No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #29: Харилцан ярилцахгүйгээр ойлголцолд хүрдэггүй

Зүрхээ сонс #29: Харилцан ярилцахгүйгээр ойлголцолд хүрдэггүй

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт “Харилцааны хил хязгаар” сэдвийг онцолжээ. Эрүүл харилцаа, хил хязгаар гэж юу вэ, эрүүл хил хязгаар буюу нарийн шугам хаана байх, хэрхэн зураасаа хэрхэн татаж, юун дээр анхаарах вэ гэх зэргийн талаар хүргэх болно.

Подкастыг бүрэн эхээр сонсох:

Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог ямар эрүүл биш харилцаа байж болох вэ, Тухайлбал?

Юун түрүүнд эрүүл, эрүүл бус харилцаа гэж ярихын өмнө хил хязгаар гэж юу болох талаар ойлголттой болох нь зүйтэй болов уу.

Харилцааны хил хязгаар нь хүн ёсны харилцаанд бусадтай үр дүнтэй, ойлгомжтой, тодорхой, чадварлаг харилцахад түлхэц өгч буй гол түлхүүр юм. Харамсалтай нь сүүлийн үеийн судалгаагаар бид хариалцааныхаа 30 хувьд нь л үр дүнтэй харилцааг бий болгож чаддаг гэжээ. Үлдсэн 70 хувьд нь санаагаа бүрэн илэрхийлэхгүй байх, харилцаанд зөрчил үүсэх зэрэг тулгамдсан асуудлууд үүсдэг гэж дүгнэсэн байдаг. Харилцаанд үүсч байгаа асуудлууд нь харилцааны хил хязгаар, бидний баримталдаг зарчмуудад нөлөөлж байдаг. Бид зарим асуудлыг жижиг асуудал гээд зүгээр л  өнгөрөөдөг. Жижиг асуудлууд хураагдсаар том болох үед бид цочирдож, гэнэт ухаардаг. Гэтэл жижиг асуудлууд танд ямар нэгэн байдлаар анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч байж болох юм.

Хил хязгаарын томоохон асуудлуудаас дурьдвал, бид хамгийн дотны найзууд учир биенээсээ юугаа ч нуухгүй гээд д нэгнийхээ фейсбүүк хаягийг хардаг, дуудлага, мессеж бүрийг нь шалгадаг. Хэнтэй харилцаад байгааг нь шалгааж, зөвшөөрөлтэй ба зөвшөөрөлгүйгээр хяналт тавьдаг. Зарим хосуудын харилцаанд ч энэ асуудал харагддаг. Тэгэхээр энэ нь харилцааны том асуудал байх нь. Учир нь дараа нь гарч болох үр дагаврын талаар бодох хэрэгтэй.

Мөн харилцааны хил хязгаарт тулгардаг томоохон асуудал  хосуудын дунд ихэвчлэн ажиглагдаж буй бие биенээ найз нөхөд, гэр бүлийнхний харилцаанаас нь тусгаарлах юм. Ажлаа тараад найзтайгаа уулзана гэхэд зөвшөөрөхгүй байгаа нь хил хязгаарыг зөрчиж буйн илрэл. Дараа нь гарч болох үр дагавар нь ямар байх вэ гэдгийг бодож чадах юм бол тухайн зүйл нь том асуудал уу, жижиг асуудал уу гэдгийг ойлгоход тустай.

Хил хязгаар гэж төсөөлж байгаа эрүүл харилцааны нарийн шугам бидний зүрх сэтгэл, дотоод дуу хоолой, бодол эрүүл байгаа эсэхээс хамаарна. Сая дурьдсанчлан хосуудын болон итгэлтэй хүмүүсийн хоорондын харилцаанд бие биенээ хянах, эрүүл бус хил хязгаарыг тулгах нөхцлүүд маш элбэг тохиолддог. Эдгээр нөхцлүүд зөвхөн хэн нэгэн буруутгагдаж байгаа хүний асуудал биш. Харин эсрэгээрээ эрүүл бус харилцаа, хяналт тавьж буй тухайн хүний өөртөө итгэлгүй байдал, дотоод зөрчил, айдас, юуг хянаж болох,болохгүйг мэддэггүй, өнгөрсөн амьдралын туршлагаас суралцаж, эргэж хараагүйгээс улбаатай. Ихэнхдээ ийм хүмүүс хохирогчийн бодолтой байдаг. Энэ нь эрүүл бус харилцааны эх үүсвэр.

Эрүүл харилцаатай, эрүүл хил хязгаартай байхын тулд би хэн бэ, амьдралын зарчим, итгэл үнэмшил, үнэт зүйл маань юу вэ гэдгээ маш сайн мэддэг байх хэрэгтэй. Үүн дээр нэмээд хариуцлагатай байх нь чухал. Өнөөдөр гаргасан үйлдэл, үг яриа, мэдрэмжиндээ хариуцлага хүлээх хэрэгтэй. Танд төрж буй бодол, мэдрэмжинд танаас өөр хэн ч харицлага хүлээх ёсгүй.

Бид итгэл, хүндлэлийг мэдэрч байгаа нөхцөлд илүү өөртэй итгэлтэй байж чаддаг. Тэр үед хил хязгаарыг тогтоох боломж өндөр. Гэтэл эсрэгээрээ хүндлэлгүй харилцааны нөхцөлд хил хязгаарыг тогтооход төвөгтэй асуудал үүсдэг. Энэ олон нөхцлүүд ямар нэгэн байдлаар бидний бодол, сэтгэлд байнга нөлөөлдөг.

Хүндлэл гэдэг нь үргэлж гаднаас хүлээн авдаг зүйл бус. Дотроосоо ч бий болгох боломжтой. Өөртөө хүндэтгэлтэй хандаж байж бусдад хүндлүүлнэ.

Харилцаандаа өөрийн хил хязгаарыг алдаад байгааг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Үүнд,

Амьдралд бусдын хэт их оролцоо байх, өөрийн хийж, бүтээж байгаа зүйлийг үнэлж чадахгүй өшөө илүү төгс байдалд тэмүүлэх, бусдаас хэт хамааралтай байх, хэн нэгнийг байгаагаар нь хүлээж авахгүй шүүмжлэх, ажлаас хэт хамаарах, ганцаараа байх нь түгшүүртэй санагдах гэх мэт. Эдгээр нь цааш даамжирвал хүн ёсны харилцаанд нөлөө үзүүлнэ. Бүхий л хүмүүсийн харилцаа, сэтгэл хөдлөл, хариуцлагыг өөрөөсөө хамаарах мэтээр ойлгосноор аяндаа өөрт бухимдал хураадаг. Гэтэл бусад хүмүүсийн бодол, сэтгэл хөдлөл хяналтаас гадуур шүү дээ. Энэ байдал даамжирсан, ужгирсан тохиолдолд өөрөө өөртэйгөө холбогдох чадамжгүй болох нөхцөл байдал руу хүргэж болзошгүй.

Тиймээс эхлээд өөрөө өөртөө эрүүл харилцааг төлөвшүүлээд дараа нь харилцаанд оролцож буй хүмүүстээ мэдрүүлж, ойлгуулах хэрэгтэй. Ойлголцолд хүрэх юм бол эрүүл бус харилцааны тулгамдсан асуудлууд үүсэхгүй. Хэрэв асуудал үүсвэл мэдээж танд маш олон сөрөг нөлөө үзүүлнэ. Тухайлбал, өөртөө итгэх итгэл буурах, стресс бухимдал үүсэх, айдас түгшүүр, сэтгэл гутрал үүсэх цаашлаад бүх зүйл өөрийн хяналтнаас гадуур мэт санагдана.

Зарим хүмүүсийн хувьд харилцаандаа хэт хатуу хил хязгаарыг тогтоодог. Тавьж буй хатуу шаардлагууд нь өөрийн аз жаргал, сэтгэл ханамжинд нөлөөлж байна уу? Хатуу хил хязгаар тогтоосон хүмүүсийн дийлэнх нь сэтгэл ханамжгүй байдаг. Бидний амьдралын туйлын зорилго аз жаргалтай, амгалан тайван амьдрах шүү дээ.

Гэхдээ ямар ч хил хязгаар тогтоохгүй байх нь мөн сул талтай. Хүн бүр даврах, дээрэлхэх, хохирогч болох гэх мэт тааламжгүй мэдрэмж, үйл явдал руу түлхэх эрсдэл өндөр. Энэ бүхнээс дүгнэхэд харилцааны хил хязгаар гэдэг нь гадаад болон дотоод хүчин зүйлсээс шалтгаалах аж.

Хил хязгаараа илүү сайн тогтоохын тулд:

1.            Харилцаж буй хүнтэйгээ санал бодлоо байнга солилцох, түүндээ үнэнч байх, зөрчихгүй байх.

2.            Юу хүсч байгаагаа нээлттэй хэлдэг байх

3.            Харилцаж буй хүнээ хүндлэх.

4.            Тухайн хүнийхээ бодол мэдрэмжийг битгий таамагла. Бид ихэвчлэн таамаглах гээд байдаг. Урьдчилан таамаглах тусам асуудал үүснэ.

5.            Өөрийн хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн бай. Хэн ч таны өмнөөс хариуцлага хүлээх ёсгүй.

6.            Харилцааг төгсгөх шаардлагатай гэж үзвэл үүнд бэлэн байх хэрэгтэй

Хил хязгаар алдагдсан нөхцөлд:

Мэдээж бусдаас ирж буй үг үйлдэл, харилцаанд бид хяналт тавьж чадахгүй. Тиймээс хянаж чадах зүйл нь өөрийн хэлж буй үг, хийж буй үйлдэл байж таарах нь байна.

Тиймээс юу мэдэрч байгаагаа харилцаж буй хүндээ хэлээрэй. Харилцааны хил хязгаарыг давж байвал зогсоох хүсэлт цаашлаад шаардлага тавьж болно. Бүр болохгүй бол харилцааг төгсгөх, орхиод явах боломж бий. Харилцан ярилцахгүйгээр ойлголцолд хүрдэггүй.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд