No menu items!
HomeХүмүүсАлдартнуудын ааваасаа үлгэрлэсэн “алтан” сургамжууд

Алдартнуудын ааваасаа үлгэрлэсэн “алтан” сургамжууд

-

 “Аавын сургааль алт, ээжийн сургааль эрдэм” ардын зүйр үг бий. Эцэг хүн үргэлж үр хүүхдийнхээ үлгэр дуурайлал болж, амьдралын замыг нь гийгүүлдэг. “Аав минь надад яаж амьдрахыг зааж байгаагүй ч үйл хөдлөл, үлгэр дууриаллаараа хэрхэн амьдрахыг сургасан” Америкийн нэрт зохиолч Кларенс Бадинтон Келланд хэлсэн байдаг. Ингээд алдартнуудын ааваасаа үлгэрлэсэн “алтан” сургамжуудын талаар өгүүлье.

1. Ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах

Хөгжимчин Жеймс Тэйлор гадуур аялан тоглолт хийж явахдаа аавынхаа нэгэн сургамжийг үргэлж санаж явдаг гэжээ. Энэ нь эцгийн хүүдээ хандаж хэлсэн “Зөвхөн гэр бүлийнхээ төлөө байх” гэдэг захиас байв. “Би амьдралын тэмцэлийн төлөө гэр бүлээ орхигдуулахыг хүсдэггүй. Аль болох ажил, амьдралын тэнцвэрийг хадгалахыг хичээдэг. Энэ бол аавын минь надад өгсөн “алтан” зөвлөмж” хэмээжээ.

2. Боловсролоо эрхэмлэ

“X-Men” киноны дүрээрээ бидний эчнээ танил болсон Хью Жекман эцгийнхээ сургаалиар үлгэрлэж явдаг. “Миний аав боловсролыг хамгийн эрхэм хэмээн сургадаг байсан” гэж Жэкман дурьдсан байдаг. “Хүсэл тэмүүлэл – дуртай зүйлээ олж, дараа нь энэ бүх зүйлийг сурч мэдэхийн тулд чадах бүхнээ хий. Сурах хүртлээ тэмц” гэсэн энэхүү зөвлөгөөг зүрх сэтгэлдээ шингээж, үргэлж суралцаж, хөдөлмөрлөдөг тэрээр 2013 онд Оскарын шагналд нэр дэвшиж, тэр жилдээ Алтан бөмбөрцөг хүртсэн билээ.

3. Сахилга баттай байх

“Аавын маань хэлэх дуртай үг нь “үргэлж сахилга бат” байлаа. Тэр сахилга батгүй бол та хаашаа ч хүрэхгүй гэж үргэлж хэлдэг байсан. Би үүнтэй 100 хувь санал нийлдэг. Амжилтанд хүрэх амаргүй. Үүний тулд төлөх ёстой золиослол гэж бий”  гэж дуучин Энрике Иглесиас аав Хулиогийнхоо тухай ярьжээ.

4. Битгий худлаа ярь

Америкийн кантри дуучин, хөгжмийн зохиолч Мерле Хаггард аав минь намайг есөн настай байхад өөд болсон. Хар багадаа хагацал үзсэн хэдий ч нэгэн сургамж нь өдгөө ч миний сэтгэлд байдаг юм. Аав маань худалч хүнийг үзэн яддаг байсан юм. Худал хуурмаг зүйлийг олж мэдэх хялбар шүү дээ” хэмээн “Men’s Journal”-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.

5. Амьдралдаа бүрэн дүүрэн амьдар

“Boogie Nights” киноны од Бөрт Рейнольдс “Би аавыгаа шүтдэг. Гэхдээ түүнд ямар нэгэн шалтгаанаар бидэнд гаргах цаг хомс байсан. Тэр хотын цагдаагийн газрын дарга байсан. Би хэзээ ч түүнийг дүрэмт хувцаснаас нь хальж мэддэггүй байжээ. Дэлхийн 2-р дайнд оролцохоор явахад нь би залуухан байсан. Тэр өдөр бүр яг л сүүлчийнх шиг амьдардаг байсан. Хэн ч төгс биш гэдгийг олж мэдээсэй гэж аав минь бидэндээ захиж хүсдэг байсан гэж хожим би ухаарсан юм” гэжээ.

6. Тайтгарлын бүсээ орхи

“Аав, ээж маань намайг хар багаас сайн хийж чаддаггүй зүйлсийг л хийхийг даалгадаг байв. Тухайлбал, усанд сэлэх, хөл бөмбөг гэх мэт олон төрлийн спортоор хичээллэхийг уриалан дууддаг байв. Би тухайн үед яагаад тэгж их спортоор хичээллүүлэхийг хичээдэг байсныг нь ойлгодоггүй байсан. Тухайн үед би үүнийг ямар ч утга учиргүй зүйл гэж боддог байлаа. Гэвч энэ нь намайг удирдан чиглүүлэх боломжуудтай танилцуулж, тааламжтай санагддаг зүйлдээ наалдаж суухын оронд өөрийгөө сорих хүчтэй болгохыг заасан гэдгийг хожим ойлгосон гэж Майкрософтыг үндэслэгч  Билл Гейтс ярьжээ.

7. Мэдээлэлтэй байгаарай

Алдарт жүжигчин Жорж Клуни”Манай гэр бүлийнхэн үргэлж дэлхий дээр юу болж байгаа талаар ярилцдаг байсан. Бид ширээний ард сууж өглөөний цай уунгаа, машин дотроо ярилцдаг. Бид дэлхий дээрх шударга ёсны талаар бие биенээ ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэхийг хүсдэг байсан юм. Гэхдээ түүнийгээ хошигнолоор илэрхийлдэг байсан” хэмээжээ.

8. Өөрийгөө бусдад батлахыг бүү хичээ

Холливуудын нэрт жүжигчин Курт Рассел ” Миний эцгийн надад өгсөн олон зөвлөгөөнүүдийн дотроос намайг анх жүжигчин болоход хэлсэн үг сэтгэлд хоношин үлджээ. Би дөнгөж өсвөр насандаа байсан юм. Өөрийгөө чамгүй амжилттай боллоо гэж эрдэж байсан үе. Тэгэхэд аав намайг дэргэдээ суулгаад “За, тэд чамд ​​эр хүн шиг цалин хөлс өгч байна. Одоо ​явж эр хүн шигээ ​ажлаа хий” гэж хэлэв. Тэр үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ? Тэрээр жүжиглэх тухай биш харин аль ч салбарт хамаатай зүйлийг ярих гэж байсан нь тодорхой. Бусдад бишрэгдэх, өөрийгөө батлахын тулд биш өөрөө өөртөө зориулж хийсэн бол хийсэн зүйлээ үнэхээр үнэлж чадна гэж надад зааж өгсөн” гэжээ.

9. Хөгжилд!

Хэрэв Брэд Питт ааваасаа ямар нэгэн зүйл сурч үлгэрлэдэг бол тэр нь хийж байгаа зүйлдээ үргэлж дуртай байх ёстой гэдэг зүйл. Би ахлах сургуульд байхдаа теннис тоглодог, тэмцээнд оролцож, McEnroe-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг нь байсан. Гэхдээ аав минь надаас тун оновчтой нэгэн асуултыг асуусан. “Чи хөгжилдөж чадаж байна уу?” гэж асуусан юм. Харин би “Үгүй” гэж хэлсэн. Тэр хариуд нь “Битгий хий” гэж хэлсэн.

10. Өөрийгөө дайчил

“Амьдралд ямар нэгэн байдлаар өөрийгөө тайтгарлын бүсээс гаргах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол та хэзээ ч өсөхгүй. Үүнийг надад ухааруулсан хүн миний эцэг. Дасан зохицсон зүйлсээс гарч, тэмцэх нь жинхэнэ амьдрал. Энэ чамайг үргэлж хүчирхэгжүүлнэ” гэж “Музейд өнгөрүүлсэн шөнө” киногоор нь та бидний сайн таних жүжигчин Бен Стиллер хэлжээ.  

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд