No menu items!
HomeХэн юу хэлэвЯ.Санжмятав: Намраас Д.Одбаярыг Энэтхэг рүү Элчин сайдаар явуулах юм гэсэн

Я.Санжмятав: Намраас Д.Одбаярыг Энэтхэг рүү Элчин сайдаар явуулах юм гэсэн

-

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Бага суудлын хуралдаанд цөөнх болчихоод хурлаа орхиод гарсан Цэцийн гишүүнээр Дунд суудлын хуралдааныг даргалуулсан нь Үндсэн хуулийн цэц өөрөө зөрчлийг бий болгосон. Энэ асуудлыг УИХ авч хэлэлцэх хэрэгтэй.

Цөөнх бол гарын үсгээ зураагүй гараад явсан. Д.Одбаяраар туг тахичихлаа. Нэгэнт заваарсан юм чинь заваараад дуус гэсэн юм байлгүй. Намраас Д.Одбаярыг чөлөөлөөд Энэтхэг рүү Элчин сайдаар явуулах юм гэсэн. Хэл амтай байж байгаад л явах нь.

УИХ Цэцийн гишүүдийг томилдог байгууллага. Тиймээс энэ асуудлыг авч үзэхгүйгээр шууд Цэцийн дүгнэлтийг хүлээж авч байгаа нь зөрчлийг бий болгож байна. Нэгэнт зургаан жилээр гэж байгаа юм бол ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг хууль гарангуут буцаагаад хоёр жилээр сунгах нөхцөл рүү УИХ орж байгаа юм.

Хууль батлаад хэрэгжүүлэх гэж байгаа юм бол дөрвөн жил болсон, тавдугаар сарын 15-наас хойш хугацаа нь өнгөрөх Ерөнхийлөгчийг сонгуулиа явуулахгүйгээр УИХ маш яаралтай зэрэгцүүлээд Ерөнхийлөгчийн зургаан жилээр сонгогдох асуудлыг хоёр жилээр сунгаж өгөхгүй бол УИХ Үндсэн хуулиа зөрчиж, тарах нөхцөл рүү орно шүү” гэлээ. 

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд