No menu items!
HomeОнцлохХэл заслын сургалтын төвүүдийн мэдээлэл

Хэл заслын сургалтын төвүүдийн мэдээлэл

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа хэл яриа заслын сургалтын төвүүдийн мэдээллийг хүргэж байна.

Ярих үедээ гацах, түгдрэх маягаар илэрдэг хэл ярианы өөрчлөлт хүүхэд насанд элбэг тохиолддог. Ээрэх шалтгаан нь олон янз, илрэх шинж тэмдэг нь харилцан адилгүй байдаг. Эрдэмтэд олон жилийн турш ээрүүг судлаад өвчин үү, эсвэл зөвхөн хэл ярианы өөөрчлөлт үү гэдгийг гүйцэд ялган салгаж тогтоож амжаагүй. Хэрэв өвчин гэж үзвэл эмчлэх шаардлагатай. Харин зөвхөн хэл ярианы гажиг гэж үзвэл хэл заслын хичээлээр засах хэрэгтэй болно. Юуны түрүүнд ийм хүндрэл тулгараад байгаа эцэг эхчүүд хүүхдээ ЭХЭМҮТ-ийн хэл заслын кабинетэд очиж мэргэжлийн эмч нарт үзүүлэх хэрэгтэй.

“Түшигт” хэл яриа, авиа заслын сургалтын төв

Тус сургалтын төв нь хэл яриа авиа засалын хичээлүүдийг насны ангилалын дагуу танхимаар болон цахим хэлбэрээр орж байна. Мөн насанд хүрэгчдийн анги байдаг.

Хичээлийн хөтөлбөрт:

Хатуу зөөлөн, эгшиг гийгүүлэгчийг буруу дуудах

Ээрүү, дультраа, гуншаа,

Хөгжилийн хоцрогдол болон Аутизмын эмгэг зэрэг хэл ярианы бэрхшээлүүдийг дасгалын аргаар засах хичээлүүд ордог. Хэрэв танхимын сургалтанд хамрагдах бол эцэг эхийн вакцинд бүрэн хамрагдсаныг илтгэх гэрчилгээ шаардлагатай. /Вакцинд хамрагдаад 14-өөс дээш хоногийн хугацаа өнгөрсөн байх/

Хаяг: Төв салбар: Алтай хотхон 18-р байрны хойно

Лавлах утас: 8611-5300, 8610-5300

Фейсбүүк хаяг: Хэл яриа авиа заслын сургалтын төв

Карма багшийн хэл яриа заслын төв

Хэл яриа, авиа зүйн гажиг, ээрүү гацаа заслын сургалт, ярианы уран чадвар, харилцааны урлагийн сургалт бүхий тус төвийг жүжигчин Т.Карма удирддаг. Тэрээр“Ховор хүмүүс”, “Сахиул уу, сахиус уу”, “Хачин хүн”, “Тань руу нүүж явна”, “Ацаг шүдний зөрөө” тэргүүтэй 20 гаруй киноны гол болон туслах дүр бүтээсэн тэрбээр тоглосон киноны нэр шигээ ховор, чадварлаг дуун хөрвүүлэгч билээ.

Хаяг:  Бөмбөгөр худалдааны төвийн урд, Компьютер лэндийн ард. 55-р байр, 1 давхрын 7 тоот. (Ягаан өнгөтэй 10 давхар байр).

Лавлах утас:  9971-9121, 9911-6802

Фейсбүүк хаяг: Карма багшийн хэл яриа,үү, гацаа, засал, ярианы уран чаын төв  

U Art Academy

2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй манай “U – Art acedemy” нь монголын 20 гаруй телевизид мэргэжлийн нэвтрүүлэгч /хөтлөгч зэрэг боловсон хүчинг бэлдэж өдийг хүртэл амжилттай сургалтаа явуулсаар байна. Манай сургалтанд салбар бүрийн мэргэжлийн багш нар хичээл заадаг ба харилцааны соёл, зөв зохистой үг хэллэг ашиглаж сурах, цэгцтэй ярих, өөрийгөө нээх, эфирт өөрийгөө хэрхэн бэлдэх зэрэг ерөнхий мэдлэгийг олгодог. Мөн суралцагч нараа дадлага хийлгэх зорилгоор мэргэжлийн телевизийн мэдээ унших орчинг бүрдүүлж, амжилттай төгссөн төгсөгчдийг телевизүүдэд холбож өгдөг. Мөн Хэл яриа авиа засал хичээлүүд ордог. 14 хоногийн тусгай онлайн хөтөлбөр 4-10 болон 11-16 насны ангилалтай тул нас насны онцлогт тохируулан таны  хүүхдийн  хэл ярианы хөгжлийг мэргэжлийн багш болон эмч нар дэмжих болно.

7 хоногийн 1,3,5 өдрүүдэд лайв болон бичлэг хэлбэрээр орж байрших тул та группд хамрагдан хүссэн үедээ орж суух боломжтой. 4-10 нас, 11-16 болон түүнээс дээш  насанд групп ангийн төлбөр 100 мянган төгрөг.

Лавлах утас: 8980-0044, 8981-0044, 8800-0044

Фейсбүүк хаяг: uartacademy

“Бяцхан эрдэмтэн” цэцэрлэг

“Бяцхан эрдэмтэн” цэцэрлэг. Энэ цэцэрлэгт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хэл засал, мэргэжлийн үзлэг оношлогоо хийдэг юм байна. 16 цагаас хойш 99160015 утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Лавлах утас: 99160015, 70140244

Фейсбүүк хаяг: Хэл заслын цэцэрлэг

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд