнд байгаа вирүс нь гэмтсэн арьсаар дамжиж хүний биед орон  халдвар үүсгэдэг.Амьтанд хазуулсан шархыг бага гэж үл тоомсорлож болохгүй.Амьтанд хазуулсан хүнд анхнытусламж үзүүлэхдээ цус гоожилтыг зогсоох гэж яарсны хэрэггүй.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд