No menu items!
HomeХэн юу хэлэвА.Ариунзаяа: Капитал банк татан буугдсанаас хойш 33 удаа уулзсан

А.Ариунзаяа: Капитал банк татан буугдсанаас хойш 33 удаа уулзсан

-

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

2017 онд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14 хувь буюу тус бүр долоон хувь байсныг 19 хувь буюу тус бүр 8.5 хувьд хүргэсэн.

Ингэхдээ ажил олгогч болон даатгуулагчид дарамт учруулахгүй байх үүднээс тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд нэг хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд нэг хувиар гэхчлэн үе шаттай нэмэгдүүлэх болсон юм. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьснаар 2021 онд мөрдөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 9.5 хувь болгох асуудлыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулж, 2020 онд 8.5 хувь хэвээр мөрдсөн.

Ийнхүү 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл 9.5 хувь болж нэмсэгдсэн. Гэхдээ энэ хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учраас нийгмийн даатгалын шимтгэлийг энэ оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 17 хувьд хүргэхээр тооцсон.

Өөрөөр хэлбэл, 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэл ажил олгогч, даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээс зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөрүүлсэн хэлбэрээр буюу 8.5 хувиар төлөх зохицуулалт хэрэгжиж байгаа. 

Харин Т.Энхтүвшин нарын гишүүдийн санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүнд нөхцөлд байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлийг нийт хоёр хувиар бууруулах асуудлыг тусгасан байна. Ингэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр 8.5 хувиар тооцохоор буюу НДШ-ийг нийт хоёр хувиар бууруулах тухай уг хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөхөөр заасан байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооноос уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн билээ. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Капитал” банктай холбоотой асуудлаар хариулт өглөө.

Тус банкинд Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг байрлуулж байсан бөгөөд да мпуурснаасаа нь хойш тус сангуудын мөнгөн хөрөнгийг эргэн төлөөгүй байгаа юм. А.Ариунзаяа сайд энэ талаар хэлэхдээ “Капитал банк татан буугдсанаас хойш банкны эрх хүлээн авагчидтай удаа дараа уулзсан. Тодруулбал, 33 удаа уулзаж, 28 албан бичиг, 40 цахим шуудан хүргүүлсэн. Энэ мэтээр бид ажилласаар л байна. Шүүхийн шийдвэр огт гараагүй, процесс нь үргэлжилсээр байгаа нь хүндрэл учруулж байна” гэв. 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд