No menu items!
HomeЗөвлөгөөХумсны гажиг ба түүний төрлүүд

Хумсны гажиг ба түүний төрлүүд

-

Хумсны гажиг гэж юу вэ?

Эрүүл хумсны гадаргуу толигор, өнгө нь жигд байдаг. Хөгшрөх тусам босоо судал үүсэж,  хэврэг болох нь бий. Энэ нь онц нөлөөгүй.

Хумсаа гэмтээвэл хүрэн толбо тогтоно. Харин бусад толбо, өнгө өөрчлөгдөх, хумс хөндийрөх зэрэг нь хуруу, гарын гэмтэл, вирусийн гаралтай (хэвлийн хөндий), халдвар (онихомикоз), химийн эмчилгээнд хэрэглэдэг зарим эм зэргээс үүдэлтэй байдаг. Эм, эмчилгээнээс болж хумсны харагдах байдал өөрчлөгдөх нь олонтаа тохиолддог учраас зөвхөн хумсыг нь харж өвчнийг оношлох нь дутагдалтай.

Харин өвчнийг оношлоход бусад шинж тэмдэг, биеийн үзлэг зэрэгт нэмэлт мэдээлэл болгон ашиглах боломжтой юм. Таны хумсны байдал өөрчлөгдвөл эмчээс заавал асуугаарай.  

Тэр тусмаа өнгө өөрчлөгдөх (хар зураас, цагаан судал, эсвэл хумсны өнгө өөрчлөгдөх) хумсны хэлбэр өөрчлөгдөх (барзгар эсвэл үелсэн товгор судал гарах) хумсны зузааны өөрчлөлт (зузаарах, нимгэрэх) хэврэгших,  хумс цоорох, хумсны эргэн тойронд шархалж, цус гарах,  хумсны эргэн тойронд хавдах эсвэл улайх,  хумсны эргэн тойронд өвдөх, арьснаас ховхорч хөндийрөх гэх мэт.

Хумсанд судал үүсэх

Хумсан дээр үүсэн үелсэн долгионуудыг Beau-ийн судал гэж нэрлэдэг. Эдгээр нь ихэнхдээ хоол тэжээлийн дутагдлын шинж тэмдэг юм.

Beau-ийн шугамыг үүсгэдэг бусад нөхцөлүүд нь: улаанбурхан, гахайн хавдар, улаанууд зэрэг өндөр халууралт үүсгэдэг өвчин, захын судасны өвчин, хатгалгаа чихрийн шижин, цайрын дутагдал зэрэг юм.

Клубинг

Клубинг гэдэг нь аажмаар хэдэн жилийн турш үргэлжлэн хумс зузаарч, хурууны үзүүр тойрон мурийхийг хэлнэ. Энэ нь зүрх судасны өвчин, гэдэсний үрэвсэл, элэгний өвчин, уушигны өвчин, ДОХ зэрэг өвчнөөс үүдэн цусан дахь хүчилтөрөгч багассантай холбоотой.

Койлоничиа

Койлоничиа гэдэг хумс хотойж халбага шиг болдог эмгэг. Үүнийг “халбага” гэж нэрлэдэг. Халбага эмгэг нь төмрийн дутагдлаас үүсэн цус багадалт, зүрхний өвчин гемохроматоз, элэгний эмгэг, төмрийн илүүдэл, улаан чонон ярын үрэвсэл, аутоиммун эмгэг гипотиреодизм зэргээс шалтгаалж үүсдэг.

Цагаан толбо

Хумсан дээрх жигд бус цагаан толбо эсвэл зураасыг лейконичиа гэдэг. Эдгээр нь ихэвчлэн бага зэргийн гэмтлийн үр дагавар бөгөөд тийм ч хор хөнөөлгүй байдаг. Заримдаа лейконичиа нь эрүүл мэндийн байдал  мөн хоол тэжээлийн дутагдалтай холбоотой үүсдэг. Мөн өөр шалтгааныг нь дурдвал,  халдварт өвчнүүд, бодисын солилцооны эмгэг, системийн өвчин, мөн зарим төрлийн эмийн нөлөө зэрэг юм.

Mees шугам

Mees гэдэг нь хумсан дээр үүсэн хөндлөн цагаан шугамуудыг хэлнэ. Энэ нь хүнцлийн хордлогын шинж тэмдэг байж болно. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрвэл биед хүнцэл байгаа эсэхийг шалгах үс, эсийн шинжилдгээ өгөх хэрэгтэй.

Онихолиз

Онихолизын үед хумс нь ховхорч цагаардаг. Энэ нь халдвар, гэмтэл, эсвэл хумсны бүтээгдэхүүнүүдээс үүдэлтэй байж болно. Онихолизын бусад шалтгаанууд нь: хайрст үлд бамбай булчирхайн өвчин зэрэг юм.

Pitting

Pitting гэж хумсны толион дээрх нарийхан атираануудыг нэрлэнэ. Энэ нь psoriasis өвчтэй хүмүүст түгээмэл тохиолддог. Системийн зарим өвчнүүд нь энэхүү атирааг үүсгэдэг гэж үздэг.

Терри

Хумсны ирмэг хар хүрээтэй байвал үүнийг Терри гэж нэрлэдэг.Энэ нь ихэвчлэн хөгшрөлтөөс үүдэлтэй байдаг. Гэхээ дараах шалтгаанууд ч бас нөлөөлж болно. Тухайлбал, зүрхний архаг дутагдал чихрийн шижин элэгний өвчин  гэх мэт зүйлс багтана.

Хумс шарлах

Шар хумсны синдром нь хумс зузаарч товхойж шарлах эмгэг юм. Үүний шалтгаан нь дотор эрхтний хорт хавдар лимфедем, гар хавагнах гялтангийн шингэн, уушиг ба цээжний хөндийн хооронд шингэн хуримтлагдах архаг бронхит, синусит зэрэг амьсгалын замын өвчин ревматоид артрит зэрэг болно.

Хумсаа аятайхан хэлбэр дүрстэй байлгах хамгийн гол зүйл нь зөв арчилгаа байдаг. Хумсаа мэрэхгүй, цэвэрхэн хуурай байлгах хэрэгтэй. Мөн хумс арчилгааны тэжээлийн тос түрхэж хэрэглэж заншаарай.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд