No menu items!
HomeХөтөчIQ сорих 10 онлайн эх сурвалж

IQ сорих 10 онлайн эх сурвалж

-

Цагийг зугаатай өнгөрүүлэнгээ IQ-ээ сорих боломжтой. Дараах IQ сорих тест бүхий онлайн эх сурвалжуудаар орж, оюуны чадамжаа сориод үзээрэй. Тестүүд нь 8-57 асуулттай бөгөөд 10-60 минутын хооронд таны оюуны чадамжийг сорьж, үнэлгээг танилцуулна. Дундаж оноо 100, оюуны өндөр чадамж нь 120 ба түүнээс дээш, харин 70-аас доош бол IQ хөгжүүлэх шаардлагатай юм байна. Гэхдээ энэхүү тестүүд нь таны оюуны чадамжийг 100 хувь илэрхийлэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Free-IQTest.net’s Free IQ Test

Нийтдээ 20 асуулт байгаа бөгөөд ихэнх нь олон сонголттой. Баруун дээд буланд байгаа цаг хэмжигч нь туршилтыг хэр удаан гүйцэтгэж байгааг хянах боломжийг олгоно. Тестийнхээ хариуг бусадтай хуваалцах боломжтой. Мөн цахим шуудангаа бүртгүүлснээр өдөр бүр тестийг илгээнэ.

Brain Metrix’s Free IQ Test

Энэхүү тест ойролцоогоор 20 асуулттай. Асуултууд нь нэг хуудсанд байрлах тул хариултаа илгээхээсээ өмнө хянах, засах боломжтой. Тестийн хариуг оноогоор үнэлэх ба 90-109 бол хэвийн, 140 бол гоц ухаантан зэргээр үнэлнэ.

Free IQ Test at See My Personality

Энэ нь таныг богино хугацаанд тархиа ажиллуулахыг шаардсан тестүүдээс бүрдэнэ. Нэр, улс, насаа бүртгүүлээд тест бөглөх боломжтой.

Санах ой, ойлголт, үгийг ойлгох, дүрслэх загвар, логик, орон зайн харилцаа, тоон дараалал, бүтээлч чадвар зэргийг сорих янз бүрийн туршилтуудыг агуулсан өөр өөр хэсэг бүхий сорилуудтай. Эхлээд өмнөтгөл текстийг уншаад заавартай нь сайн танилцах хэрэгтэй. IQ тестээ хадгалаад дараа нь үргэлжлүүлж болно, эсвэл хэсэг тус бүрээр нь тогтоосон хугацаанд бөглөж болно. Баруун, зүүн тархины аль нь илүү хөгжсөн байгааг графикийн тусламжтайгаар харах боломжтой.

Free IQ Test at FunEducation

Энэхүү сорилго нь цаг хугацааны хязгаарлалтгүй бөгөөд нийтдээ 43 асуулттай. Дүн шинжилгээ, орон зайн баримжаа, тоон дараалал зэргээр сорино. Өмнөх асуулт руу эргэх боломжгүй тол маш сайн бодох хэрэгтэй. Аль асуултанд буруу хариулснаа төгсгөлд нь харах боломжтой. IQ тестийн үр дүнг хүйс, нас, улс орон, боловсролын түвшин зэрэг категоруудад харьцуулсан график байх тул өөрийн түвшнээ харьцуулж харах боломжтой юм.

Free IQ Test at FreeIQTest.info

20 асуулт бүхий энэхүү сорилгын үр дүн нь асуултуудаа хэр хугацаанд хариулж байгаагаас шууд хамаарна. Өөрөөр хэлбэр хэр богино хугацаанд сэтгэж байгаагаар таны оюуны чадамж хэр түвшинд байгааг мэдэх боломжтой. Та хариултаа өөрчлөх боломжгүй.

Free IQ Test at Memorado

Та фейсбүүкээр дамжуулан IQ сорих тест бөглөж байсан бол үүний механизм яг адилхан. Үр дүн нь товч байх болно. Таны IQ оноо дунджаас дээгүүр эсвэл ихэнх хүмүүсийн 6 хувь нь тань шиг ухаантай гэх хариулт өгнө. Мэдээж хариултаа нүүр ном болон твитерийн найзуудтайгаа хуваалцах боломжтой.

Free IQ Test at IQTest.com

38 асуулттай бөгөөд хариулт нь зөвхөн үнэн эсвэл худал байх болно. Нэг асуултанд 20 секундээс илүү хугацаа зарцуулбал оноонд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Хариу нь цахим шуудангаар илгээгдэх болно.

PsychTests’ Free IQ Test

Дээрх сорилуудтай харьцуулбал хугацааны хувьд арай урт. Нэлээд бодож, тунгаах шаардлагатай гэсэн үг. 57 асуулт байх бөгөөд нийт зарцуулах хугацаа 30 минут. Хаана алдсан болохоо нэг бүрчлэн шалгахыг хүсвэл төлбөр төлнө. Үгүй гэвэл зөвхөн хэдэн оноо авсан нь харагдана.

IQ Test Prep’s Free IQ Test

Хоёр сонголт бий. 12 минутын хугацаанд 50 асуултанд хариулах эсвэл зургаан минутанд бөглөх 25 асуулт. Өмнөх асуулт руу шилжих боломжтой. Үнэлгээ нь дундажтай харьцуулагдсан байх болно.

Free IQ Test at Genius Tests

Дээрхтэй адил хоёр сонголттой. Хэрэв санамсаргүй байдлаар буруу хариулт илгээсэн бол буцаах боломжгүй. Үүнд гишүүнчлэлээр элсвэл илүү олон асуултыг хүлээн авах боломжтой аж.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд