No menu items!
HomeХөтөчХэвлийн томографийн оношлогоо хийдэг эмнэлгүүдийн үнийн мэдээлэл

Хэвлийн томографийн оношлогоо хийдэг эмнэлгүүдийн үнийн мэдээлэл

-

Хэрэгтэй мэдээлэл хүргэдэг “Хөтөч” булангийнхаа энэ удаагийн дугаарт улсын болон хувийн томоохон эмнэлгүүдийн хэвлийн томограф оношлогооны үнийн мэдээллийг хүргэж байна.

1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол нийт үнийн дүнгээс 75 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн үзүүлэхдээ эмчийн бичгээ авчирна. Бид УНТЭ-ийн лавлахаас нийт үнийн дүнгийн мэдээллийг асуусан боловч хэлэх боломжгүй гэв.

Холбогдох утас: 1800 0119, 1900 2111

Хаяг, байршил: С.Зоригийн гудамж-2, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар 210648, Монгол улс /Багшийн дээдийн урд талын автобусны буудлаас баруун тийш яваад байгаа/

FB хаяг: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол нийт үнийн дүнгээс 75 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Хувь хүн 75 хувь хөнгөлүүлээд тодосгогчтой хэлийнтомограф оношлогоог 150 мянган төгрөгөөр, тодосгогчгүйг нь 105 мянган төгрөгөөр хийлгэнэ. Мөн үзүүлэхдээ эмчийн бичгээ авчирна.

Холбогдох утас: 7015 0222, 7015 0234, 7015 0235

Хаяг, байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө, Клиникийн 2-р эмнэлгийн байр /Бөхийн өргөөний замын ард талд/

FB хаяг: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

3. Улсын Гуравдугаар төв эмнэлэг

Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол нийт үнийн дүнгээс 75 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Хэвлийн томографийн оношлогооны үнэ нь лавлах дээр байдаггүй тул эмнэлэгт өөрөө ирж, хандсанаар мэдэх боломжтой гэв. Мөн үзүүлэхдээ эмчийн бичгээ авчирна.

Холбогдох утас: 7704 6666

Хаяг, байршил: Баянгол дүүрэг, 6-р хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг

FB хаяг: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ

4. “УБ Сонгдо” эмнэлэг

“УБ Сонгдо” эмнэлэг нь хэвлийн томографийн тодосгогчтой оношлогоог 298 мянган төгрөгөөр, тодосгогчгүйг нь 158 мянган төгрөгөөр хийж байна.  Мөн үзүүлэхдээ эмчийн бичгээ авчирна.

Холбогдох утас: 7575 2727

Хаяг, байршил: УБ Сонгдо эмнэлэг, Чойдогын гудамж 5, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот /Нэгдүгээр эмнэлгийн хажуу талд байрладаг/

FB хаяг: UB Songdo Hospital

5. “Интермед” эмнэлэг

“Интермед” эмнэлэг нь хэвлийн томографийн тодосгогчтой оношлогоог 400 мянган төгрөгөөр, тодосгогчгүйг нь 210 мянган төгрөгөөр хийж байна.  Мөн үзүүлэхдээ эмчийн бичгээ авчирна.

Холбогдох утас: 7701 1111, 7700 0103

Хаяг, байршил: Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, АПУ компанийн зүүн талд

FB хаяг: Intermed Hospital Mongolia

6. “Грандмед” эмнэлэг

“Гранд Мед” эмнэлэг нь хэвлийн томографийн тодосгогчтой оношлогоог 295 мянган төгрөгөөр, тодосгогчгүйг нь 145 төгрөгөөр хийж байна. Мөн ЭМ-ийн даатгал төлдөг бол 70 хувийн нь хөнгөлөлт эдлэх боломжтой. Ингэхдээ өөрийн харьяа дүүрэг, аймгийн эмнэлгээс 13А маягт авчрах ба эмчийн дүгнэлт, оношийн кодоо бичүүлсэн байх ёстой гэв.

Холбогдох утас: 7700 0066

Хаяг, байршил: Xан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсангийн автобусны буудлын эцэст

FB хаяг: Grandmed hospital

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд