No menu items!
HomeХөтөчАрьс арчилгааны зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг юүтүб сувгууд

Арьс арчилгааны зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг юүтүб сувгууд

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа арьс арчилгааны зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг юүтүб сувгуудыг танилцуулж байна.

Hyram

4.5 сая дагагчтай энэхүү юүтүб суваг Z үеийнхий дунд ихээхэн алдартай гэнэ. 25 настай юүтүбер залуугийн бичлэгүүд “Нью Йорк Таймс” сонины анхаарлыг татаж байсан удаатай. Түүний видеонууд нь өсвөр насныханд тохиолддог батга, нарнаас хамгаалах тос, арьсны эмзэг байдал зэрэг бусад нийтлэг асуудалд анхаарлаа хандуулсан байдаг.   

Гоо сайханы мэргэжилтэн: The Green Belle

Тэрээр арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг хортой химийн бодисын талаар олж мэдсэнээс хойш байгаль орчинд ээлтэй, амьдралын хэв маягт тохирсон эко, хоргүй бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болжээ.

The K-Beauty Queens: Beauty Within

Солонгосын арьс арчилгаа, гоо сайхны зөвлөгөө өгдөг юүтүб судгуудын нэг болох “Beauty Within“-г Ровена Цай, Феликиа Ли нар хөтөлдөг. Тэд 20-30 минутын видеогоороо дамжуулан арьс арчилгаа, гоо сайхан, эрүүл мэндийн цогц мэдээллүүдийг хүргэхийг зорьдог. Мөн мэргэжилтнүүдээс тодорхой бүтээгдэхүүн, чиг хандлагын талаар зөвлөгөө авч хүргэдэг.

Anara’s Makeup

Энэхүү юүтүб хуудсыг дагаснаар Beauty Diary гоо сайхны цуврал хичээлүүдийг хүлээн авах боломжтой. Ингэснээр арьсны бүтэц хийгээд зөв арчилгааны талаар мэдээлэлтэй болно. Тус студийн захирал мэргэжлийн makeup artist бөгөөд загварын салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай.

Coco Batbuyan

Энэхүү юүтүб сувгийг дагаснаар арьс арчилгааны зөвлөмж, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээллийг авах боломжтой. Тэрээр батгатай арьс арчилгаа, жирэмсэн болон өсвөр насныхны арьс арчилгаа гээд нэлээд өргөн сэдвээр туршлага, мэдээллээсээ хуваалцдаг.

Michelle Elleh

Энэхүү юүтүб хуудсыг дагаснаар арьс арчилгааны зөвлөгөө, бүтээгдэхүүний сэтгэгдэл болон эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн тухай бичлэгүүдийг 7 хоног бүрийн Лхагва гараг бүр хүлээн авах боломжтой.

Gerle Flamme

Энэхүү суваг нь охид, залуучууд, бүсгүйчүүд зэрэг бүх насныханд зориулсан гоо сайхан, үс болон арьс арчилгааны талаар хэрэгтэй мэдээлэл, зөвөлгөө өгөх зорилготой бөгөөд сонирхолтой бичлэг, подкастыг хүргэдэг.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд