LOADING

Type to search

Англи хэл сурах гэж байгаа хүүхдүүдэд тохиромжтой сайтууд

Share

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа Англи хэл сурах гэж байгаа хүүхдүүдэд тохиромжтой сайтуудын мэдээллийг хүргэж байна.

1. Duolingo

Дуолинго бол хүмүүсийн хамгийн их ашигладаг сайт юм. Энэ нь хөгжилтэй аргаар хэлийг заадаг тул хүүхдүүд уйдахгүй. Мөн өнгөлөг дизайнтай, ашиглахад хялбар интерфэйстэй.

2. British Council: Learn English Kids

Бие даан англи хэл сурсан хүмүүс British Council-ийн үнэгүй сургалтын талаар сайн мэдэх байх. Тус сайтын мэргэжилтнүүд англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тоглоом, дасгалуудыг байршуулдаг. Вэбсайт нь жаахан хуучирсан боловч хүүхдэд англи хэлний хичээл хийхэд нь туслах маш олон хэрэгтэй материалууд бий.

Мөн тэд өөрсдийн гэсэн юүтүб сувагтай бөгөөд англи хэл дээр шүлэг, дуунуудыг заасан видеонуудтай.

3. Lingokids

Lingokids нь 2-8 насны хүүхдэд зориулсан хичээлүүдийг байршуулдаг. Сайтын дизайн нь өнгөлөг орчин үеийн бөгөөд энгийн ойлгомжтой байдаг.

4. Fun Brain

Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой сургуулийн өмнөх насны хүүхдээс эхлээд 8-р ангийн сурагчид энэхүү сайтаар зочлоорой. Хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслах олон хичээлүүд энд бий.

5. PBS Kids

Энэхүү сайт нь хүүхдийг уйдааж, залхаахгүй сонирхолтой хичээлүүдтэй. Мөн олон төрлийн сонирхолтой  видеонууд байршсан байдаг.

Жич: Тус бүрийн гарчиг дээр дарж тухайн сайтруу зочлох боломжтой.

Эх сурвалж: preply.com, fluentu.com

error: Content is protected !!