No menu items!
HomeХүмүүсАрдын дууч Д.Бурмаагийн онцлох гэрэл зургууд

Ардын дууч Д.Бурмаагийн онцлох гэрэл зургууд

-

Дуу хуурын ерөнтцөд 20-оод жил ая дуугаа эгшиглүүлж яваа Ардын дууч, МУГЖ Даваагийн Бурмаагийн онцлох гэрэл зургуудыг хүргэж байна.

Түүний бага нас Увс аймгийн Тэс сумд өнгөрчээ. Эхээс 14-үүлээ бөгөөд олон ах натай учир нэлээд эршүүд талдаа хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Ардын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй тэрбээр МУИС-ын Ардын урлаг судлалын салбарыг урлаг судлаач, шүүмжлэгч мэргэжлээр төгссөн. Мөн СУИС-ийн уртын дууны ангид Дэлгэр багшийн удирдлаганд суралцаж төгссөн.

Тэрээр Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуайн дуунаас дуулдаг бөгөөд нэг цом нь дан Г.Түмэндэмбэрэл гуайн дуунаас бүрджээ.

Анх 2000 онд улсын филармонид туслах менежерээр жил гаран ажилласан бөгөөд  2009 онд гоцлол дуучнаар орсон. Тэрээр байгууллагаа “Манайд бүх урсгалаар дуулдаг дуучид, бүхий л жанраар тоглодог хөгжимчид байна. Нэг ёсондоо филармони гэдэг чинь урлагийн их уурхай юм” гэж тодорхойлж байсан удаатай.

2000 он. Солонгос улс

Түүний анхны цомог нь “Үзэсгэлэнгоо” нэртэй юм.

Түүний урын санд 40 гаруй ардын дуу бий.

Нийтийн дууны ертөнцөд танигдсан дуучин О.Гансувд, Б.Уранзаяа нар түүний ахын хүүхдүүд.  Мөн дуучин СТА, дуучин Э.Төрмандахтай “Аархал” дууг дуулснаар нь та бидний сайн мэдэх авьяаслаг дуучин А.Өсөх-Ирээдүй түүний ахын хүүхэд аж.

Соёлын тэргүүний ажилтан дуучин Л.Банзрагч, Соёлын тэргүүний ажилтан А.Мөнхбат, Д.Бурмаа нар хамтарч олон уран бүтээл хийсэн. Тэд 2019 онд “Заллага” хэмээх дөрөв дэх уран бүтээлийн тоглолтоо хийсэн бөгөөд энэ үед дуучин Д.Бурмаа бие давхар байв.

Зургийг дуучны фейсбүүк хаягаас авав.

Түүний нөхөр Увс аймгийн Сагил сумын харьяат улсын начин Б.Насандэлгэр билээ.

Тэрээр фитнессээр хичээллэдэг.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд