No menu items!
HomeХөтөчНийслэлд үйл ажиллагаа явуулдаг сувиллын газруудын үнийн мэдээлэл

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сувиллын газруудын үнийн мэдээлэл

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа нийслэлд байрлах, ЭМДЕГ-тай гэрээ бүхий сувилалын газруудын үнийн мэдээллийг хүргэж байна.

Бүх насны даатгуулагч рашаан сувиллаас сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг шаардлагатай тохиолдолд хэдэн ч удаа авч болно. Даатгуулагч та ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан сувилалд нэг удаад таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд ЭМД-ын сангаас 250 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдэлнэ. Мөн рашаан, сувилалд хэвтэх болон гарах үедээ та хурууны хээгээ уншуулах бөгөөд тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн баримтыг заавал авахыг анхаараарай.

БАГАНУУР сувилал

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн  2021 оны 03 тоот тогтоолын дагуу эрэгтэй 60-аас дээш, эмэгтэй 55-ээс дээш насны иргэдэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр үнэ төлбөргүй үйлчилнэ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 тоот тогтоол “Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам”-ын дагуу “Багануур сувилал” нь

1. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ

2. Сувиллаас үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээ гэсэн төрлүүдээр иргэнд үйлчилж байна.

Иргэнээс төлөх төлбөр:

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн эмнэлзүйн зовиур, оношийн бүлгээс хамааран хэвтэн эмчлүүлэх хугацаанд нийт төлөх төлбөр 60,000-140,000 төгрөг байна. Хэрэв үйлчлүүлэгч төлбөртэй өрөөнд орвол ор хоногийн мөнгө нэмж төлнө.

Тус сувилал коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдийг хүлээн авч, үйлчилж байгаа тул тодорхойгүй хугацаанд 0-18 насны хүүхэд хүлээн авахгүй аж.

Лавлах утас: 9928 4045

Хаяг:  Багануур дүүрэг, 3-р хороо, Нацагдоржийн гудамж

ОРГИЛ рашаан сувилал

Сувилалд эмчлэн сувиллуулах 1 хүний үндсэн төлбөр нь ЭМД-д хамрагдаагүй иргэн 62 000 төгрөг,

ЭМД-д хамрагдсан иргэн 250.000 төгрөг байна /6-8 хоног/

Энэ  төлбөрт:

Эмчилгээ сувилгааны цай, хоол, жүүсний үнэ  /өдрийн 5 удаагийн/

Үндсэн оношийн дагуу хийгдэх 4-7 төрлийн эмчилгээний  үнэ багтана.

Та өөрийн хүсэлтээр орох өрөөг сонгоод доорх төлбөрийн тарифаар үйлчлүүлнэ.

Үүнд:

Энгийн  өрөө – үндсэн тарифаар сувилуулна. /250,000 төгрөг/

Нэмэгдэлтэй өрөө – 1 хүн хоногт үндсэн тариф дээр өрөөний зохион байгуулалтаас хамаараад 5 000, 10,000, 15,000, 20,000 төгрөгийн нэмэгдэлтэй сувилуулна.

Лавлах утас: 7710 1144

Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо

ЭРХЭС сувилал

АШУҮИС /Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль/-ийн МАУОУС /Монгол Анагаах Ухааны Олон улсын сургууль/-ийн “Эрхэс” сувилалын энэ оны үйл ажиллагаагаа 2021 оны 6-р сарын 2-ний өдрөөс эхэлсэн.

Тус сувилалд 7 хоног хэвтэн эмчлүүлэхэд хүүхэд болон ахмад настнуудын  бүх зардал ЭМД-аас гарна. Харин насанд хүрэгсэд ЭМД-раа хөнгөлөлт эдлэн 7 хоногт 30.000-70.000 төгрөгийн төлбаөр төлнө.

Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд насанд хүрэгсэд ковид-19 вакцины гэрчилгээ, 12-оос дээш насны хүүхдэд PCR   шинжилгээ шаардагдах бөгөөд хариу нь хүчинтэй байх шаардлагатай. Мөн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ авч очих шаардлагатай.

Лавлах утас: 94770821

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Сэлхийн автобусны эцсийн зогсоол

“Далд засал” сувилал – Гацууртын шар хоолой

“Далд засал” сувилал нь ЭМДҮЗ-ийн  03 тоот тушаалын дагуу 2 болон 3 хүний өрөө 1 өдрийн 15,000 төгрөг.

 4 болон 6 хүний өрөөнд оношийн хамааралтай бүлгийн жагсаалтаас хамаарч иргэнээс 60037-91320 төгрөг авна. Таваас дээш хоног хэвтэн эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үйлчилнэ.

Утас: 99205600

Хаяг: БЗД, 20р хороо, Гачуурт тосгон Шар хоолойн бага ам

ТӨГӨЛ сувилал

Тус сувилалд ЭМД төлдөг иргэн 7 хоногт 100 мянган төгрөг төлөөд эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой. Ковидийн вакцины бичиг, цус, шээсний шинжилгээний бичиг шаардлагатай. Тэтгэврийн насны /эрэгтэй 60 наснаас дээш, эмэгтэй 55 дээш насны/ хүн харъяа халамжаасаа эрхийн бичиг авч ирэн 10 хоног 100,000 төгрөгөөр амарна.

Лавлах утас: 99127644

Хаяг: Тус сувилал нь УБ хот Сонгинохайрхан дүүрэг 42-р хороо Зүүн салаа богинын аманд байрладаг.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд