No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Ж.Батсуурь

76: УИХ-ын гишүүн Ж.Батсуурь

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг онцолж байна.

Товч намтар

Ж.Батсуурь гишүүн 1971 онд Сүхбаатар аймагт төрсөн. Тэрээр 1993 онд Санхүү Эдийн Засгийн Их сургууль, 2003 онд Удирдлагын академи, 2007 онд БНСУ-ын Удирдлагын академийг тус тус төгссөн.  Санхүүч, Нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд бизнесийн удирдлагын бакалавр, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.

Харин ажлын гараагаа “Монголын хөрөнгийн бирж”-ийн дилерээр эхэлсэн. Цаашлаад 1994-1999 онд “Молор импекс” ХХК-ийн захирал, 1999-2000 онд “Дөрвөлт” ОНӨҮГ-ын дарга, 2005-2007 онд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга, 1997-2017 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдсон.

2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг дарга, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Түүнийг Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байхад тус аймаг Монгол Улсын шилдэг аймгаар гурван удаа шалгарч байсныг хэвлэлд онцолсон байдаг.

Хөрөнгө, орлого

Авилгатай тэмцэх газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэйгээр, цахим системд байршуулсан билээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе

Ж.Батсуурь гишүүний жилийн орлого 72 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 25 сая төгрөг. Тэрээр 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилга, нэг гражтай.

Мөн 136 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машин, 135 сая төгрөгөөр үнэлэгдэх 135 адуутай бөгөөд 132 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших-250м2-1, өмчлөх-720м2-1 газартай.

Түүнчлэн дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 17 сая төгрөгтэй бөгөөд Датуком ХХК-иас 49% эзэмшдэг ажээ.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн талаар хэвлэлд гарч, олны анхаарал татсан мэдээллүүдийг товчлон хүргэе.

Ж.Батсуурь: Улаанбаатарын хүмүүс үнэтэй мах идэх ёстой шүү дээ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байнгын хорооны хуралдааны үеэр “Улаанбаатарын хүмүүс үнэтэй мах идэх ёстой шүү дээ. Эрээнд очиж 36 мянган төгрөгөөр мах авч идчихээд, энд 8 мянган төгрөгөөр авч болохгүй” хэмээн хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан байдаг.

Харин  тэрээр энэ талаараа хэвлэлд тайлбарлахдаа “Жилд 20-30 сая толгой малын махыг 8 мянгаар өгөөд байх 30 мянгаар өгөөд байх хоёр чинь асар их ялгаатай шүү дээ. Гадаад гараад дөрөвхөн алхаад үнэтэй мах иддэг мөртлөө Монголдоо орж ирээд малчдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлээд байж болохгүй биз дээ. Сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстой. Миний хэлэх гэсэн санааг бүтнээр нь сонссон малчид баярлаж байна лээ. Улаанбаатарынхан л гээд хэлчихсэн болохоос биш. Малчид өөр өөрсдийнхөө малын махыг идчихнэ. 21 аймагт малгүй хүн гэж байхгүй. Тэгэхээр 21 аймгийн иргэд асуудалгүй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын иргэдээс бусад нь малчин буюу мал бүхий иргэд байдаг. Харин махны үнэ Улаанбатарынхны буюу 20 хувийн л асуудал болж байгаа биз. Энэ 20 хувийн асуудлыг сан үүсгээд шийдэж болно гэж харж байгаа” гэжээ.

Ж.Батсуурь: Бид Хойд Солонгос биш

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлаар суулт зарласан билээ. Тэрээр энэ үеэр “СЕХ шинжээчийн дүгнэлт гаргахаар болсон гэсэн мэдээлэл авлаа. АН-ын нэр дэвшигчийн материалыг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан тул бид улс төрийн шийдвэр гаргасан. Та бүхэн харлаа. УИХ-ын гишүүн хүртэл Төв талбайгаар явж болохгүй байна. Бид Хойд Солонгос биш. Сонгууль ардчилсан байх ёстой. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжтой байсан хуулийн аргаар дэлхий нийтийн өмнө хууль бус шийдвэр гаргалаа. АН хоёр тал болсон юм биш. Хуурамч тамга тэмдэг үйлдэж өгчхөөд асуудал үүсгэж байна. Бид СЕХ-д материалаа өгөөд хянуулахаар боллоо. Хянаад байх юм байхгүй. Хуурамч тамга, тэмдэгтэй, цаасан дээр бичсэн зохиолыг эрх баригчид захиалж явуулна гэдэг байж боломжгүй. С.Эрдэнийн материалыг хүлээн авах боломжгүй. Зүгээр тамга хийгээд өгчихсөн. Өрсөлдөгчөө захиалж сонгууль явуулж болохгүй” гэсэн байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд