No menu items!
HomeХүмүүсАшиг орлогоороо тэргүүлэгч 10 эмэгтэй жүжигчин

Ашиг орлогоороо тэргүүлэгч 10 эмэгтэй жүжигчин

-

Хамгийн өндөр цалинтай 10 эмэгтэй жүжигчнийг танилцуулж байна. Тэд өнгөрөгч онд “Форбс”-оос зарласан ашиг орлогоороо тэргүүлэчдээр нэрлэгдсэн юм.

1.София Вергара- 43 сая доллар

Өдгөө 49 настай жүжигчин Вергара өнгөрөгч онд 43 сая ам.долларын ашиг олжээ. Түүнчлэн “America’s Got Talent” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж, улирал бүрээс 10 сая ам.доллар олсон юм. Тэрээр “Modern Family” цувралд бүтээсэн дүрээрээ дөрвөн ч удаа Алтан бөмбөрцөг шагналд нэр дэвшиж байсан Холливудын хамгийн нөлөө бүхий Латин жүжигчдийн нэг юм.

2. Анжелина Жоли- 35.5 сая доллар

Анжелина Жоли нь 1975 оны зургаадугаар сарын 4-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод төржээ. Хамгийн үзэсгэлэнт бүсгүчүүдийн тоонд зүй ёсоор багтах тэрээр Лара Крофттын дүрийг бүтээж нэр алдарт хүрч байв. Тэрээр кино урлагийн хамгийн дээд шагнал болох Оскарын шагналыг хүртсэнээс гадна Алтан Бөмбөрцөг шагналыг гурван ч удаа хүртсэн. Жүжигчнийхээ ажлын хажуугаар хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар идэвхтэй ажилладаг нэгэн гэдгийг бид мэднэ.

3. Галь Гадот- 31.5 сая доллар

Жагсаалтын дараагийн дугаарт “Wonder woman” киногоор бидний сайн мэдэх Израилийн жүжигчин Галь Гадот бичигджээ. “Wonder Woman” кино дэлхий нийтийг байлдан дагуулсан. Тус киноны  өөр нэг амжилт бол өмнө нь төдийлөн нэрд гараагүй байсан Галь Гадотыг од болгосон явдал. Тэрээр “The Fast & Furious” кинонд Жизелийн дүрийг бүтээснээс өөрөөр олны анхаарлыг татах уран бүтээл хийж байгаагүй аж. Галь Гадот 1985 онд мэндэлжээ. Тэрээр 18 настайдаа төрөлх Израиль улсынхаа гоо бүсгүйгээр шалгарч, загварын салбарт хүч үзэж амжилтын гараагаа эхлүүлсэн юм.

4. Мелисса МакКарти- 25 сая доллар

АНУ-ын жүжигчин Мелисса Маккарти 1970 онд мэндэлжээ. Түүнийг “Time” сэтгүүлээс 2016 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэсэн бөгөөд дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн жилийн чансаанд олон удаа нэрлэглдсэн юм. Мөн өнгөрөгч онд “Нью Йорк Таймс”-аас  21-р зууны 25 шилдэг жүжигчний жагсаалтын 22-р байрт нэрлэжээ. МакКарти 1990-ээд оны сүүлчээр кинонд тоглож эхэлсэн бөгөөд анх “Gilmore Girls” цувралын Жеймсийн дүрээр олонд танигдсан юм.

5. Мерил Стрип- 24 сая доллар

Холливудын домог болсон энэ эрхэмийг мэдэхгүй хүн гэж үгүй бизээ.  “Жулиа” киногоор дэлгэцийн урлагийн замналаа эхлүүлсэн тэрээр гурван ч удаа Оскарын “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн бүх цаг үеийн сод уран бүтээлч эмэгтэй билээ.

6. Эмили Блант- 22.5 сая доллар

Жүжигжичин Эмили Блант 1983 онд Лондон хотноо мэндэлсэн. Тэрээр 2007 ондоо «Гидеоны охид» цувралын туслах дүрээр Алтан бөмбөрцөг хүртэж, «Прада өмссөн чөтгөр»-ийн туслах дүрээр Алтан бөмбөрцөг, БАФТА-д дэвшиж байснаас гадна 2009 оны “Британы шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр тодорсон юм. Тэрээр өнгөрөгч онд 22,5 сая долларын ашиг олжээ.

7. Николь Кидман- 22 сая доллар

Жүжигчин Кидман Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич) болон Жанелль Энн Макнэйл (асрагч) нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1983 оноос кино урлагт хөл тавьж, Австралийн телевизийн хэд хэдэн алдартай цувралуудад тоглосон.  Улмаар 1990 оны эхэн үеэс дэлхий нийт түүнийг таних болсон билээ.

8. Эллен Помпео-  19 сая доллар

Тэрээр 1969 онд мэндэлжээ. 2017 оноос хойш дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэгээр нэрлэгдэх болсон тэрбээр өнгөрөгч онд 19 сая доллхрын орлого олжээ. Анх тэрээр  L’Oreal-ийн сурталчилгааны ажилд тоглож байжээ. Түүний дэлгэцнээ бүтээсэн анхны дүр нь  NBC- ийн “Law & Order” цуврал юм. Харин түүнийг дэлхий дахинаа таниулсан дүр нь “Grey’s Anatomy” цувралын гол дүр болох доктор Мередит Грей юм. Тэрээр олон цувралд тоглосон чансаатай уран бүтээлч юм.

9. Элизабет Мосс- 16 сая доллар

Тэрээр 1982 онд төржээ. 1990-ээд оноос жүжиглэж эхэлсэн тэрээр Эмми болон Алтанбөмбөрцөг наадмын шагналыг хүртсэн юм. Түүнийг олонд хүлээн зөвшөөрүүлсэн дүр нь “The West Wing” киноны ерөнхийлөгч Жосиа Бартлетын бага охин Зои Бартлетийн дүр юм. Үүний дараа  “Mad Men” бүтээлд тоглосноор илүү нэр хүндтэй болжээ.

10. Виола Дэвис- 15.5 сая доллар

Америкийн тэргүүн хатагтай нарын талаар өгүүлэх “Showtime” сувгийн цуврал кинонд Мишель Обамагийн дүрийг бүтээсэн Виола Дэвис жагсаалтын 10-рт бичигджээ. Тэрээр “Ma Rainey’s Black Bottom” бүтээлийн дүрээрээ энэ оны Алтан бөмбөрцөг наадмаас “Драмын шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн билээ.

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд