No menu items!
HomeХүмүүсТэрбумтнуудын салалт ба хөрөнгийн хуваарилалт

Тэрбумтнуудын салалт ба хөрөнгийн хуваарилалт

-

  Цахим орчинд Билл, Мелинда Гейтс нарын салалт нэлээд шуугиан тарьж байна. Дэлхийн тэргүүн баячуудын нэг, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 27 жилийн дараа эхнэрээсээ салахаар шийдсэнээ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдээд буй билээ. Тэрбээр “Бид маш сайтар бодож тунгаасны эцэст гэрлэлтээ цуцлуулах шийдвэрийг гаргалаа. Бид өнгөрсөн 27 жилийг хамтдаа туулахдаа гурван хүүхдийн эцэг, эх болж, дэлхий даяар сая сая хүнийг эрүүл, сайхан амьдруулахын төлөө ажилладаг хамтын санг бий болгосон. Энэ сангийнхаа үйл ажиллагааг зогсоохгүй, цаашид хамтран ажиллах болно” хэмээн жиргэсэн юм.

Тэд 1980-аад онд танилцсан бөгөөд тухайн үед Мелинда “Microsoft”-ын ажилтан байв. Тэд 1994 онд Хавайн Ланаи арал дээр хуримаа хийсэн. Одоо тус арлыг Гейтсийн эртний өрсөлдөгч Ларри Эллисон эзэмшдэг гэнэ. Дараа жил нь буюу 1995 онд Гейтс 12.9 тэрбум долларын хөрөнгөтэй болсноор дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд багтав. Тэд өдгөө гурван хүүхэдтэй юм.

Өдгөө 65 настай Билл Гейтс 146 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн хэмжээнд хөрөнгөөрөө дөрөвдүгээрт бичигдэж байна. Дэлхийн тэргүүн баянд тооцогдох түүний салалтын дараа хөрөнгөө хэрхэн хуваах нь одоогоор бүрхэг хэвээр байна. Тэд тусдаа амьдарч байгаа бөгөөд санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулахыг тодорхойлсон баримт бичигт гарын үсэг зурсан. Шүүхээс тусдаа амьдрах гэрээнд үндэслэн хөрөнгөө хуваах шийдвэрийг гаргасан ч  эдгээр мэдээлэл нь хараахан ил болоогүй байна.

Блүмберг агентлагийн мэдээлснээр Мелинда одоогоор 1.8 тэрбум ам.долларын үнэт цаас аваад байна, хөрөнгө хуваах үйл явц дуусаагүй гэжээ. Гейтсийнхний амьдардаг Вашингтон мужийн хуулиар гэрлэлтийн гэрээгүй хосууд гэрлэлтээ цуцлуулахдаа хөрөнгөө тэнцүү хуваадаг байна. Хэрэв тэд хөрөнгөө адил тэнцүү хувааж авбал 70 тэрбум орчим ам.долларын орлоготой болох юм. Ингэснээр Мелинда Франсуаз Беттенкур-Мейерсийн дараа орж, дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн хоёрдугаарт бичигдэх юм байна. Тэдний салалт түүхэн дэх хамгийн үнэтэй салалт байж чадах болов уу?

Бүх цаг үеийн тэргүүн баячууд гэр бүлээ цуцлуулахдаа хөрөнгөө хэрхэн хуваасан талаар сонирхуулая.

# 5. Рой ба Патриция Дисней: 600 сая доллар

Рой, Патрисиа Дисней нар хамт амьдраад 52 жил болсны эцэст 2007 онд салах өргөдөл гаргажээ. Тухайн үед Рой 77-той харин Патрициа 72 настай байв. Тэрээр алдарт Уолт Диснейн ахын хүү бөгөөд салах үедээ 1.3 тэрбум долларын хөрөнгөтэй байжээ. Харин салалтын дараа эхнэртэйгээ хөрөнгөө хувааж, энэхүү хөрөнгийнхөө тэн хагастай үлджээ. 2008 онд тэрээр зохиолч Лесли ДеМузтэй гэрлэсэн ч жилийн дараа насан эцэслэсэн юм.

# 4. Стив, Элейн Винн: 850 сая доллар

Стив, Элейн Винн нар нь казино, амралтын газрын зориулалт бүхий “Wynn Resorts” компанийн үүсгэн байгуулагчид юм. Тэд 2010 онд хоёр дахь удаагийн салах өргөдлөө өгч, гэрлэлтээ цуцлуулжээ. Элейн компанийнхаа 11 сая долларын хувьцаа эзэмшиж байсан нь тухайн үед 795 сая орчим долларын үнэтэй байв. Стив 2018 онд “Wynn Resorts”-ийн гүйцэтгэх захиралын албан тушаалаас огцорсон бөгөөд бэлгийн дарамттай холбоотой асуудлын улмаас бүх хувьцаагаа зарсан аж.  Одоо Элейн Винн компанийнхаа хамгийн том хувьцаа эзэмшигч болжээ.

# 3. Харольд Хамм, Сью Энн Арналл нар: 975 сая доллар

Тэдний салалт шүүх дээр гурван жилийн турш ширүүн тэмцэл болсон. Газрын тосны магнат Хамм эхнэртэйгээ 26 жил ханилсан ч хүүхэдтэй болж чадаагүй юм.  Тэрээр 2015 онд 975 сая долларын чек бичиж өгсөн ч Сью Энн илүү их мөнгө шаардсан байна. Тэрбээр Хаммын 13.6 тэрбум долларын хөрөнгөнөөс илүү их хувь авахыг хүссэн тул давж заалдах өргөдөл гаргасан юм. Харин Оклахома мужийн Дээд шүүх Хаммтай санал нийлж, Арналлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон аж.

# 2. Билл ба Сью Гросс: 1.3 тэрбум доллар

Pacific Investment Management Co-г үүсгэн байгуулагч гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан Билл Гроссын салалтын асуудал тун амархан шийдэгджээ. Тэд 2016 онд салж, Сью нэг жилийн дараа 1,3 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Мөн түүнд тэдний хамт амьдарч байсан Лагуна далайн эрэг дэх 36 сая долларын үнэтэй байшин, 1932 онд Пикассогийн 35 сая доллараар зарагдсан “Le Repos” зургийг бэлэглэжээ. Билл гурван муурныхаа нэгийг авч үлдэхийг хүссэн ч Сью гурвууланг нь авсан байна.

# 1. Жефф Безос, Маккензи Скотт: 35 тэрбум доллар

Хоёр жилийн өмнө дэлхийн хамгийн баян хүн, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос мөн эхнэрээсээ салж, 25 жилийн амьдралдаа цэг тавьж байгаагаа мэдэгдэж байсан билээ. Жефф Безос эхнэр Маккензитэйгээ Нью Йорк дахь “DE Shaw”-д ажиллаж байхдаа танилцжээ. Маккензи 1994 онд “Amazon” компанийг үүсгэн байгуулахад Безост тусалж байсан гэдэг. Харин 2019 онд тэд салах шийдвэрийг гаргаснаар Жефф эхнэртээ Амазон компаныхаа нийт хувьцааны 4%-тай тэнцэх хөрөнгийг үлдээсэн. Хоёр жилийн дараа Скоттын хөрөнгө 53 тэрбум доллар болж, 2020 оны есдүгээр сард түүнийг дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр нэрлэж байв.

celebritynetworth

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд