No menu items!
HomeНийгэмД.Цэрэндагва: Ковидийн халдвараар өвчлөөд эдгэрсний дараа хий цусны харшлын үе буюу хорт...

Д.Цэрэндагва: Ковидийн халдвараар өвчлөөд эдгэрсний дараа хий цусны харшлын үе буюу хорт үр дагаврын шат явагддаг

-

“Спутник V” вакцины II тунг авахаар Монгол Улсын Засгийн газар болон Гадаад харилцааны яамны зүгээс зөвшилцөж байгаа. Тун удахгүй II тун ирнэ гэсэн мэдээлэл байна. Тэр хүртэл вакцин хийлгэсэн иргэд хүлээцтэй хандаарай. Нийлүүлэгч талаас тун хоорондын зайг 21-90 хоног байхаар зааварласан тул энэ хугацаанд нийлүүлнэ. “Файзер” вакциныг тодорхой шалгуурын хүрээнд хийж байгаа. II тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд халдвараас сэргийлэхэд анхаарч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих хэрэгтэй. Бүрэн тундаа хамрагдсан хүмүүс маскаа тайлах болоогүй.

Сүүлийн хоногт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хйихэд 1,189 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 62,585 боллоо. Эдгээрийн 1 нь эмнэлгээс шалтгаалах халдвар, 1 нь зөөвөрлөгдсөн бол 1989 нь Улаанбаатар хотод, 198 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 13 хүн нас барж, нийт баралт 301 боллоо.

289 эмнэлэг, 440 хүн гэрийн тусгаарлалтаас эмчлэгдэн гарч, нийт 52,812 хүн эдгэрчээ. 9,449 хүн гэрийн хяналт болон эмнэлэгт хэвтэн эчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүнээс биеийн байдал маш хүнд хүний тоо 126 байна” гэж ЭМЯ-ны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээллээ.

ЭМЯ-ны Уламжлалт Анагаах ухаан судлалын ерөнхий мэргэжлийн зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн зөвлөх профессор Д.Цэрэндагва дараах мэдээллийг өглөө.

Улсын хэмжээнд халдварын тархалт буурахгүй, нас баралтын тоо өндөр байгаа нь халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байгааг харуулж байна.

2020 оны гуравдугаар сарын 27-нд БНХАУ-ын ШУА, ДЭМБ, манай улсын ЭМЯ хамтарсан уулзалт зохион байгуулсан. Энэ үед БНХАУ коронавирусийн халдварын нөхцөлд Уламжлалт анагаах ухааны эмүүдийг хэрэглэж, үр дүн сайтай байгааг дэлхий нийтэд зарласан. Энэ үед манай улсад дотоодод халдвар гараагүй байсан бөгөөд Уламжлалт анагаах ухааны эмүүдийг хэрэглэх түр зааврыг боловсруулах ажлыг эхэлсэн. Үүнийг халдвараас урьдчилан сэргийлэх, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдэд хэрэглүүлэх гэдгээрээ онцлог байв. Уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл Ковид-19 дөрвөн үе шатаар явагддаг гэсэн судалгааг гаргасан. III дахь үе шатанд хүний биед муу цус үүсч, тэр нь цул эрхтэн буюу уушги, зүрх, элэг, дэлүү, бөөрийг гэмтээдэг. Уг өвчнөөр өвчлөөд эдгэрсний дараа IV үе шат явагдах бөгөөд энэ шатанд хий цусны харшлын үе буюу хорт үр дагавар гарна гэсэн судалгааг хийжээ.

2021 оны 5-р сарын 20-ны Эрүүл мэндийн сайдын тушаалд коронавирусийн халдварын хөнгөн, хүндэвтэр, хүнд хэлбэрийн үед уланмжлалт анагаах ухааны эмчилгээг хэрэглэх заалтыг оруулсан. Ингээд уламжлалтын эм тан хэрэглэж байгаа халдвартай хүмүүсийн 92 хувьд халдварын шинж тэмддэг, зовиур шаналгаа арилсан үр дүн гарсан. Халдвараас сэргийлэх зорилгоор уламжлалтын эм танг хэрэглэхийг хүсвэл харьяа дүүрэг, өрхийн эмнэлгийн эмчээс заавар зөвлөгөө авна. Дур мэдэн хэрэглэж болохгүй” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд