No menu items!
HomeХүмүүсТуркийн үзэсгэлэнт кино од Лейла Танлар

Туркийн үзэсгэлэнт кино од Лейла Танлар

-

“Аз жаргалын хэлтэрхий” олон ангит киноны Жансу Гюрпынарын дүрд тоглосон Tуркийн жүжигчин Лейла Танларын тухай мэдээллийг хүргэж байна.

Лейла 1997 оны 12-р сарын 13 нд Туркийн Истанбул хотод төржээ. Охин багаасаа урлагийн хүн болох хүсэлтэй байж. Тэрээр жүжигчнээс гадна загвар өмсөгч, гимнастикч юм. Лейла 2014-2017 онд бүтээгдсэн “Аз жаргалын хэлтэрхий” цувралаар олон танигдсан. Тэрээр нэгэн ярилцлагада “Би Хазалын дүрд тоглохыг хүссэн ч намайг тоглуулаагүй. Киноны найруулагч намайг Жансугийн дүрд тохирно гэсэн” хэмээжээ.

Охин багаасаа л бүжиглэж, дуулах авьяастай байсан. Тэрээр сургууль байхдаа сургуулийнхаа “Бяцхан лусын дагина” жүжгийн гол дүрд тоглож, улмаар үзэгчдийн алаг ташилтаас гайхалтай мэдрэмж авснаар урлагийн хүн болохоор шийдсэн гэдэг. Охин үүний дараа театрын дугуйланд элсжээ.

Лейла Истанбул дахь “Liceo Italiano” хэмээх ахлах сургуулийг төгссөн. Харин дараа нь “Коч” их сургуулийн Хэвлэл мэдээлэл, дүрслэх урлагийн факультетэд элсэн оржээ. Тэрээр мөн “Style, Elle” сэтгүүлтэй хамтран ажилладаг байна.

Түүний кино урлагийн намтар мэдээж бидний сайн мэдэх “Аз жаргалын хэлтэрхий” цувралаар эхэлсэн. Тэр үед эмэгтэй сургуульдаа сурч, загвар өмсөгчийн ажлаа хийж, кинондоо тоглоод их завгүй байж. Монгол хэлнээ “Аз жаргалын хэлтэрхий” хэмээн орчуулагдсан байдаг тус кино дэлхийн 80 гаруй оронд гарсан бөгөөд 2014-2017 онд кино зураг авалт нь үргэлжилжээ.

Лейла энэ кинонд тоглосныхоо дараа “Mehmed: Bir Cihan Fatihi”, “Şahin Tepesi”, “Ferhat ile Şirin” хэмээх гурван кинонд дүр бүтээжээ.

Хувийн амьдрал

Тэрээр 2016 онд Тарык Эмир Текин хэмээх залуутай үерхэж байжээ. Түүний найз залуу нь Их Британид жүжигчний мэргэжлээр 4 жил сурсан байна. Лейла, Тарык нар бага сургуулиасаа эхлэн найзалсан сайн найзууд аж. 

Харамсалтай нь хосууд хэсэг хугацааны дараа салцгаасан. Лейла хувийн амьдралынхаа талаар нээлттэй яриад байдаггүй тул түүний талаар мэдээлэл хэвлэлд цөөн байдаг. Үзэсгэлэнт бүсгүй хүний амьдралын хамгийн чухал зүйл нь өөртөө итгэх итгэл, аз жаргалтай байх чадвар гэж үздэг. Тэрээр мөн хүний үзэл бодол, ажил мэргэжлийг хүндэтгэх ёстой гэдэг байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд