No menu items!
HomeЭрүүл мэндНүдний хурц өвдөлт юунаас болж үүсдэг вэ?

Нүдний хурц өвдөлт юунаас болж үүсдэг вэ?

-

Нүдний хурц өвдөлт үүсэх олон шалтгаан байдаг бөгөөд  эмчлүүлэхгүй удвал хараа муудахаас эхлээд олон ноцтой хүндрэл учруулдаг байна. Толгойн мигрень өвчин, нүдэнд хог орох,  нүдний үрэвсэл зэргээс шалтгаалах нь ч бий.

1.Нүдэнд гадны биет орох

Олон хүмүүсийн нүдэнд тоос шороо, үртэс зэрэг орсноор нүд нь маш хүчтэй өвдөх нь бий. Гэхдээ үүнийг ус буюу давсны уусмалаар зайлж  хогийг гаргасны дараа өвчин нь намддаг. Тэгээд ч өвчин нь намдахгүй байвал эвэрлэг бүрхэвч гэмтсэн байж мэднэ. Эмчид хандаарай.

2. Uveitis

Uveitis бол нүдний дунд давхаргын үрэвсэл юм. Энэ үрэвсэл нь нүдний линз, торлог бүрхэвч, харааны мэдрэл, болор зэрэгт нөлөөлдөг. Заримдаа нэг нүд гэхдээ хоёр нүд 2-лаа ч өвчилж болно.

Uveitis гол шинж тэмдэг нь нүдний өвдөлт ба улайлт, нүд бүрэлзэх гэрэлд мэдрэмтгий байдал зэрэг юм.  Энэ өвчин нь нүдний эдийг гэмтээж, улмаар хараа муутгаж ч болзошгүй.

3. Склерит

Склерит нь нүдний хамгийн гадна талын мембраны үрэвсэл юм. Халдвар, аутоиммун өвчний улмаас эсвэл эмийн гаж нөлөөнөөс болж хүмүүс склерит өвчнөөр өвчилдөг. Зарим тохиолдолд эмч нар шалтгааныг тодорхойлж чадахгүй байх нь ч бий. Склерит өвчтэй хүнд шөнийн цагаар эсвэл нүдний хөдөлгөөн ихсэх үед өвдөлт мэдэрнэ. Мөн гэрэлд мэдрэмтгий болох, нулимс гоожих, холын хараа муудах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.

4. Кластер

Кластерийн толгой өвдөлтөөс болж  нүд, дух орчмоор маш хүчтэй хатгуулж, халуу оргиж өвддөг бөгөөд ихэвчлэн 15 минутаас 2 цаг хүртэл үргэлжилдэг. Кластерууд хэдэн өдөр эсвэл хэдэн долоо хоногоор байнга өвддөг бөгөөд энэ хооронд өвдөлтгүй үе ч байх нь бий. Бусад шинж тэмдэг нь толгой таллаж хүчтэй өвдөх, нүд улайж, нулимс гоожиж, хамар битүүрэн, зовхи бүлцийж, хөлөрч тайван бус болж мөн сэтгэлийн хөөрөлд автах гэх мэт байна. Ихэвчлэн өдрийн цагаар тохиолдоно.

5. Мигрень

Мигрень бол толгой өвдөх, болон бусад олон шинж тэмдэгтэй өвчин юм. Энэ өвчний үед нүдний уганд хүчтэй өвдөх, гэрэл ба дуунд мэдрэг болох,  харааны өөрчлөлт, нүд анивчих, хараа хэсэгчилэн муудах, толгой эргэх, ядарч сулбайн  дотор муухайрах, бөөлжих сэтгэл санааны байдал тогтворгүйтэх, анхаарал төвлөрөхөд бэрхшээлтэй болох гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Шинж тэмдэг нь ихэвчлэн 4-72 цаг үргэлжилдэг. Эмч, судлаачид өнөөг хүртэл мигрень юунаас болж үүсэж  байгааг бүрэн тайлж чадаагүй  байна. Мөн энэ өвчнийг сэдрээдэг олон зүйлс байдаг бөгөөд хүчтэй муу сэтгэл хөдлөл, стресс, сэтгэлийн түгшүүр, нойргүйдэл, ядаргаа, хэт ачаалал болон  шоколад, хуучирсан  бяслаг, боловсруулсан мах гэх мэт  зарим хоол хүнс согтууруулах ундаа , кофеин агуулсан ундаа гэх мэт орохоос гадна  дааврын өөрчлөлт, тухайлбал сарын тэмдэг эсвэл цэвэршилтийн үеэр тохиолддог байна. Өвчин намдаах эм хэтрүүлэн хэрэглэх ч бас орно.

6. Глаукома

Глаукома бол харааны мэдрэлийг гэмтээх өвчин юм. Глаукома өвчний үед эмчилгээ хийлгээгүй тохиолдолд нүдний хараа муудах, сохрох шалтгаан болдог. Глаукомын гурван хэлбэр байдаг. Энэ өвчин нь тэр дороо мэдэгддэггүй. Шинж тэмдэг нь аажмаар илэрдэг. Нүдний урд хэсэгт шингэн хурдан хуримтлагдаж, даралт огцом нэмэгдэж, нүд хүчтэй өвдөхөд өнцгийг хаах глаукома үүсдэг. Энэ өвчний өөр нэг нэр бол нарийн өнцөгт глаукома юм. Бусад шинж тэмдгүүд нь гэнэт толгой хүчтэй өвдөх дотор муухайрах нүд бүрэлзэх гэх мэт.

7. Толоса

Толоса-Хант синдром нь нүдний гэнэтийн хүчтэй өвдөлтийг үүсгэдэг ховор тохиолддог эмгэг юм. Энэ нь ихэвчлэн нэг нүдэнд нөлөөлдөг бөгөөд нүдээ хөдөлгөхөд өвдөлттэй байдаг. Зарим хүмүүст  нүдний түр зуур саажилт маягаар илрэх нь  байдаг. Бусад шинж тэмдгүүд нь толгой өвдөх,  давхарлаж  харагдах,  ядаргаа , нэг нүдний зовхи бүлцийж унжих гэх мэт.  Толоса-Хант синдромын шинж тэмдгүүд нь заавал  эмнэлэг явах шаардлагагүйгээр  арилдаг бөгөөд үе үе давтагддаг. Энэхүү хам шинжийн шалтгаан тодорхойгүй байгаа ч зарим эрдэмтдийн үзэж байгаагаар үрэвслээс үүсдэг бөгөөд энэ нь хэвийн бус аутоиммун хариу урвалтай холбоотой гэж үздэг.

Эх сурвалж: medicalnewstoday

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд