No menu items!
HomeХүмүүс“Ододтой бүжиглэе” шоуны шүүгч О.Саранхүү Алдарт эхийн одон авлаа

“Ододтой бүжиглэе” шоуны шүүгч О.Саранхүү Алдарт эхийн одон авлаа

-

Үзэгч бүрийн шимтэн үзэж буй “Ододтой бүжиглэе” шоуны шүүгч О.Саранхүүгийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

Шүүгч О.Саранхүү “Эхийн алдар” II одон авсныг шоуны үеэр хамт олон нь гардуулан өгчээ.

Монголын Бүжгийн Спортын Холбооны шүүгч, Латин формейшн бүжгийн ДАШТ-ний 5, 6-р байрны шагналт “Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч, удирдагч багш дасгалжуулагч, бүжиг дэглээч, “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч бол О.Саранхүү.

Бүжгийн спорттой амьдралаа холбоод 20 жил болж байгаа түүний шавь нараас бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер 21, спортын мастер 35 тамирчин төрсөн гэдэг.

О.Саранхүү 1979 онд Улаанбаатар хотод төрсөн ч бага насаа Хөвсгөл аймагт өнгөрүүлжээ. Түүний ээж нь мэргэжлийн бүжигчин хүн бөгөөд Хөвсгөл аймгийн жөгжимт драмын театрт ажилладаг байж. Тэрээр дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь нь. О.Саранхүү шүүгч тус шоуны оролцогч Ангууч буюу Баттөрийн пратнёр Б.Халиуны хадам эгч нь. Тодруулбал, “Royal dance” бүжгийн клубийн ерөнхий дасгалжуулагч, “Dance chance” контентыг санаачлагч, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер О.Эрдэнэ-Очир нь үзэсгэлэнт шүүгчийн дүү нь юм.

О.Саранхүү 10 жилд байхдаа ангийнхаа гоцлол бүжигчин байсан. Хэрэв багаараа оролцох тэмцээн байвал багийнхаа ахлагч болж, цэнгээнт бүжгийн олон уралдаанд оролцдог байжээ. Аав нь түүнийг бүжгийн спортоор хичээллэхэд бүх талаар нь дэмждэг байсан талаар тэрээр дурссан байдаг. Түүний бүжгийн анхны хувцсыг аав урлаж өгсөн түүхтэй.

Тэрээр оюутан болж, ХААИС-д суралцаж байхдаа  “Хатантуул” бүжгийн хамтлагт элсжээ. Түүнийг их сургуулиа төгсөх жил нь “Хатантуул” хамтлаг нь улсын аварга болсон байна. О.Саранүү сургуулиа төгсөөд “Хатантуул” хамтлагтаа багшилжээ. Тэрээр “2007 онд н.Нинжбадгар захирал намайг манай шавиар дуудуулаад, яваад очсон. Маш гоё зааланд угтаж авч байлаа. Намайг тэнд очиход шавь нар маань бас дагаад хүрээд ирсэн. Тэнд л анх “star dance” хамтлаг маань “Од” гээд клубынхаа нэрээр байгуулагдсан” гэсэн байдаг.

2010 онд Монгол бүжгийн спортын холбоо, ДБСХ, болон Азийн бүжгийн холбооны гишүүнээр элсэж, бүжигчдэд  олон улсын  тэмцээнд орох эрх нээгдсэн байна. О.Саранхүү “Анх 2010 онд хамтлаг бүжгийн тэмцээнд “Star dance” хамтлаг маань явж байлаа” хэмээн дурсжээ.

Тэрээр  “Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч гэдгийг бүжиг сонирхогчид мэдэх байх. Энэ тухайгаа “2009 онд шавь нартаа зориулж, заал түрээсэлсэн. Энэ нэрийг шавь нар маань өгсөн л дөө. Одоо үйл ажиллагаагаа явуулаад 10 гаруй жил болж байна” гэсэн байдаг. Ингээд түүний удирдсан хамтлагууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, амжилтын эхлэлээ тавьжээ.

Шүүгч бүсгүй маань хамтран бүжиглэгчтэйгээ гэрлэсэн. Түүний нөхөр О.Оюунбат өдгөө “Moon dance” хамтлагийн дасгалжуулагч, бүжигчнээр ажилладаг байна.

Шүүгч О.Саранхүү нөхөртэйгөө 2004 онд “Хатантуул” хамтлагт байхдаа танилцаж байжээ. Тэрээр “Том хүү маань манай хамтлагт бүжиглэдэг. Манай гэрт бүжгийн талаар яриа их өрнөнө” хэмээн ярьсан байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд