LOADING

Type to search

Онлайн сургалт үнэгүй явуулдаг шилдэг 7 сайт

Share

Дараах онлайн боловсролын вебсайтууд нь оюутнууд болон бусад суралцагчдад зориулсан мянга мянган онлайн сургалтыг санал болгодог. Дэлхийн шилдэг сургуулиудын хичээлээс үзэж, мэдлэг оюунаа тэлэх боломж бидэнд байна. Энэ удаагийн “Хөтөч” булангаараа үнэгүй онлайн боловсрол олгодог  шилдэг 7 вебсайтыг танилцуулъя.

1. Khan Academy – https://www.khanacademy.org/

Khan Academy нь “Хүн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй, дэлхийн хэмжээний боловсрол олгох” зорилго бүхий ашгийн бус байгууллага юм. Энэхүү вебсайт дээр зааж буй ихэнх хичээл нь бүрэн дунд түвшнийх байдаг ч цөөн тооны коллежийн хичээл байршсан байдаг.

2. edX – https://www.edx.org/

Харвард болон MIT-ийн үүсгэн байгуулсан энэхүү сайт дээр бүх л алдартай их сургуулиудын хичээлүүд байдаг. edX нь 20 сая гаруй суралцагчтай бөгөөд дэлхийн ихэнх чансаатай их дээд сургуулиудын 2400 дамжаатай. Түүнчлэн мөнгө төлөөд тухайн их сургуулийн certificate-ыг авч болно.

3. Coursera – https://www.coursera.org/

Coursera сайт дээр их сургуулийн түвшний хичээлүүд байдаг. Ихэнх хичээлүүдийг нь үнэ төлбөргүй үзэх боломжтой ч хүсвэл $ 29 – $ 99 төлж шалгалт өгөөд, тухайн их сургуулийнхаа certificate-ыг авах боломжтой.

4. Udemy – https://www.udemy.com/

Udemy нь  50 хэл дээр 22 сая минутын видео хичээлтэй. Udemy нь контент бүтээгчид өөрсдийн хичээлээ онлайнаар заах боломжийг олгодгоороо бусад онлайн боловсролын платформуудаас ялгаатай.

5. TED-Ed – https://ed.ted.com/

TED-Ed нь шинэлэг агуулгыг багтаадаг үнэгүй боловсрол олгодог томоохон сайт юм. Энэ нь  250,000 гаруй багштай.

6. Codeacademy – https://www.codecademy.com/

Codeacademy бол олон янзын програмчлалын хэл дээр код бичих аргыг заадаг интерактив платформ юм. Codeacademy нь суралцагчдыг вэб хөгжүүлэлт, програмчлал, компьютерын шинжлэх ухаан, мэдээллийн шинжлэх ухаан зэрэг сэдвээр сурахад тусалдаг.

7. Stanford Online – https://online.stanford.edu/

Стэнфордын Их Сургуулийн хичээлүүдийг гэрээсээ ч үзэх боломж нээлттэй байна. Stanford Online нь үнэ төлбөргүй онлайн сургалтууд явуулахаас гадна мэргэжлийн гэрчилгээ авахыг санал болгодог.

Эх сурвалж: forbes

error: Content is protected !!