No menu items!
HomeХөтөчБамбайн ЭХО оношилгооны үнийн мэдээлэл

Бамбайн ЭХО оношилгооны үнийн мэдээлэл

-

Хэрэгтэй мэдээ мэдээллийг хүргэдэг “Хөтөч” булангаараа улсын болон хувийн томоохон эмнэлгүүдэд хийгддэг бамбайн ЭХО шинжилгээний үнийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Бамбай булчирхай нь хүзүүний урд доод хэсэгт, төвөнхийн доор байрладаг дотоод шүүрлийн эрхтэн. Бамбай булчирхай нь даавар ялгаруулдаг бөгөөд энэ нь цусаар дамжин бүх эрхтэний үйл ажиллагаа бодисын солилцоонд нөлөөлдөг.

Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах, эсвэл хэмжээгээр томрох, зангилаа үүсэх зэрэг бүтцийн өөрчлөлт гарснаас өвчин үүсдэг. Бамбай булчирхайн хэмжээгээрээ томрохыг бахлуур өвчин гэж нэрлэнэ. Бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал нь ялгаруулах дааврын хэмжээ хэт ихсэх буюу гипертиреоз, эсвэл хэт багасах гипотиреоз гэсэн шинжээр илэрнэ. Булчирхайн бүтцийн өөрчлөлт ба үйл ажиллагааны алдагдал нь тэр бүр хоорондоо холбоотой байгаад байдаггүй. Жишээлбэл, хэмжээгээр жижиг булчирхай хэт их даавар ялгаруулж, харин томорсон булчирхай бага даавар ялгаруулж байж болно.

Бамбай булчирхайн ЭХО оношилгоогоор дараах эмгэг өөрчлөлтүүдийг илрүүлдэг.

-уйланхай

-бамбай булчирхайн үрэвсэл

-гипотиреоз буюу бамбай булчирхайн дааврын дутагдалын үед хэмжээгээр жижигрэдэг

-бамбай булчирхайн зангилаа

-бамбайн хоргүй болон хортой хавдар 

Ямар нэг дотоод шүүрлийн талаас зовиуртай. Урьд нь дотоод шүүрлийн булчирхайн эмгэг оношлогдож байсан бол 4-5 сард нэг удаа, эрсдэлтэй бүлэгт хамаарагдах хүмүүс (хортой нөхцөлд ажилладаг, экологийн тааламжгүй бүсэд амьдардаг ) 6 сард нэг удаа, 50- с дээш насныхан жилд нэг удаа бамбай булчирхайн ЭХО оношилгооонд хамрагдахыг зөвлөдөг байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Нарийн мэргэжлийн эмчид үзүүлснээр шаардлагатай тохиолдолд ЭХО оношилгоонд хамрагдана. Эрүүл мэндийн даатгалаар үйлчилнэ.

Лавлах утас: 1800-0119, 8018-3000

Фейсбүүк хаяг: УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Амбулаториор үзүүлж, эмчийн бичиг авснаар ЭХО оношилгоонд хамрагдана. Бамбай булчирхай ЭХО-д харуулахдаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн байх, бамбай булчирхай үзүүлэхдээ хүзүүг ил гаргасан байх /зүүлтээ авах/ шаардлагатай. Мөн өлөн ирэх шаардлагагүй.

Лавлах утас: 7015 0222

Фейсбүүк хаяг: УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Бамбайн ЭХО шинжилгээ эрүүл мэндийн даатгалаар төлбөргүй хийгдэнэ. ЭХО оношилгоонд хамрагдахын тулд эмчийн бичиг шаардлагатай.

Лавлах утас: 7704-6666

Фейсбүүк хаяг: Улсын гуравдугаар төв эмнэлэг

УБ Сонгдо” эмнэлэг

Тус эмнэлэгт бамбайн ЭХО оношилгоог 44 мянган төгрөгөөр хийдэг. ЭХО-д үзүүлэхэд заавал эмчийн бичиг шаардлагагүй бөгөөд 7575-2727 утсаар цаг захиалж үйлчлүүлнэ. Ковид19-ийн түргэвчилсэн шинжилгээ өгөөд эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой.

Лавлах утас: 7575-2727

Фейсбүүк хаяг: UBSongdoHospital

Грандмед” эмнэлэг

Тус эмнэлгт өнгөт доплер эхо аппаратаар (хэвлийн, зүрхний, бамбайн, эмэгтэйчүүд) оношилгоо хийгддэг. Бамбайн эхо оношилгооны үнэ 36 мянган төгрөг. Дараах лавлах утсанд холбогдон цаг захиалж үйлчлүүлэх боломжтой юм. Бамбай булчирхайн багц шинжилгээний үнэ нь 240 мянган төгрөг бөгөөд өдөртөө хариу нь гарна. Үүнд цусны шинжилгээ, зүрхний бичлэг, бамбайн эхо зэрэг багтана.

Лавлах утас: 7700 0066

Фейсбүүк хаяг: GrandMedHospital

Интермед” эмнэлэг

Чихрийн шижин болон бамбай булчирхайн эмгэгийн үеийн шинжилгээг эмнэлгийн өөрийн лабораторид хамгийн сүүлийн үеийн анализаторууд ашиглан хийдэг тул оношилгоо баталгаатай, нэг цэгт хурдан шуурхай үйлчлэх боломжтой. Бамбайн ЭХО оношилгооны үнэ 55 мянган төгрөг. ЭХО-д үзүүлэхэд эмчийн бичиг шаардлагагүй. Цаг захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг авах бол дараах утсанд холбогдох боломжтой.

Лавлах утас: 7701-1111

Фейсбүүк хаяг: Intermed Hospital Mongolia

Мөнгөн гүүр” эмнэлэг

Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч нараар хамгийн сүүлийн үеийн RESONA 6 аппаратаар хэвлийн эхо, бамбайн эхо, зулайн эхо, ургийн эхо, түнхний эхо, хөхний эхо, үений, зөөлөн эдийн эхо зэрэг оношилгоонд хамрагдах боломжтой. Бамбайн ЭХО оношилгооны үнэ 45 мянган төгрөг.

Лавлах утас: 7708 0303

Фейсбүүк хаяг: Mөнгөн гүүр эмнэлэг

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд