No menu items!
HomeХөтөчХөхний эхо оношлогоо хийдэг эмнэлгүүдийн үнийн мэдээлэл

Хөхний эхо оношлогоо хийдэг эмнэлгүүдийн үнийн мэдээлэл

-

Хэрэгтэй мэдээлэл хүргэдэг “Хөтөч” булангийнхаа энэ удаагийн дугаарт улсын болон хувийн томоохон эмнэлгүүдийн хөхний эхо оношлогооны үнийн мэдээллийг хүргэж байна.

Улсын эмнэлэг

1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол 100 үнэгүй эход харуулна. Харин харьяа дүүрэг аймгаасаа 13А маягт авчирсан байх шаардлагатай.

Холбогдох утас: 1800 0119, 1900 2111

Хаяг, байршил: С.Зоригийн гудамж-2, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар 210648, Монгол улс /Багшийн дээдийн урд талын автобусны буудлаас баруун тийш яваад байгаа/

FB хаяг: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг

УХТЭ хөхний эхо оношлогоо хийдэггүй. Харин маммографийн зургийг даатгалаар үнэгүй авах бөгөөд үзүүлэх хүмүүс харьяа дүүрэг, аймгаасаа 13А маягт авчирсан байх шаардлагатай.

Холбогдох утас: 7015 0222, 7015 0234, 7015 0235

Хаяг, байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө, Клиникийн 2-р эмнэлгийн байр /Бөхийн өргөөний замын ард талд/

FB хаяг: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

3. Улсын Гуравдугаар төв эмнэлэг

УГТЭ хөхний эхо оношлогоо хийдэггүй.

Холбогдох утас: 7704 6666

Хаяг, байршил: Баянгол дүүрэг, 6-р хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг

FB хаяг: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ

Хувийн эмнэлэг

4. “УБ Сонгдо” эмнэлэг

“УБ Сонгдо” эмнэлэг нь нэг талын хөхний эхо оношлогоог 32 мяган төгрөгөөр,  хоёр талын оношлогоог 64 мянган төгрөгөөр хийнэ.

Холбогдох утас: 7575 2727

Хаяг, байршил: УБ Сонгдо эмнэлэг, Чойдогын гудамж 5, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот /Нэгдүгээр эмнэлгийн хажуу талд байрладаг/

FB хаяг: UB Songdo Hospital

5. Хөхний Эрүүл Мэндийн Төв

Эхо оношлогоог 40 мянган төгрөгөөр хийж байна.

Холбогдох утас: 7755 0007

Хаяг, байршил: МУБИС замын урд ХАС банк Монгол Даатгалтай байрны 1 давхарт

FB хаяг: Хөхний Эрүүл Мэндийн Төв Breast Care Center

6. “Интермед” эмнэлэг

Эхо оношлогоог 65 мянган төгрөгөөр хийж байна.

Холбогдох утас: 7701 1111, 7700 0103

Хаяг, байршил: Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, АПУ компанийн зүүн талд

FB хаяг: Intermed Hospital Mongolia

7. “Грандмед” эмнэлэг

Эхо оношлогоог 40  мянган төгрөгөөр хийж байна.

Холбогдох утас: 7700 0066

Хаяг, байршил: Xан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсангийн автобусны буудлын эцэст

FB хаяг: Grandmed hospital

8. “Гурван гал”эмнэлэг

Эхо оношлогоог 40  мянган төгрөгөөр хийж байна.

Холбогдох утас: 7011 3344

 Хаяг, байршил: Баянгол дүүрэг, эх нялхсын урд талд

FB хаяг: Гурван гал эмнэлэг Gurvan Gal Hospital

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд