No menu items!
HomeУлс төрЕвропын Холбоонд өндөр нэр хүндтэй Л.Болд

Европын Холбоонд өндөр нэр хүндтэй Л.Болд

-

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас гадаад улсуудад суух 25 Элчин сайдын томилгоог хэлэлцжээ.

Гадаад улсуудад суух Элчин сайдаар томилохоор Засгийн газраас санал болгож байгаа 25 эрхмээс бид ОХУ, ХБНГУ, Европын Холбоо, АНУ, Турк зэрэг манай улсын хөрш болон, гуравдагч хөршүүдэд томилохоор зэхэж байгааг нь онцлон сонгож цувралаар танилцуулж байна.

Лувсанвандангийн Болд

Засгийн газраас санал болгосон 25 эрхмээс яах аргагүй гадаад харилцааны салбарт олон жил зүтгэж, хийсэн ажилтай, бүтээсэн мөртэй гэдгээрээ ялгарч байгаа улстөрч бол Л.Болд. Түүнийг Бельгийн Вант улсад суух Элчин сайдад санал болгосон.

Л.Болд нь 2012-2014 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж, саяхан дипломат албаны дээд цолоор шагнагдсан. Тэрбээр Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа манай улсаас Европын олон оронтой тогтоосон гадаад харилцааг хөгжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулж, тус холбооны 27 гишүүн улсын  Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд, Парламентын дарга, Ерөнхийлөгч нартай хоёр талын айлчлал хийж, албан ёсны  хэлэлцээр хийж байсан гэдгийг үе үеийн дипломатчид онцлон тэмдэглэдэг. Ялангуяа тэрээр Европын орнуудын удирдагчдын дунд ихээхэн нэр хүндтэй шинэ хүн биш хуучны танил эрхэм нь аж. Түүний хийж ирсэн өндөр дээд хэмжээний айлчлал хэлэлцээрийн талаар Гадаад харилцааны яамны тухайн онуудын ажлын тайланд ийн тусчээ.

Тэрээр манай улсын гадаад харилцааны салбарыг удирдаж байх үедээ Европын Холбоо, Европын Аюулгүй байдал Хамтын ажиллагааны байгууллага, Швейцарь дахь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (Давос), Бельгийн Брюссельд төвтэй НАТО, Онлайн эрх чөлөө эвсэл зэрэг олон улсын байгууллага, эвслүүдтэй хамтран ажиллах харилцааг өндөр шатанд гаргахад онцгойлон анхаарч ажиллаж байжээ.

Нэн ялангуяа дэлхий дахины аюулгүй байдлын хамгийн том байгууллага болох Европын Аюулгүй байдал Хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улсыг жинхэнэ гишүүнээр элсүүлсэн нь манай улсын хувьд гадаад бодлогын чиглэлд олон жил хүлээгдсэн дорвитой ялалт юм.

Тодруулбал, “Гуравдагч хөрш” Европын Холбоотой болон Европын Холбооны гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь 1990 оноос хойш Монгол Улсын стратегийн нэгэн зорилт болсон байдаг.

Улмаар Л.Болд сайдын үед буюу “Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын Зөвлөлийн хуралдаанаас гаргасны дагуу Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч Кэтрин Аштон 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ гарын үсэг зуржээ.

Олон жилийн өмнө ч тэрээр гадаад харилцааны салбарт идэвхтэй ажиллаж, 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон үедээ Бельгийн хаан, хатанд бараалхаж байжээ. “Л.Болд: Амьд явах амар, амьдрах хэцүү” номоос

Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр нь Монгол Улс, Европын Холбооны хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэж, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэх чухал ач холбогдолтой баримт бичиг юм. Хэлэлцээр 65 зүйлээс бүрдэх бөгөөд хоёр талын харилцан сонирхсон хамтын ажиллагааны салбарууд болох эдийн засаг, санхүүгийн үйлчилгээ, татвар, аж үйлдвэрийн бодлого болон жижиг, дунд үйлдвэр, мэдээлэлжсэн нийгэм, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, эрчим хүч, тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, статистик зэрэг хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарч байгаа юм.

Дашрамд сонирхуулахад тэрээр Европын Холбооны 11 дэх Ерөнхийлөгч Хосе М.Барросо, одоогийн Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нартай дотны нөхөд аж. Түүний сошиал хуудас тавьсан постоос үүнийг харж болох юм.

Л.Болд нь 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Монгол-Европын Холбооны парламентын бүлгийг анх байгуулж, тэргүүлж байсан бөгөөд таван удаа гишүүнээр сонгогдож ажиллахдаа тус холбооны гол хоёр улс болох Герман, Францын бүлгүүдийг даргалж ажилласан туршлагатай аж. Европын Холбооны Элчин сайдын яамыг Монголд нээн байгуулахад онцгой анхаарч ажилласан ба энэ нь АСЕМ зохион байгуулах эрхийг авснаар бүтсэн түүхтэй.

Гурван жилийн өмнө Европын Холбооны одоогийн Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен Монгол Улсад айлчилж байсан

Тэрээр саяхны нэгэн ярилцлагадаа “…Тэр үед манай гадаад харилцаа идэвхжээд ирэхээр Монгол Улсыг зорьж ирэх өндөр, дээд хэмжээний төлөөлөгчдийн тоо эрс өссөн. Их Долоогийн бүлэгт багтдаг бүх орны төрийн тэргүүнүүд, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар нь манай улсад ирж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Эргээд тоо баримт харахад миний сайдаар ажилласан 2012 оны наймдугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл Монгол Улсад гадаадын төрийн тэргүүнүүд, Ерөнхий сайд нар, парламентын спикерүүд, олон улсын байгууллагын дарга нарын бие даасан өндөр, дээд хэмжээний түвшний 34 айлчлал явагдсан. Эргүүлээд манай улсын төрийн гурван өндөрлөгөөс энэ хугацаанд өндөр, дээд хэмжээний айлчлал хийсэн нь бас 34. Гадаад харилцааны сайдын түвшинд зохион байгуулсан гадаадын айлчлал, дотооддоо хүлээн авсан Их Британийн Гадаад хэргийн сайд Уиллиам Хейг, Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд, одоогийн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайераас эхлээд дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн тоо бол хэдэн зуу давсан. Мөн энэ хугацаанд шинээр гурван улсад Элчин сайдын яам, хоёр улсад Ерөнхий консулын газар, хоёр газарт Консулын газар байгуулсан, НҮБ-ын гишүүн 18 улстай дипломат харилцаа тогтоосон. Ер нь НҮБ-ын гишүүн нийт 193 улс байдаг юм байна л даа. Үүнээс 173-тай нь Монгол Улс дипломат харилцаа тогтоосон” хэмээн ярьсан байдаг.

Үнэхээр Л.Болдыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх хугацаанд буюу зөвхөн 2013 онд өмнөх 10 жилийн турш Монгол Улсад хийгдэж байсан, Монгол Улсаас гадаад орнууд руу хийж байсан өндөр, дээд хэмжээний айлчлалын тооноос илүү гарсан үзүүлэлт байдаг аж. Нэг сарын дотор дөрвөн улсын Ерөнхий сайд, арван жилийн давтамжтайгаар Монголд ирдэг байсан хоёр хөршийн төрийн тэргүүнүүд 14 хоногийн дотор Монгол Улсад айлчилсан ба зөвхөн Гадаад харилцааны сайдын түвшинд хоёр жилийн хугацаанд хоёр талын яриа хэлэлцээ 100-д хүрч байжээ.

Тиймээс түүний гадаад харилцааны салбарт өндөр зүтгэл гаргаж ажилласныг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дипломат албаны дээд цол болох Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд цолоор шагнажээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд