No menu items!
HomeХөтөчГэрийн тохижилтын талаар мэдээлэл өгдөг сайтууд

Гэрийн тохижилтын талаар мэдээлэл өгдөг сайтууд

-

Гэрийнхээ дизайныг өөрчилж, шинээр тохижилт хийх гэж байгаа хүмүүст “Хөтөч” булангийнхаа энэ удаагийн дугаарыг зориуллаа. Та дараах сайтуудаас мэдээлэл, шинэ санаа аваарай.

7. This Old House

Энэхүү сайтад хуучин байшинг хэрхэн шинэчлэн зассан тухай мэдээллүүд олон бий. Та мөн энэ сайтын албан ёсны юүтүб сувгаас нь бичлэгүүд үзсэн ч болно.

6. HGTV

HGTV нь телевизээр цацагддаг шиг контентууд нийтэлдэг. Та энэхүү сайтаас хүмүүсийн гэрээ хэрхэн  тохижуулсан тухай видеог үзээрэй.

5. DIY Network

DIY Network нь HGTV-тэй адилхан контентууд нийтэлдэг. Та энэхүү сувгаас олон шинэ санааг олж авах болно.

4. One Project Closer

One Project Closer бол хосуудын ажиллуулдаг блог юм. Энэ нь гайхалтай  шинэ санаанууд, хэрхэн яаж хийх талаар зөвлөгөө өгсөн  байдаг. Мэдээжийн хэрэг тэд блогоороо орлого олдог тул та маш олон зар сурталчилгаа, ивээн тэтгэгчийн бичлэгүүдийг нийтэлдэг. Та түүнд нь өөрөө дүгнэлт хийж, хэрэгтэй санаагаа аваарай.

3. Remodelista

Энэ бол байшингийн дизайн, чимэглэл, засварын ажилд дуртай дөрвөн найзын хөтлөн явуулдаг блог юм. Өөрийнхөө гараар хэрхэн байшингаа засах, ажлаа хэрхэн эхлүүлэх талаар  олон сайхан санаанууд өгдөг.

2. Houzz

Энэхүү сайтыг Монголчууд сайн мэдэх байх. Гэр тохижуулахдаа ашиглаж болох хамгийн дажгүй апп юу байна гэж интерьер дизайн сонирхогчид, дизайнеруудын хэнээс нь ч асуусан Houzz хэмээдэг. Houz нь юүтүб суваг, сайт мөн өөрийн гэсэн апликейшнтай. Энэхүү сайт дээр хэрэглэгчийн форум хүртэл байдаг тул та тодорхой асуулт асууж, шаардлагатай мэдээллээ авах боломжтой.

1. The Spruce

Гар урлал, байшингийн дизайн, хоол хүнсний жор, цэцэрлэгжүүлэлт, гэр орноо тохижуулах олон гоё санаанаас эхлээд танд хэрэгтэй бүх зүйл энэ сайтад бий. Дотроо ангилалтай тул хүссэн мэдээллээ авахад хялбар байдаг.

Эх сурвалж: thoughtforyourpenny

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд